Япон: Бүх машин хааз тоормос андуурахаас сэргийлсэн системтэй болно

Япон: Бүх машин хааз тоормос андуурахаас сэргийлсэн системтэй болно

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Япон: Бүх машин хааз тоормос андуурахаас сэргийлсэн системтэй болно

Японд өндөр настай жолооч нар осол аваар гаргасан гэх мэдээлэл сүүлийн үед чих дэлсэх болжээ. Энэ нь ихэвчлэн хааз тоормосоо андуурсан гэх шалтгаантай байдаг аж. Тухайлбал, Хоккайдод энэ сарын 13-нд 90 гаруй настай жолооч хааз тоормосоо андуурсан осол гарчээ.

Гэхдээ энэ нь зөвхөн сүүлийн үед дэгдээд байгаа цоо шинэ асуудал биш. Иймд Японы эрх баригчид ахмад жолооч нарт зориулсан янз бүрийн арга хэмжээг цөөнгүй хэрэгжүүлдэг. Тухайлбал, танин мэдэхүйн тест авах арга ашиглаж тэдний жолооны эрхийг сунгадаг болсон. Мөн жолооны үнэмлэхээ сайн дураараа хүлээлгэн өгсөн тохиолдолд нийтийн тээвэрт үнэгүй зорчдог эрх олгодог систем ч бий.

НҮБ-ын тооцоолсноор Японд жолооны үнэмлэхтэй 10 хүн тутмын нэг нь 75-аас дээш настай байна. Японы хүн ам тасралтгүй хөгширсөөр байгаа тул энэ тоо багасахгүй болов уу.

Тиймээс тус улс 2028 оны есдүгээр сарын 1-нээс хойш үйлдвэрлэгдэх бүх суудлын автомашиныг хааз тоормос андуурахаас сэргийлсэн системтэй байлгахаар тогтжээ. Мөн 2029 оны есдүгээр сарын 1-нээс хойш импортоор орж ирэх автомашинаас үүнийг шаардана.

Өндөр настай жолооч нарын гаргадаг ослын шалтгаан нь хааз тоормос андуурахаар хязгаарлагдахгүй. Саяхан 99 настай жолооч хурдны замаар 20 км/цаг хурдтай явж байгаад осол хийсэн тохиолдол ч гарсан. Хэдийгээр тэр 99 настай ч танин мэдэхүйн шалгалтад тэнцсэн эрүүл хүн байжээ. Тэдний өндөр нас гэхээсээ илүү ууж байгаа эмийн гаж нөлөө сөргөөр илрэх нь бий гэдгийг сэтгэцийн эмч Хидэки Вада хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ядаргаа 1 минутын өмнө 202.9.46.105

Буцаагаад бүгдийг нь механик хорооптой, механик үрүүльтэй болго зүгээр.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 64.119.31.162

Хүний сэтгэх чадвар, авхаалж самбааг улам л үгүй хийгээд байх юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж