Ихэнх нутгаар 30 хэм давж хална

Ихэнх нутгаар 30 хэм давж хална

Ихэнх нутгаар 30 хэм давж хална

Ньюс агентлаг 2025 оны зургадугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна


Улаанбаатар хот орчмоор өнөөдөр /20205.06.21/ их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө +11+13 градус, өдөртөө +30+32 хэм дулаан байна. Багануур орчмоор, цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +7+9 хэм, өдөртөө +29+31 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө +4+6 хэм, өдөртөө +28+30 хэм дулаан байна.

Агаарын температур: Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг болон Халх гол орчмоор +2+7 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +6+11 хэм Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16+21 хэм, бусад нутгаар +10+15 хэм, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +22+27 хэм Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +32+37 хэм, бусад нутгаар +28+33 хэм дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Алтайн өвөр говиор, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Зургадугаар сарын 21-нээс 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст +30 хэм давж халж, уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.175

;))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Зочин 6 цагийн өмнө 103.145.234.48

УЦУОШГ худлаа цаг уурын мэдээ өгч байна. Улсын төсвөөс нилээдгүй их мөнгөөр санхүүждэг олон мянган албан хаагчидтай байж яагаад олон удаа буруу прогноз өгөөд байна вэ? УБ-т аадар бороо, шиврээ бороо орно гэж мэдээлсэн ч дусал ус ч орсонгүй. Энэ байгууллагатай хариуцлага тооцвол таарна. Хурын шим гэдэг зориудаар үүлэнд нөлөөлж бороо оруулах байгууллага байдаг. Цалингаа авч байгаа бол ажлаа хийгээчээ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж