МҮХАҮТ-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2025.06.20/ хуралдаж, ерөнхийлөгч Л.Төр-Одыг огцруулах шийдвэр гаргажээ. Түүнийг 2024 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг нөхөн сонгох сонгуулиар сонгож байв. Ээлжит бус хуралдааны санал хураалтад 512 гишүүн оролцсоноос Ц.Баатарсайхан 236 хүний санал буюу 46 хувь, Л.Төр-Од 276 хүний санал авч 54 хувиар ялалт байгуулж байсан юм.
Л.Төр-Од нь эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр "Транспарэнси интернэшнл-Монгол" ТББ-ын тэргүүнээс гадна МҮХАҮТ-д ахлах зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Түүний хувьд 2011-2011 Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2012-2013 онуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн асуудал хариуцсан шадар туслах, Хууль зүйн сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ.
Мөн хувийн хэвшилд ажилласан туршлагатай нэгэн. Тухайлбал, Хас банк, Монголын банкны холбоо, М Банк, Ашид капитал ХХК, Монгол даатгал ХХК-д ажиллаж байсан туршлагатай. Түүний бизнесийн салбар дахь ажлын туршлагаас хуваалцвал,
- 2024 оны 10 дугаар сараас Цахим Байшин ХХК -д Гүйцэтгэх захирал
- 2023 оны 7 дугаар сараас: Монгол даатгал ХК (www.mongoldaatgal.mn) Гүйцэтгэх захирал, Үйл ажиллагаа хариуцсан захирал, Зөвлөх
- 2022-2023 он: М Банк, Ашид капитал ББСБ (www.m-bank.mn) ТУЗ-ын Нарийн бичгийн дарга, Хууль зүй, комплайнсийн захирал, Зөвлөх
- 2019 оноос: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (www.mongolchamber.mn Ахлах зөвлөх, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
- 2012-2022 он: Аръяамед эмнэлэг ХХК (www.aryamed.mn) Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал
- 2010 – 2012 он: Монголын банкны холбоо (www.mba.mn) Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга, Бодлого хөтөлбөр хариуцсан зөвлөх
- 2009-2012 он: Монголын эдийн засгийн форум (www.meforum.mn) Ерөнхий захирал, Санхүүжилт хариуцсан зохицуулагч
- 2005-2011 он: ХасБанк (www.xacbank.mn) Гүйцэтгэх дэд захирал, ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга, Хууль зүй, хянан нийцүүлэх газрын захирал, Тамгын газрын захирал, Банкны зөвлөх бөгөөд Лондон дахь төлөөлөгч
- 1998-2005 он: СИДАН ХЗХ Үүсгэн байгуулагч, ТУЗ-ын гишүүн
Нэргүй 1 минутын өмнө 202.126.89.67
Сонгогдсон өдрөөсөө хойш сонин болчихсон шдээ намайг лав танихгүй байсан урд бол найзаа гээд инээгээд уулздаг байсан нэг юм үзэх нь дээ гэж бодсондоо
Төв азиас 3 цагийн өмнө 122.201.31.21
Хэдэн олгирхууддаа баригдсан тэд нарын хүсэлийг биелүүлэгч газар МҮХАҮТ болждээ. Хэдэн олгирхууддаа үйлчилдэг нийтийн биш нийгмийн биш хувийн ашиг сонирхолын хүрээнд байлгах сонирхолтой Монголын бүхий л бизнесийн салбарт гар хуруугаа дүрсэн, жижиг дунд бизнес эрхлэгчдийн бизнесийг булааж авдаг Таван Богдын Баатарсайхан тэргүүтэй, түүний гар хөл болсон эрх мэдэл ашиг сонирхол танхимын халаасанд шунасан хүмүүс нэг талдаа гарж байгаа юм байна. олигархуудын эсрэг Төр-од ерөнхилөгч мундаг ажилласан.
Нэргүй 3 цагийн өмнө 81.9.119.41
!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 6 цагийн өмнө 103.229.121.142
ene debil yu ch hij chadahgui
зочин 7 цагийн өмнө 103.57.94.146
Сэтгэцийн өвчтэй шүү
Нэргүй 6 цагийн өмнө 192.82.65.175
харваас тийм байна
Ганаа 3 цагийн өмнө 51.158.236.158
Энэ даруухан, эрдэмтэй хүн учир нь олдохгүй энэ сонин газрыг яаж авч явахав дээ.