Унаач хүүхдэд өдөрт хоёроос дээш морь унуулж болохгүй

Унаач хүүхдэд өдөрт хоёроос дээш морь унуулж болохгүй

Унаач хүүхдэд өдөрт хоёроос дээш морь унуулж болохгүй

Монголын үндэсний их баяр наадам ойртож байгаа энэ үед морь унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, амь нас, эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах нь чухал. Иймд Хүүхэд, гэр бүл, хамгааллын ерөнхий газраас дараах зөвлөмжийг хүргэж байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт хурдан морины уралдаан болон морины сунгаа, уралдааны бэлтгэлийн үед уяач нь уралдаанч хүүхдийн эрх, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн байдаг.

Уяач болон эцэг эх, асран хамгаалагчийн анхаарах зүйлс:  

  1. Хурдан морины уралдаан болон сунгаа, бэлтгэлийн үед хүүхдийг оролцуулахдаа заавал эмчийн үзлэгт хамруулж, "эрүүл" гэсэн тодорхойлолт авсан байх. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.5-д "уралдаанч хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан, амь нас, эрүүл мэндэд хохирол учрах нөхцөл байдал бий болсон тохиолдолд хүүхдийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэн даруй хамруулах" гэж заасны дагуу аливаа морины ажил, үсэргээ, сунгаан, уралдааны үед хүүхдэд эрүүл мэндэд ямарваа нэгэн хохирол учирсан тохиолдолд нэн даруй эмнэлгийн тусламж дэмжлэг үзүүлэх.
  2. Хурдан морины уралдаан болон сунгаа, бэлтгэлийн үед тухайн орон нутгийн онцлог, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан хүүхдийг зузаан хувцас болон стандартын шаардлага хангасан тусгай зориулалтын хамгаалалтын хувцас, морины хэрэгслээр бүрэн хангах. Мөн аюулгүй байдлыг хангах үүднээс хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалд заавал хамруулах.
  3. Хүүхдэд бусад уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд саад болохуйц үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж, холбооны техник, хэрэгсэл ашиглах, цулбуураас нь татах, шахах, замаас эргэж буцах, шүгэлдэх, морины цавийг ёврон цочоох, тод өнгийн бүс, 1-ээс их ташуур, болон хэт урт ташуур, гялгар уут зэргийг ашиглахгүй байх талаар зөвлөгөө өгөх.
  4. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.6-д уралдаанч хүүхдийг нэг өдөр хоёроос дээш удаа хурдан морь унуулж уралдуулахгүй байх" гэж заасны дагуу уралдаанч хүүхдийг өдөрт хоёроос дээш уралдаанд оролцуулахгүй байх.
  5. Морь унах хүсэл, сонирхолтой байгааг эцэг эх, асран хамгаалагч уяач нар лавлаж асуух. Мөн хурдан морины уралдаанд бэлтгэх, оролцох явцад хүүхдийн хичээлийг тасалдуулахгүй, гэрийн даалгавраа хийх, давтлага, дугуйланд явах боломж олгоход онцгойлон анхаарч, сургууль завсардуулахгүй байх.
  6. Амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглүүлж, өсөлт хөгжлийг дэмжих витамин зэргийг заавал өгөх.

Т.Хүслэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 202.9.40.227

Ардыг хувьсгал уосын баяр наадам шдэ юун үндэсний баяр саяр нам төр хулгайлсан х***а манж хог шаарууд 35 жил ингж нэрлж уб хотыг хужаагууд-с чөлөөлж ардын хувьсгал ялж ардын хувьсгал ялсан баяр наадамыг тэмдэглж ирсэн түрүүний бөөс х***а манжууд нам хулгайлж нам төрийн толгойд гарч ардын хувьгалын баяр наадмыг гуйвуулж х***а зохиол шааж их монгол сонгол гэж худлаа шааж х***а манж зохиолоор үндэсний баяр гэж нэрлж ардын хувьсгалын баяр наадмын утгыг алдуулж. Ардын хувьсгалд дургуйцсн ү/а

Avatar

Нэргүй 11 минутын өмнө 202.9.40.227

х***а манж хог шаарууд өвчтэй хогнууд.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 81.9.119.41

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 103.212.119.32

Бас 2 болгочихжээ. Тэр бүдүүн бүдүүн уяачид нь өөрсдөө наад л уралдана биз. Унаач хүүхдүүдээ олигтой урамшуулж ч чаддаггүй л биз дээ ккк. Хамгийн гол нь хүүхдийн эрүүл мэнд, амь нас чухал

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 103.212.162.138

2 ch denduu olon bn

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 203.91.115.45

Мэдэхгүй зүйлээ мэдэмхийрэх нь өнөөгийн нийгмийн дэмий зардал, хөгжихгүй байгаа гээд шалтгаан, дүр эсгэж шимэгчдийн үнэн төрх …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж