Боломж ашиглах хувилбар буюу “Алт-3” хөтөлбөрийг эрчимжүүлэх нь зөв!

Боломж ашиглах хувилбар буюу “Алт-3” хөтөлбөрийг эрчимжүүлэх нь зөв!

Боломж ашиглах хувилбар буюу “Алт-3” хөтөлбөрийг эрчимжүүлэх нь зөв!

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өчигдөр /2025.06.20/ Сангийн яамнаас хоёр асуудал танилцуулсан. Эхнийх нь төрийн хэмнэлтийн хуулийн дагуу 13.1.1 дэх заалт энэ онд хэрэгжсэнтэй холбоотой. Тодруулбал, тухайн жилийн төсвийн тухай хууль дээр тавигдсан аливаа төсөл хөтөлбөрүүд нь тухайн жилийнхээ тавдугаар сарын 31-ний дотор худалдан авах ажиллагаа нь бүрэн дуусаагүй буюу хэрэв гэрээ хийгдээгүй бол тухайн төсөл нь хэмнэлтэд тооцогдох заалтын дагуу зарим төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг хязгаарлах. Хоёрдугаарт, нүүрсний үнийн уналтын цохилтод орж байгаа ч биет хэмжээг нэмэгдүүлэх замаар орлогыг бууруулахгүй байх тал дээр анхаарч ажиллана Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн.

ХӨРСӨН ДООРОО ВАЛЮТЫН НӨӨЦӨӨ ХАДГАЛДАГ МОНГОЛД АЛТНЫ ҮНЭ ӨССӨН НЬ ТОМ БОЛОМЖ

Нүүрсний биет хэмжээний тухайд үнэ унасан ч өнгөрсөн жилтэй адил харьцангуй сайн байгаа аж. Өнгөрсөн оны мөн үед 35 сая тонн нүүрс, одоо 34.1 сая тоннд хүрээд байна. Гэхдээ бүтцэд өөрчлөлт орсон аж. Коксжих нүүрс багасч, эрчим хүчний нүүрсний хэмжээ ихэсч. Харамсалтай нь ноднин өдийд 12 сая тонн нүүрс биржээр арилжсан бол өнөөдрийн байдлаар дөнгөж 2.1 сая тонныг арилжжээ. Товчхондоо нүүрсний биржийн арилжаа ганцхан жилийн дотор зургаа дахин багассан байна.  Тиймээс эдийн засгийн гол пойнт үнэ тасралтгүй өсч буй алт гарцаагүй болж байгаа юм.

Сангийн сайдын хэлснээр бид хөрсөн доороо валютын нөөцөө хадгалж байдаг хувь заяатай улсын хувьд алтны үнэ өссөн боломжийг алдаж болохгүй. Олон жилийн турш 2000 орчим ам.долларын үнэтэй явсан алт одоо 60-70 хувь нэмэгдэж 3450 ам.долларт хүрлээ. Гадаад нөхцөл байдал ийм тодорхойгүй байгаа үед алтны үнэ унахгүйг эдийн засагчид хэлж буй.

Өсөх хэмжээ тодорхойгүй ч алтны үнэ унахгүй гэсэн үг. Тэгэхээр одоо л онцлогтой эрдэс баялаг алтаа Монгол Улс ашиглах шаардлагатай.

Алт бол нүүрснээс тэс өөр. Тээвэр логистик, гэрээ, хэлэлцээ хийхгүйгээр тушаах хүмүүс нь Монголбанканд авч очоод л Лондонгийн биржийн ханшаар тухайн өдрийн ханш ямар байна шууд тэр үнээр өгч төгрөгөө авдаг. Энэ утгаараа төсвийн орлого талдаа алт бага нэмэртэй. Хамгийн гол нь валютын нөөц.

Засгийн газрын одоо хэлэлцэж буй тодотгол хийж буй гол зарчим нь Төв банкны валютын нөөцөд нэмэр болох, хамгаалах.

Мөн импортоо багасгаж, экспортоо нэмэгдүүлж, зардлуудаа эргэж харж танъя, хэмнэж болох бүх зардлаа хэмнэх. Ингэснээр 2.3 их наяд буюу 600-700 сая ам.долларын импорт хэмнэх тооцоолол гарчээ. Шууд утгаар авч үзсэн ч алт эдийн засгийн амин үзүүлэлтэд чухал нөлөөтэй байх нь.

ОЛБОРЛОЛТЫГ ТЭЛЭХ НЬ НОМЕР НЭГ АСУУДАЛ

Алт хөрвөх, хувьсах, юм юманд хэрэглэгдэх хамгийн өндөр үнэлгээтэй гол металл байсаар ч ирсэн, байх ч учраас хэлбэлзэл ямагт байх нь мэдээж. Уул уурхайгаас хараат эдийн засагтай хөгжиж буй манай оронд ч алтны зах зээл дээрх байр сууриа тэлэх нь өнөөдөр хамгаас чухал. Үүний тулд олборлолтыг тэлэх нэг номер. Тэгэхээр өнөө яриад байгаа “Алт 3” хөтөлбөрөө эрчимжүүлэх шаардлагатай.

“Алт 3” хөтөлбөрийн тухайд УИХ-аас өмнө гаргаж байсан тогтоолуудын хүрээнд Засгийн газраас тогтоол гарсан. Хоёр чиглэлээр. Монгол Улсад үндсэн ордын таван том лиценз бий. Товчхондоо тонн тонноор хэмжигдэх алтны нөөцтэй тавхан газар байгаа. Юуны түрүүнд эдгээрийг эргэлтэд оруулах. Нөхөн сэргээлтийг сайн хийж, байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүйгээр. Өмнө нь нөхөн сэргээлтийн ТЭЗҮ-гийн 50 хувьд нь барьцаа авч оруулдаг байсан бол одоо 100 хувь болгож, татвар, АМНАТ-ын хөнгөлөлт үзүүлэхгүйгээр алтыг эргэлтэд оруулахыг зорьж буй. Сангийн яамнаас мэдээлснээр тус хөтөлбөрийн хэрэгжилт процессын хувьд зогссон зүйлгүйг хэлсэн. Гэхдээ эрчимжүүлэх хэрэгцээ шаардлага их байгаа юм.

Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн 105 ордын 572.2 тонн нөөцөөс 347.1 тонн алтны нөөц бүхий 82 алтны үндсэн ордын хүчинтэй тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Эдгээрийн 14 нь өнөөдрийн байдлаар ашиглагдаж байгаа бөгөөд 228.7 тонн нөөц бүхий 68 орд ямар нэг хуулийн хориглолт байхгүй хэр нь эдийн засгийн эргэлтэд ороогүй байгаа юм.

Мөн нийт 80.1 тонн нөөц бүхий 13 алтны үндсэн орд улсын тусгай хамгаалалттай газар нутагт, үлдсэн орд болон нөөц нь бусад төрлийн хориглосон, хязгаарласан талбайд хамаарч байна.

Монгол Улс алтны экспортныхоо 98 орчим хувийг Швейцар гэдэг ганцхан улс руу нийлүүлдэг. Тиймээс нөөц болон нийлүүлэгчээ нэмэгдүүлж чадвал бидэнд олон боломж нэмэгдэх нь гарцаагүй. Засгийн газраас алтны олборлолтыг нэмэгдүүлж, алт болон гадаад валютын улсын нөөцийг бүрдүүлэх тал дээр чухал дэмжлэг болох Алт-3 аяныг хэрэгжүүлж эхэлсэн. Олон улсын зах зээл дээр үнэ өссөн цаг үеийг ашиглаж, алтны олборлолтоо нэмэгдүүлэх зорилгоор хууль эрх зүйн хүрээнд олборлолтыг дэмжих бодлогын зохицуулалтуудыг хийснээр эдийн засаг сэргэнэ.

Эргэн сануулбал, Засгийн газар өмнө нь 1992-2000 онд “Алт хөтөлбөр” болон “Алт-2000 хөтөлбөр”-ийг, 2016-2020 онд “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байв. Одоо хэрэгжиж байгаа “Алт-3” хөтөлбөр нь алтны олборлолтыг нэмэгдүүлж, улсын валютын нөөцийг зузаатгах, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 81.9.119.175

)) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Т1 7 цагийн өмнө 202.9.46.105

Алаагүй баавгайн арьс гэгчээр хайж олоогүй байгаа алтыг тушааж арилжаанд оролцох уу?

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 66.181.178.99

SAWN80955877

Avatar

вв 2025-06-21 202.9.41.64

Алтнаас болж бүх ус, ой, газраа сүйтгэснийг чинь мартаагүй шүү хулгайч, шунултнууд аа?

Avatar

Ninja 2025-06-21 202.9.46.105

Бөөн нинжанууд ногоон түмпэнгээ үүрээд, ЗамынҮүдээр гаальтай 69-өөр гахайн дотор битүү мөнгөн ус орж ирлээ!

Avatar

Нэргүй 2025-06-21 202.9.40.164

юунаас яааж хулгай хийчих өрөвдөлтэй хувхай гуйлагчин гичинүүд юм.гяях гяях.

Avatar

Нэргүй 2025-06-21 202.9.40.164

үнэн эргүү гичинүүд том болмж гэж шаажийн. гяяхх гяях.

Avatar

Нэргүй 2025-06-21 202.9.40.164

хулгайч гуйлагчин х***а пиздагууд буцаад хувхай ядуу гуйлагчин амьдрал нь буцаж эхлэж сүйрч дампуураа ш****н монголд очиж алт ухаж хулгай шаая х***а манжууд маань нам төр эзэлцэн бгаа хулгай шааж болох бх хулгай шааж болоа бх гэж шааж эндүрвэ муу пиздагууд. гяяхх гяях.

Avatar

Нэргүй 2025-06-21 202.9.40.164

Гяях гяях шаадөг муу п***а бэ х***а манжууд болмжийг ашиглах гэж балай юм яриж бдаг өлөн пиздаанууд шүү. Хулгай шаагаад ч өлөн арилгүй.

Avatar

Нэргүй 2025-06-21 203.91.115.38

нүүрс зарагдахаа болихоор буцаад алт гээд одоо эрчимтэй олборлолт хийж байна гээд хамаг газраа сэрдээд дуусах нь ээ нөгөө эдийн засгаа уурхайгаас гадуур солонгоруулан гээд байсан яасан бэ бас нэг үлгэр

Avatar

Нэргүй 2025-06-21 66.181.178.99

SEKSEER UILCHLNE VANXANI SEXSYGEER VAWALDI80955877BOOW XXNO

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж