Монгол Улсын Засгийн газар /2025.06.21/ ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг холбогдох албаныхан танилцуулав.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт тэрбээр, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдохдоо Засгийн газрын бүтцийн тухай хуулийг өөрчлөн мэдүүлээгүй байсан. Тиймээс Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж, УИХ-д өргөн барилаа. Уг хуулийг дагуулж төрийн хэмнэлтийг бий болгох, төсвийн хөрөнгийг үр ашигтай болгох хуулийг өргөн барьсан. Уг хуулиар төрийн албыг цомхон, технологийн дэвшлийг ашиглаж төрийн алба цомхон ажиллах тухай зохицуулалт хийнэ. Өмнөх Засгийн газар 22 сайдтай байсан бол одоо 19 сайтай ажиллана.
Яам, газрын дарга нар маш хүнд сурталтай, гарын үсгээ үнэлдэг тохиолдол бий. Тиймээс яамдын орон тоог цөөлж бүтцийг цомхон, илүү оновчтой болгож орон тоог цөөлнө.
Өөрөөр хэлбэл, 16 яаманд 1900 гаруй алба хаагч ажиллаж байна. Үүнийг 20 орчим хувиар бууруулна. Мөн маш олон үндэсний хороо бий. Тухайлбал, 60 гаруй үндэсний хороо байгаагаас 30 орчмыг нь татан буулгана. Байгалийн баялгийг иргэдэд хүртээмжтэй байх үүднээс 2024 онд Баялгийн сангийн тухай хууль баталсан. Үүний хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байна. 2024 онд стратегийн ач холбогдол бүхий ордыг нэмэгдүүлнэ. 2007 онд стратегийн ордуудын жагсаалтыг УИХ-аас баталсан. 18 жилийн хугацаанд шийдэгдээгүй асуудлыг өмнөх Засгийн газар хөдөлгөж чадсан. 2024 оны Засгийн газрын 88 дугаар тогтоолоор стратегийн ордын жагсаалтыг нэмэгдүүлэх, хил заагийг тогтоох, үүсмэл ордуудыг төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох зэргээр тусгаж өгсөн. Засгийн газрын БЭТ-өөр Ж.Батзандан ажиллаж байгаа. Мөн Н.Учралаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Эдгээрийн үр дүнг харъя, алдаа оноо байвал засаж залруулъя, хурдавчлуулъя гэж ажлын хэсэг байгууллаа. Тодруулбал, Засгийн газрын БЭТ, ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан давхардсан бүтцүүдийг нэгдмэл болгож, ЗГХЭГ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулахаа боллоо"
"ХЭМНЭЖ БОЛОХ БҮХ ЗАРДЛАА ХЭМНЭНЭ"
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН:
-Засгийн газрын хуралдаанаар хоёр асуудал танилцууллаа. Нэгдүгээр асуудал нь төрийн хэмнэлтийн хуулийн дагуу 13.1.1 дэх заалт хэрэгжиж эхэлсэн. Энэ нь тухайн жилийн төсвийн тухай хуульд дээр тавигдсан аливаа төсөл хөтөлбөрүүд нь тухайн жилийнхээ тавдугаар сарын 31 ны дотор худалдан авах ажиллагаа нь бүрэн дуусаагүй буюу гэрээ хийгдээгүй бол тухайн төсөл нь хэмнэлтэд тооцогдохоор хатуу заалттай байна. Энэ заалт нь анх 2022 онд гарсан ч хоёр жил хойшлуулж 2025 онд хэрэгжүүлж эхлэхээр болсон.
Энэ жилийн хувьд эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа учраас хэмнэлтийн тодотгол хийхээр ажиллаж байна. Бүх сайдын дээрээс тодорхой хэмжээний төсөл арга хэмжээнүүд хэмнэлтэд орсон. Тухайлбал,
Эрүүл мэндийн сайдын багцаас 69.9 тэрбум,
Хот байгуулалт, орон сууцжуулах сайдын багцаас 36 тэрбум,
Боловсролын сайдын багцаас 33 тэрбум,
Зам тээврийн сайдын багцаас 33 тэрбум,
Соёл, спорт аялал жуулчлалын сайдаас 19.7 тэрбум,
Бусад сайд нарын багцаас 122.7 тэрбум төгрөг гээд нийт 535.9 тэрбум төгрөгийн 130 төсөл арга хэмжээ хэмнэлтэд тооцогдож байна. Гэхдээ энэ нь тодотголоос тусдаа зүйл. Тавдугаар сарын 31-нд сайд нараас тайлан гаргахад ийм байдалтай байсан. Ийм учраас төрийн хэмнэлтийн хуулийн дагуу эдгээр төсөл арга хэмжээ хэмнэлтэд тооцогдлоо. Өнөөдөр тодотголын төслийг хэлэлцэж эхэллээ. Ноднин жил Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 6-7 хувьтай гэж төсөөлж байсан. 2025 оны төсөв хэлэлцэх явцад төсөв сар сараар өөрчлөгдөж байсан. АНУ-ын ерөнхийлөгч тангараг өргөснөөс хойш эдийн засгийн төсөөллүүд буурч эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор нэг сараас хойш нүүрсний үнэ таван сарын хугацаанд 100 юаниар унасан. Тавдугаар сарын 14-нөөс хойш өнөөдрийг хүртэл 120 юаниар уналаа. Нүүрсний үнийн уналтаас үүдэж нүүрснээс хамааралтай эдийн засагт хүчтэй нөлөөлж байна. Зургадугаар сарын 1-н хүртэл тодотгол хийгээгүй учир нь төрийн хяналтын хуулийг хүлээж байсан. Мөн хуулийн онцгой заалтын дагуу гүйцэтгэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувьд хүрээгүй учраас хууль зөрчиж тодотгол хийх боломжгүй байсан.
"Суурь бүтэц болох боловсрол, эрүүл мэндийн салбарын төсөвт гар хүрэхгүйгээр төсвийн тодотгол хийхээр төлөвлөсөн. Үлдэж буй 2.3 их наяд төгрөг бусад яам, сайдад маш хүнд тусаж байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын зарим нэг үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авна гэсэн үг.
2.3 их наяд гэдэг дүн орлого тасалдах дүн. Үүний 535 тэрбумыг Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хэмнэсэн гэсэн үг. Иймд төсвийн тодотгол 1.8 их наяд төгрөгөөр хийгдэнэ. Зардлын тодотголыг орлого тасалдаж буй дүнтэй тэнцүүлнэ. Хэрэв нэмж алдагдалд орж, хэмжээ нь ДНБ-ий гурван хувьд хүрэх эрсдэл үүсвэл дахиад тодотгол хийх ёстой.
Өнөөдрөөс хэлэлцүүлэг эхэлсэн, олон талаас мэдээлэл, судалгаа авч танилцана. УИХ-д өргөн барьтал 14 хоногийн хугацаа байна. Гадаад нөхцөл байдалтай холбоотойгоор 2026 оны төсөв ч энэ удаагийн тодотгосон дүнгээс илүү гарахгүй гэж тооцох хэрэгтэй. Төсөв тодотгохдоо хэд хэдэн зарчим баримталсан. Тухайлбал, төрийн албыг аль болох цомхон, бүтээмжтэй, хүртээмжтэй байлгахыг зорьж байна. Төсөв 33 их наяд төгрөг. Үүний найм нь төсвийн хөрөнгө оруулалт, 25 нь урсгал зардал байдаг. Үүний гуравны нэг нь цалингийн сан. Хэн нэгнийг халахдаа биш, сул орон тоон дээр нэмж хүн авахгүй байх, ажил үүргийн давхардлыг арилгах байдлаар ажиллана. Мөн Төв банкны валютын нөөцийг хамгаалах зарчим баримталж байна. Импортоо багасгаж, экспортоо нэмэгдүүлнэ. Хэмнэж болох бүх зардлаа хэмнэнэ" гэв.
ТЭЦ-3-Т ГАРСАН ОСЛЫН ШАЛТГААН ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ТОДОРХОЙ БОЛНО
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б. ЧОЙЖИЛСҮРЭН:
-Засгийн газрын өнөөдрийн /2025.06.20/хуралдаанаар ТЭЦ-3 төрийн өмчит компани дээр онцгой дэглэм тогтоох ийм шийдвэр гаргасан. Бүрэн эрхт төлөөлөгчөөр нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй Н.Тавинбэхийг томиллоо.
Гуравдугаар дулааны цахилгаан станцын есдүгээр генератор дээр гарсан ослын шалтгааныг шалгаж байгаа, ирэх долоо хоногт шалтгааныг тодорхой болгоно. Өмнө нь дулаан цахилгаан хослуулдаг байсан бол ирэх авал зөвхөн дулаан үйлдвэрлэдэг горимд шилжинэ. Энэ ажлыг хийхэд 8.5 тэрбум төгрөг гарна гэсэн тооцоололтой байгаа.
2025-2026 оны өвлийн оргил ачааллын үеэр 40-45 мегабайтын дутагдал ТЭЦ-3 дээр үүснэ.
Энэ цахилгаан эрчим хүчний дутагдлыг энэ ондоо өөр эх үүсвэрээр орлуулахаар ажиллаж байна. Тухайлбал, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 мегабайтын блокийг ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар хэлэлцээр хийж байгаа. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод 70 мегабайтын цахилгаан станц барьж байна. Энэ ондоо багтаагаад ашиглалтад оруулна. Гуравдугаарт, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 30 мегабайтын дулааны цахилгаан станц бариад явж байгаа. Эхний хэсгийн есөн мегабайтыг сүлжээнд холбосон. Хоёр дахь блокийг энэ ондоо багтаан ашиглалтад оруулна. Энэ өвөл цахилгааны дутагдал, хязгаарлалтад оруулахгүй байх бэлтгэлийг хийж байна. Шаардлагатай тохиолдолд Өвөр Монголын Өөртөө Засах орны эрчим хүчний сүлжээ компаниас импортолж авна. Тус гэрээг одоо хийж байгаа" гэлээ
Гэрэл зургийг Л.Энх-Оргил.
Нэргүй 2 цагийн өмнө 81.9.119.41
!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: ТӨРИЙН АЛБАНЫ БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР БАТЛААД АЖИЛЛАВАЛ АРГА ЗҮЙН ХУВЬД ЗӨВ БОЛНО ШҮҮ 7 цагийн өмнө 103.229.123.90
Шууд орон тоо цомхотгох тоо ярьж болохгүй.Эхлээд төр юу хийх, хийхгүйгээ, дараа нь төр хийх ажлаа өөрийн бүтцээр юуг нь, гэрээгээр хувийн хэвшлээр юуг нь хийлгэхээ тогтоно. Дараа нь өөрөө хийх ажлаа ямар бүтцээр хийхээ тогтоно. Дараа нь шаардагдах орон тоо гарна. Түүнийгээ одоогийн орон тоотойгоо харьцуулаад цомхотгох орон тоо гарна. Төрийн жинхэнэ албан хаагчдын улс төр, эдийн засаг, оюун санааны эрхийг нь төр хуулиар хасаад түүнийг нь нөхөж ажлын байрны баталгааг хуулиар тогтоосон гэдгийг сана
Нэргүй 8 цагийн өмнө 202.9.40.78
1.4 их наяд төгрөгийг ямар ч үр ашиггүй Хүүхдийн мөнгө гэдэг халамжид зориулж байна. Мөнгө өгөөд байхад л 2,9 төрөл байсан бол 2,5 болж буурав. Авилгал, Халамж улс гүрнийг мөхөөдөг. Африкийг хар – АНУ, Европоос тэтгээд, хандивлаад байхад л ядуураад байгаа биз. Хүн өлсөөд ирэх цагт л ажилладаг юм.
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.182.75
элдэв халамж тэтгэвэрээ яаралтай зогсоо