Оюутолгойн орлого энэ оны эцэс гэхэд 4.2 тэрбум доллар хүрнэ

Оюутолгойн орлого энэ оны эцэс гэхэд 4.2 тэрбум доллар хүрнэ

Оюутолгойн орлого энэ оны эцэс гэхэд 4.2 тэрбум доллар хүрнэ

УИХ-ын гишүүн О.Бат-Найрамдал өнөөдөр /2025.06.20/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.


-126 гишүүнтэй УИХ ажилдаа ороод арай жил болоогүй байна. Гэтэл дөрөв дэх төсвөө буюу хоёр дахь төсвийн тодотголоо хэлэлцэх юм шиг байна. Тэгэхээр энэ нь мэдээж сайн зүйл биш. Жил болгон төсвийн тодотгол яригддаг болох гээд байна. Төсөв зөв төсөвлөгдөж байна уу, дэлхийн зах зээл дээр барьж байгаа шокуудыг бүгдийг тааварлах боломжгүй. Гэхдээ ялангуяа уул уурхайгаас хэт хамааралтай орны хувьд Хятадын зах зээл, нүүрс зэсийн үнэ гээд таамгаа илүү бодит болгох шаардлага үүсч байна.

Төсвийн тодотгол гэдэг сайн зүйл биш. Одоо орж ирэх төсвийн тодотголыг сайн хармаар байна. Хэдэн их наядаар төсвөө баталгаажуулах зайлшгүй шаардлагатай байна, буцаад дараагийн зургаан сардаа хангалттай хүрэлцэхүйц мөн үү.

Миний авсан мэдээллээр 14 мянган төрийн албан хаагчийг чөлөөлөх асуудал гарч ирж байсан. Үүнийг илүү нухацтай харах хэрэгтэй. Ямар төрийн албан хаагчдыг хэлж байгаа юм, эндээсээ хэдэн төгрөгийг хэмнэж, буцаад энэ хүмүүст ямар ажлын байр санал болгох гэх мэт асуудлууд Оюутолгой дээр үүсч байгаа. 2025 онд Оюутолгойн бүтээн байгуулалт дуусаад, цаашлаад далд уурхайн бүтээн байгуулалт байхгүй. Тэгэхээр контрактаар ажилладаг 20 мянга орчим хүн ажилгүй болох төлөвтэй байна. Тиймээс буцаад үүн дээрээ хүний нөөцийн шилжилтийн стратеги Засгийн газраас боловсруулах ёстой гэж бодож байна. Оюутолгойтой холбоотойгоор шилжих энэ хүний нөөцийн шилжилтийг яах вэ, төрийн албан хаагч 14 мянган хүн ажилгүй болоход яах юм. Энд хүний нөөцийн том стратеги шилжилт гарч ирэх ёстой. Үүнийг бид цаашдаа яах юм. Засгийн газрын томоохон бодлогын хүрээнд стратеги тодорхойлогдох ёстой.

Оюутолгойн орлого энэ оны сүүл гэхэд ойролцоогоор 4.2 тэрбум ам.доллар хүрнэ. Өмнөх жилтэй харьцуулбал хоёр дахин өссөн түүхэн хэмжээний орлого олж байгаа жил. Мөнгөн урсгалын хувьд нэлээн сайжирч байна гэсэн үг. Гэхдээ тэр бүх урсгал Монгол руу орж ирж байна гэж ойлгож болохгүй. Оюутолгойн орлого 4.5 тэрбум болохоос үл хамаарч Монголд гарч байгаа зардлаа хаах мөнгөн урсгал л орж ирнэ гэсэн үг. Цаашдаа Оюутолгойгоос дараагийн таван жилдээ 1.5-1.7 тэрбумын мөнгөний урсгал орж ирэх байх. Үлдсэн нь Монгол руу орж ирнэ гэж шууд ойлгож болохгүй.

Хоёрдугаарт, дөнгөж уржигдархан нэг ноцтой мэдээлэл олон улсын Ройтерс мэдээллийн агентлагаар гарсан. Рио Тинтог Америкийн хөрөнгө оруулалтын сан шүүхэд өгсөн байдаг. Үүнийхээ тохиролцоонд 138 сая ам.долларын нөхөн олговор авахаар тогтсон байна. Ийм саналыг Рио Тинто тавьсан байна. Энэ юутай холбоотой вэ гэхээр Дубайн гэрээгээр санхүүжсэн далд уурхайн бүтээн байгуулалт 1.9 тэрбум ам.доллараар зардал хэтэрсэн. 30 сараар хойшилсон. Энэ мэдээллээ Рио Тинто менежментийн хувьд хөрөнгө оруулагчдаас санаатайгаар нуун дарагдуулж, хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн гэж шүүхдээд нөхөн төлбөр авхуулж байгаа. Америкийн хохирсон хөрөнгө оруулагчид нөхөн төлбөрөө авах болоод байдаг. "Turquoise hill" компани 12 хувийг нь л эзэмшдэг компани. Гэтэл Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшдэг Монгол Улсын эрх ашиг хаана байгаа юм бэ? Бид нар өнөөдөр Дубайн гэрээгээр санхүүжсэн далд уурхайн бүтээн байгуулалт, хугацаа алдсан 1.9 тэрбумаар хойшилсны хүүг бид төлж байгаа.

Гэтэл бидэнд ямар ч нөхөн төлбөрийн асуудал байхгүй. Монгол дандаа энэ асуудал дээр адилхан хохирогч хэрнээ нөхөн төлбөр, мөнгөн урсгалын асуудал дээр хашааны гадна үлдээд байна. Монгол Улсын эрх ашиг хаана байгаа юм бэ? Монгол Улсын эрх ашиг яаж хангагдах вэ?

Засгийн газраас Оюутолгой дээр байгаа бүлэг асуудлыг цогцоор нь шийдэх цаг нь болсон. 2025 он бол үүлэн чөлөөний нар гэж хэлээд байгаа. Зургаан сарын хугацаатай нар жаргана. Энэ нар жаргахаас нь өмнө, энэ он дуусахаас өмнө Монгол Улсын Засгийн газар Оюутолгойтой яаралтай хэлэлцээ хийх ёстой.

Нэгдүгээрт, "Онтро" дээр шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ёстой. Ингэж байж бид баялагтаа эзэн Монгол болно. Ингэж байж бид стратегийн орд дээр байгаа тэр 30 хувийг агуулж байгаа "Онтро" дээр Монгол Улс ямар амнат авах вэ, ямар татвар авах вэ гэдгээ ойлгомжтой болгох ёстой. Энэ бол олон нийтийн маш том хүлээлэг байгаа.

Хоёрдугаарт, татварын асуудлаа цэгцлэх ёстой. Энэ есдүгээр сард Лондонгийн арбитрын шүүх дээр татварын асуудал дахин хөндөгдөнө. Энэ дээр бид нар оролцож татварын асуудлаа шийдэх ёстой.

Гуравдугаарт, далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотойгоор гадаадын компани нөхөн төлбөрөө хэдэн жилийн дараа шүүхдээд хөөцөлдөөд авч байна. Бид нар яагаад хоцорч байгаа юм. Бид нар яах юм. Үүн дээр шийдэл гаргах ёстой.

Дөрөвдүгээрт, өнөөдөр Оюутолгой төсөл дээр 20 орчим тэрбум ам.долларын зээл байгаа, энэ зээл төлөгдөж байж ноогдол ашгийн асуудал яригдана. Гэтэл энэ зээл дээр бид 11.1 хувийн хүү төлж байна. Улаанбаатар хот олон улсын зах зээл дээр сая бонд гаргахдаа 7.5 хувиар гаргаж байгаа. Энэ 20 тэрбум зээлийн дийлэнх нь толгой компани буюу Рио Тинтогоос авсан зээл. Толгой компани руугаа бид нар банк бусын хүүгээр эргэн төлөлт хийгээд байгаа юм. Энэ зээлийн хүүг долоон жил тутам дахин авч хэлэлцдэг энэ эрхээ эдлээч ээ. Энэ эрх 2025 оны арванхоёрдугаар сарын 31 гээд нар нь жаргах гээд байна. Тэгэхээс нь өмнө зээлийн хүүгийн хэлэлцээр хийх ёстой. Энэ бол хэдэн тэрбум ам.долларын асуудал яригдана. Монгол Улс ноогдол ашиг авах хугацаагаа наашлуулж чадах уу үгүй юу. Энэ бүхнийг хийж чадвал бид нар 2030 оноос өмнө ноогдол ашиг авах боломж нөхцөл нь нээгдэнэ.

С.Учрал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mash zov ingej setgej boddog medlege bolovsroltoi 2025-06-20 223.118.51.100

Uls ekh oronoo gesen setgel zvtgeltei mongolchuud maani olon baij ekh oron maani ulsiin daitai uls bolnoo
Demjij bna

Avatar

Зочин 2025-06-20 66.181.160.86

Төрт улс юм бол ажлыг нь зогсоо л доо тэгш гэрээ байгуулъя гээд өөрснөө гуйна

Avatar

Нэргүй 2025-06-20 202.55.188.109

estoi hohichin ezen baij ezen shig baij chadahgu uuniig il gargaj ene companyd ugsun buhgdiig tsaazaar av

Avatar

Иргэн 2025-06-20 103.229.120.99

Рио Тинтогоос авилга авсан бүлэглэлийн үлдэгдлүүд Монголын төр,УИХ, засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа учраас Бат-Найрамдалын удаа дараа яриад байгаа энэ зүйлийг авч ажил хэрэг болгохгүй.Учир нь тэдгээр авилгачид нээнтэгт байгаа. Рио Тинто бол Монгол Улсыг гэрээ гэдэг зүйлээр халхавч хийгээд хайр найргүй дээрэмдэж байгаа.

Avatar

Зочин 2025-06-20 202.126.91.166

өр нь орох орлогоосоо хэд дахин давсан .орлого гэнэ .БАС ЦААНА НЬ ХИЧНЭЭН Ч ҮЛДЭНЭ энийг луйвар хулгай гэхгүх юм.бол өөр юуг хэлэх вэ

Avatar

Зочин 2025-06-20 202.126.91.166

хөөж гарга .Рио бол Монголыг дан хохирох гэж луйврын гэрээгээр халхавч хийн хохироосоор бна

Avatar

Зочин 2025-06-20 202.126.91.166

Манайх хэт олон хуульчидтай даанч тэд нь хувиараа халхавч хийж дотоодоос их хулгайлна.Эсвэл Хулгайчдын талд орно .арай гайгүй нэгийг ээ хамжиж намнана .Энд олон хууль улан доороо гишгэгдэн гэдгийг мэдсэн хэт их ашиг хараад хөдлөхгүй Одоо энэ Мөнхбаатар юу.хийх вэ Уг нь Алтангэрэл
зөв юм хийж засч залруулж байсан

Avatar

сонгогч 2025-06-20 202.9.46.37

МОНГОЛД ШҮЛС НЬ Ч ОЛДДОГГҮЙ ОЮУТОЛГОЙГ ЯАХ ВЭ ??? РИОТИНТОГ МОНГОЛООС ЗАЙЛУУЛЪЯ….

Avatar

Нэргүй 2025-06-20 66.181.161.139

1.5тэрбум доллар монголынх болно гэсэн үг биздээ буруу ойлгоогүй бол

Avatar

jild tatvar nereer l 160 say dollar ugdug yumaa 2025-06-20 66.181.184.227

Harin odoo 2 terbumiin orolgo oldog oyuintogoi dald uurhaigaa ashiglaltand ogood odoo jild 4 terbum dollar oldog bolonoo. iimees manai tatvar 320 say dollar bolj osood 5 jild barag 1.5 terbum boloh bolov uu geed bnaa. gehdee hudalaa l daa. ed nar zardal ihsej ashiggui bnaa geed 200 say ugvul ih yum daa hoo. manai oyuintolgoid luivar hiisen darga ihenh bnaa. Hvrelsvh bol ih dollar avsan hvn ch dee hoo..

Avatar

Нэргүй 2025-06-20 81.9.119.41

!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

"ГАВАЛ": Ховдоос Харвард руу 2025-06-20 202.126.91.63

Уул уурхайгаар мэргэшсэн банкир хүн гэж ийм байдаг юм. Яг таг, тас няс хэлж байгаа биз. Дээр нь тэр гэрээг үг, үсгийн алдаагүй ойлгоно(англи хэл дээр нь) гээд ийм чадалтай залууг зохих байранд нь томилооч ээ. Юугаа ч мэдэхгүй мэлэрээнүүдийг сайд болгож байхаар. Ийм чадалтай 10 залуу байхад л энэ улс "сэп" гээд л босоод ирэх юм шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-06-20 103.212.116.241

Энэ амьтны гэр бүлийнхэн дээрх комментийг бичсэн байна. Муу улстөрчийг магтаад л.

Avatar

Нэргүй 2025-06-20 202.126.91.5

Зүгээр нэг улаан хамгаалагч төлгөн коммунист шдээ

Avatar

Нэргүй 2025-06-20 66.181.188.246

оюу толгойгоос л мөнгө салгамаар байх юмаа яах вэ толгойтой залуус бодооч дээ

Avatar

Нэргүй 2025-06-20 202.126.91.8

ЭНЭ ХҮНЫГ УУЛ УРХАИН САИД БОЛГОХ БАИСАН ЭЗЭНДЭ ҮИЛЧЛЭХ ХӨЛДҮ МАХАН ТОЛГОИГ САИД БОЛГОСОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж