Аялал жуулчлалын үйлчилгээний салбар нь дэлхий дахинаа хурдацтай өсч буй салбарыннэг бөгөөд сүүлийн таван жилийн дунджаар нийт үйлчилгээний салбарын 25 орчим хувийг дангаар бүрдүүлж байна. Энэхүү өсөлтийн гол шалтгаан нь эрүүл мэндийн аялал жуулчлалын үйлчилгээний салбарын өсөлт болохыг улс орнуудын төлбөрийн тэнцлийн статистикийн нэгтгэлээс харжболно.
Тэгвэл энэ удаа БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн өмчит корпорацын КТО Улаанбаатар төлөөлөгчийн газар болон “Ашиана Эйрлайнс” авиа компани хамтран“Air & Meditel” хямдрал урамшууллын дараах хөтөлбөрийг зарлаж байна. Энэ бол алдаж болохгүй алтан боломж гэдгийг та бүхэнд дуулгахад таатай байна.
БНСУ-ЫН НЭР ХҮНДТЭЙ ЭМНЭЛГҮҮДЭЭР 10-30 ХУВИЙН ХӨНГӨЛТТЭЙ ҮЙЛЧЛҮҮЛЭХ БА НИСЛЭГИЙН ТИЙЗЭЭ ХЯМДРАЛТАЙ АВАХ БОЛОМЖ
“Ашиана Эйрлайнc” авиа компаний нислэгээр БНСУ улс руу ниссэн тохиолдолд гэрээт эмнэлгүүдэд 10-30 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтойгоос гадна тийзээ 5~15 хувь хямдралтай авах болон +1 ширхэг ачаа нэмэлтээр үнэгүй тээвэрлүүлэх урамшууллыг энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл зарлаж байна.
БНСУ-ын Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эрхлэн гаргасан судалгаанд 2023 оны байдлаар Солонгос улсыг эрүүл мэндийн шалтгаанаар зорьсон гадаад иргэдийн тоо нийт 422,710 байсны 5.2 хувь буюу 22,080 Монгол иргэд байсан ба энэ нь нийт гадаад өвчтөнүүдтэй харьцуулахад дөрөвдүгээрт орсон статистик гарчээ.
Тийм ч учраас “Ашиана Эйрлайнс” авиа компани болон “КТО Улаанбаатар” төлөөлөгчийн газар БНСУ-даа нэр хүндтэй, томоохон эмнэлгүүдтэй хамтын ажиллагааны хүрээнд 10-30 хувийн хөнгөлттэй үйлчлүүлэх боломж, ачаа тээврийн нэмэлт урамшуулалтай хөтөлбөрийг зорчигчиддоо олгож байна.
Хэрэв та БНСУ-д аялах төлөвлөгөөндөө ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн үйлчилгээ авах талаар тусгасан бол нэг сумаар хоёр туулай онох боломж тохиож байна гэсэн үг. Нислэгийн тийзээ БНСУ-ын таван одтой агаарын тээвэрлэгч авиа компани болох “Ашиана Эйрлайнс”-аас сонгоод тйиз болон эрүүл мэндийн үйлчилгээнд хөнгөлөлт эдлэх тус хөтөлбөр нь энэ оныг дуустал үргэлжилнэ.
Урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд ‘Ашиана Эйрлайнс” авиа компаний нислэгээр нисээд БНСУ-ын дараах эмнэлгүүдэд 10-30 хувийн хөнгөлөлттэй үнээр эрүүл мэндийн шинжилгээнд орох боломжтой. Үүнд:
- Кореа Их сургуулийн “Анам эмнэлэг” /Korea University Anam hospital/
- Сүнчонхян эмнэлэг /Soon chun hyang university hospital/
- Эйч Плас Янгжи эмнэлэг /H+ yangji international hospital/
- Ханьяан Их сургуулийн эмнэлэг /Hanyang university hospital/
- Severance hospital (yonsei university hospital)
- Солонгосын уламжлалт Часэн эмнэлэг /Jaseng Hospital of Korean Medicine(Gangnam)/
- Гачон их сургуулийн Гил эмнэлэг Gachon University Gil Medical Center зэрэг гэрээт эмнэлгүүд багтаж байна.
Хөнгөлөлт урамшуулалд дараах дарааллаар хамрагдана.
- Дээр дурдагдсан эмнэлэг рүү хандан захиалга өгөхдөө “Ашиана Эйрлайнс” ын хямдралтай эрүүл мэндийн шинжилгээний хөтөлбөрт хамрагдана гэдгээ мэдэгдэж цаг авна
- “Ашиана Эйрлайнс” авиа компаний тийз борлуулалтын агентлагт тус эмнэлэгт захиалга өгсөн хуудсаа үзүүлэн тийзээ хямдралтай бичүүлнэ (Тийз 5~15 хувь хямдрах ба нэг ширхэг 23 кг ачаа нэмэлтээр үнэгүй)
- Эмнэлэгт очихдоо “Ашиана Эйрлайнс”-ын суугчийн талоныг (Boarding Pass) гадаад пасппортын хамт үзүүлснээр эрүүл мэндийн шинжилгээний урамшуулалд хамрагдана (10-30 хувийн хөнгөлөлттэй үнээр эрүүл мэндийн шинжилгээнд орно)
Жич: Эмнэлэгт цаг захиалсан үйлчлүүлэгчид ч мөн тийз болон нэмэлт ачааны урамшуулалд хамрагдах боломжтой.
Үүнээс гадна КТО Улаанбаатар төлөөлөгчийн газар болон Ашиана Эйрлайнс авиа компани нь энэ оны наймдугаар сарыг дуустал та бүхэндээ дахин нэг урамшууллыг хүргүүлж байна.
Та БНСУ-д байрлах зочид буудлын захиалгын хуудсаа нислэгийн тийз борлуулагч агентад үзүүлээд Ашиана эйрлайнс Улаанабаатар-Инчон чиглэлд илүү тээш үнэгүй нэмүүлэх боломжтой. Мөн таны цаг завыг хэмнэх үүднээс Ашиана Эйплайнс-ийн нислэгийн тийз борлуулагч агентууд тийз болон буудлыг тань хамтад нь захиалах ая тухтай үйлчилгээг үзүүлж байгаа юм байна.
Нэргүй 2025-06-20 81.9.119.41
! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 2025-06-20 202.9.40.227
Улсын ажил хийхэд хулгайг яллахад хагс бүтэн сайн амралт гэж цаг алдахгүй явнаа шдэ. Амрлт гэхгүй ажлн шдэ.
Нэргүй 2025-06-20 202.9.40.227
Монголд хүн нам төрийн толгойд гархаас нааш хэзээ амар тайван амьдрахгүй муу ёрийн х***а манж гажиг ямар нэг гажиг дармт шахлт гаргн. Монгол хүн х***а манжууд хүссн үг хэл-р нь дуграад цаасан малгай өмсүүлээд шаачихаар хүүхэд шиг л тайвширчхийн.