60 тэрбумыг татуулсан буруутнаар экс сайдыгаа нэрлэв

60 тэрбумыг татуулсан буруутнаар экс сайдыгаа нэрлэв

60 тэрбумыг татуулсан буруутнаар экс сайдыгаа нэрлэв

Хэл ам хэрүүл тэмцэл болж байж, Монгол Улсын 2025 оны төсөвт эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх зорилгоор тодорхой хөрөнгө тусгуулж, УИХ-аар батлуулсан ч цаг хугацаандаа багтаан зарим ажлыг гүйцэтгээгүйгээс эрүүл мэндийн салбар 60 тэрбум төгрөгөө буцаан татуулаад буй. Үүний буруутнаар Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Худалдан авах ажиллагааны газар, Хөрөнгө оруулалтын газрынхныг нэрлэсэн . Ашиг сонирхлын зөрчил үүссэн байхыг үгүйсгэхгүй” гэж мэдэгдсэн.

Харин Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Ашиг сонирхлын зөрчил үүсээгүй. Т.Мөнхсайхан сайдын хувьд төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хөдөө орон нутгаар санал авах мөн орон нутгаас тоног төхөөрөмжийн судалгаа авсан нь цаг хугацаа алдсан. Хөрөнгө оруулалтын асуудал нь сайдын бүрэн эрхийн асуудал” гэсэн байр суурь илэрхийлж, мөн “арьс”-аа хамгаалав.

Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралаас сэтгүүлчид эрүүл мэндийн салбарт худалдан авах шаардлагатай байсан тоног төхөрөөмжүүдийн төсөв буцаан татагдсанд хэн хариуцлага хүлээх ёстой вэ гэсэн асуулт тавихад тэрбээр “Энэ бол тухайн салбарын сайдын хариуцлагагүй байдал.  Төсөвт нь мөнгө тавигдчихаад байхад яагаад он гарангуут тендерээ зарлаад ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулаад чиг үүргийг нь хариуцуулаад яваагүй, тавдугаар сарын 31-н болгосон юм” гэж байр сууриа илэрхийлсэн.

Хэдийгээр Засгийн газар Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхээ мэдэгдээд байгаа ч түүнд татагдсан 60 тэрбумыг буцаан суулгана гэсэн найдвар тун бага байна. Ингэснээр Монгол Улсын 2026 оны төсөвт суулгах болж хойшилж мэдэхээр байгаа. Харин энэ хүртэл иргэд тэсэх л болж буй юм.

Төсөв рүү буцаан татагдаад буй 60 тэрбумаар Ховд, Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт MRI, Амгалан амаржих газар болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд компьютер томографи аппарат хоёрыг суурилуулах.  Хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах зорилгоор арван аймагт хөхний зураг авч, хавдар илрүүлэх аппарат, хэвлийн хөндийн мэс заслын тоног төхөөрөмж 10 –ыг авахаар төлөвлөсөн байсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Munhksaihan bol ajil hiij chadahgui shunaltai hvn bnaa. 9 цагийн өмнө 66.181.184.227

Ene Munhksaihan bol zaluu hvn baij ajiliin hariutsalgui shunaltai hubiin toglolt hiij darga nariin dolooj ybdag hvn bainaa..

Avatar

Нэргүй 2025-06-20 202.126.90.77

Энэ угаасаа өөрөө бүтэхгшй хулгайч энийгээ хөөж явуул Чинбүрээн

Avatar

mgl 2025-06-20 98.169.215.70

Энэ авилгалын хэргээр шийтгэгдэж байсан хар байна ште. Ийм хүмүүсийг Занданшатар ЕС арга хэмжээ аваач.

Avatar

Нэргүй 2025-06-20 103.212.116.206

Ийм пяздукнуудыг зайлуулаач ээ

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2025-06-20 66.181.177.94

Төсвийг захиран зарцуулагч нь хэн билээ? Тэр хүн л хариуцна шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-06-20 81.9.119.41

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Эмч 2025-06-20 202.126.89.22

Мөнхсайхан л шугалтаад гацаасан гэж бодож байна. сайдын л үнийг дагана шүү дээ. дандаа юмаа бусад руу бухдаг заваан бацаан

Avatar

Нэргүй 2025-06-20 66.181.160.123

Тэр Мөнхсайхан сайн эмч байж болно, тийм ч байх, харин сайд хийнэ гэдэг бол хэн дуртай хүний ажил биш!! Харин энэ зурган дээрх хүйтэн царайтай нөхөр хэн бэ?

Avatar

Нэргүй 2025-06-20 66.181.160.102

Муу ноовшнууд авлига өгөх хүн хайсаар байгаад ингэж удсан биз

Avatar

Зочин 2025-06-20 66.181.161.203

Хувийн эмнэлэгийн ор хоногийн мөнгө улсаас өгдөгөө болимоор бна Боломжтой хүмүүс хувийн эмнэлэгт ханддаг . Улсаас өгдөг хувьсах зардлаас хувийн эмнэлгүүд авдагийг болиулах хэрэгтэй Амь дүйсэн хүнд өвчтөнийг хувийн эмнэлэг хэзээ ч авдаггүй. эргээд ямар ч хариуцлага байхгүй УЛс хувь аль аль нь зах зээлийн хуулиараа ялгармаар бна

Avatar

Зочин 2025-06-20 66.181.161.203

Улсын эмнэлэг ор хоногийн мөнгө авдаг болсноор хувийн эмнэлэгээс ялгарахаа болилоо Нэг хоног 60к

Avatar

Нэргүй 2025-06-20 66.181.190.153

Хувийн эмнэлэгт ор хоног өгөхөө болимоор юмаа. Хүнд өвчтөнүүдээ тэгээд улсынх руугаа өгчихнө. Сувилал юм уу хаашаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж