Хятадын хэд хэдэн мужид гамшгийн улаан дохио зарлажээ

Хуучирсан мэдээ: 2025.06.21-нд нийтлэгдсэн

Хятадын хэд хэдэн мужид гамшгийн улаан дохио зарлажээ

Хятадын хэд хэдэн мужид гамшгийн улаан дохио зарлажээ

Хятадын төв болон өмнөд хэсгийн олон газарт сүүлийн өдрүүдэд хүчтэй аадар бороо үргэлжлэн орсоор байна. Анхуй, Хэнань, Хубэй, Хунань, Гуйжоу, Гуанси мужуудад Пүрэв гаригийн орой сэрэмжлүүлгийн улаан дохио зарлажээ. Энэ нь 2025 оны анхны улаан дохио болж байна.

Хунань мужийн Лоншань хошуунд Лхагва гаригийн оройноос эхлэн хүчтэй аадар бороо оржээ. Олон хоног үргэлжилсэн аадар борооны дараа тус мужийн Гуоли голын усны түвшин нэмэгдэж, хэд хэдэн орон сууцны байшин усанд автсан байна. Тэгвэл үерийн улмаас гурван хүн амиа алдсаныг орон нутгийн эрх баригчид Баасан гаригт мэдэгдэв. Нас барагсад газар доорх зогсоолоос гарч чадалгүй гацаж байгаад амиа алджээ.

Их хэмжээний хур тунадасыг цаг уурчид уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж буй. Гэвч орон нутаг дахь үерийн хамгаалалтууд хуучирч муудсан тул их хэмжээний хур тунадасыг тэсвэрлэж чадахгүй байгаа аж.

Тэр дундаа 2.8 их наяд ам.долларын хөрөнгө оруулалттай хөдөө аж ахуйн салбарт сүйрлийн аюул нүүрлээд байна. Байгалийн гамшгаас үүдэлтэй эдийн засгийн алдагдал өнгөрсөн оны долдугаар сард 10 тэрбум ам.доллар хүрсэн билээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ХахаХаха
9
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж