Тойм: Энэ долоо хоногийн онцлох ярилцлага

Тойм: Энэ долоо хоногийн онцлох ярилцлага

Тойм: Энэ долоо хоногийн онцлох ярилцлага

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


Эдийн засагч Р.Даваадоржтой Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал болон төсвийн тодотголын талаар ярилцлаа 

-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал он гарсаар эхний таван сарын байдлаар ямар эрсдэлт нөхцөлд орчихоод байна вэ. Оны өмнөх төсөөлөл хэрхэн өөрчлөгдөв?

-Яг одоогоор Статистикийн байгууллагаас 5 сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг нийтэд ил тавиагүй байна. Өнгөрсөн жил төсөв батлахдаа 83 сая тн нүүрсийг 105 ам.доллараар экспортолно. Эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэнэ. Нийт экспортыг 18.9 тэрбум ам.долларт хүргэж, инфляц 6 хувь байна, ДНБ 93 их наяд төгрөгт хүрнэ гэж ихэд өөдрөг төсөөлсөн. Гэвч оны эхний дөрвөн сарын эдийн засгийн үзүүлэлтүүдтэй харьцуулбал биелэх боломжгүй гэж шууд хэлж болохоор харагдаж байна. 2025 оны нэгдүгээр улиралд Монгол Улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн урьдчилсан гүйцэтгэлээр 2.4 хувийн өсөлттэй байгаа нь 2024 оны 1-р улирлын 7.9 хувийн болон 2023 оны мөн үеийн 8 хувйн өсөлттэй харьцуулахад мэдэгдэхүйц удааширчээ. Уул уурхайн салбар эдийн засгийн гол хөдөлгүүр байгаа хэдий ч нөхцөл байдал хүндэрчээ. Экспортын орлого өмнөх жилийн мөн үед 4.9 тэрбум ам.доллар байсан бол энэ жилийн хувьд буурч 4.2 тэрбум ам.доллар байна. Төлбөрийн тэнцэл бол гадаад худалдаа, хөрөнгийн урсгал, валютын нөөц зэрэгтэй холбоотой эдийн засгийн чухал үзүүлэлт. Төлбөрийн тэнцэл 2024 оны эхний гуравдугаар сард 373.2 сая ам.долларын ашигтай гарч байсан бол 2025 оны эхний гурван сард 613.9 сая ам.долларын алдагдалтай гарлаа.

-Ойролцоогоор 20 гаруй хоногийн өмнө төсөвт тодотгол оруулах нөхцөл байдал үүсээгүй гэж мэдэгдэж байсан. Төсвийн гүйцэтгэл, орлого хэдэн их наядаар тасраад байна вэ?

-Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөгөөр буюу 13 хувиар буурсан. Тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 8.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ нь татварын орлого болон нүүрсний экспортын бууралттай холбоотой юм. Хамгийн анхаарал татаж байгаа тоо бол Аж ахуй нэгжийн албан татвар 1.8 их наяд төгрөг байгаа нь өмнөх жилээс 1 их наядаар тасарсан гэсэн үг. Энэ хэмжээгээр аж ахуй нэгжүүд хаалгаа барьж, ажилгүйдэл өсөж байгааг анхаарахгүй байхын аргагүй. Өөрөөр хэлбэл, татвар төлдөг байгууллагууд “тамирджээ” гэж ойлгож болно. Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2025 оны эхний дөрвөн сард 57.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Өнгөрсөн жил 2.1 их наядын ашигтай гарч байжээ. Гэтэл өнгөрсөн жилийн төсвөөс 30 орчим хувиар орлогоо нэмэх “хөөргөн, тооцоо судалгаагүй зорилт” биелэхгүй гэдгийг дээр дурдсан тоог харсан хэн ч зөвшөөрч таарна. Монголбанк энэ оны төсвийг 2.4 их наядын алдагдалтай гарна гэж тооцсон бол судлаачид 3.4 их наяд, миний тооцооллоор 5 их наядын алдагдалтай гарахаар харагдаж байна.

ХЭРЭГТЭЙ, ХЭРЭГГҮЙ ГАДААД ТОМИЛОЛТОО ЗОГСОО

-Төсвийн орлогын алдагдлыг нөхөх боломж нөхцөл харагдаж байна уу?

-Төсвийн өнөөгийн бодит нөхцөл байдалд нийцсэн, иж бүрэн, үнэн зөв тооцоо судалгаа хийж, хариуцлагатай байх зарчмыг чанд сахисан тохиолдолд ийм боломжийн талаар ярьж болно. Сүүлийн жилүүдэд төрд байх учиртай дээрх зарчмууд бүгд алдагдсан. Төсвийн орлогыг нөхөх маш олон боломж бий. Хэмнэлт, бас дахин хэмнэлт гэж хэлж болно. Төрийн өмчит компаниуд дээр асар их хэмжээний мөнгөн урсгал бий. Төрийн тусгай сангуудаа эргээд нэг харчих. Төсвийн зарлагаа хэмнэх, тооцоо судалгаагүй хөрөнгө оруулалтаа царцаах гээд маш олон боломж бий.

-Шинэ Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар үүрэгт ажлаа хүлээн авах үедээ энэ долоо хоногт төсвийн тодотгол хийнэ гэж мэдэгдсэн. Яг ямар зардлуудаа ханах, танахаас эхлүүлэх вэ?

-Зөвхөн 14 мега төслийн ТЭЗҮ-д л гэхэд өнгөрсөн жилийн төсвийн тодотголоор 1.3 их наядыг баталсан мөнгөн дүнгээ эргэж хармаар байна. Нууцын зэрэглэлд авсан нүүрсний офтейк гэрээг нэн яаралтай ил болгох ёстой. Хилээр нүүрс гараад байдаг валют нь орж ирэхгүй ханш өсөж энэ нь үнийг хөөрөгдөж иргэдийн амьдралд дарамт авчирч байна.

-Энэ долоо хоногийн анхаарал татах асуудал бол шинээр байгуулагдах Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн байх нь. Ерөнхий сайд ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллах нь Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн асуудал нь. Хамгийн гол нь сайд нарын тоог цөөлж, төр цомхон ажиллах тухай ойлголт төсвийн хэмнэлтэд хэр бодитой нөлөөлөх бол?

-Ерөнхий сайд Г. Занданшатар цомхон, чадварлаг, үр ашигтай бүтцээр ажиллах ёстой. Яамдын, төрийн байгууллагын тоо болон чиг үүргийн давхардлыг арилгах ажил зохион байгуулах хэрэгтэй байна. 9-13 яамтай, харин дэд сайд, менежергүй Засгийн газар байгуулж ажиллахыг эдийн засгийн нөхцөл байдал шаардаж байна. Хэрэгтэй, хэрэггүй гадаад томилолтоо зогсоо, төрд буй тансаг хэрэглээг тана гэх мэт олон зүйл хэлмээр байна.

-Энэ жил төсөв түүхэн дээд хэмжээндээ хүрч тэлсэн. Нийт 33.6 их наяд төгрөгийн зарлагатай төсөвт хамгийн их жин дарж байгаа нь ямар төрлийн зардал байна вэ. Урсгал зардал уу эсвэл хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалттай холбоотой зардал байна уу?

-Ердөө сүүлийн 3 жилд төсвөө хоёр дахин данхайлгасан улс орон дэлхийд байхгүй. Төсвийн урсгал зардал ч тэр, хөрөнгийн зардал нь ч ялгаагүй эрс нэмэгдсэн. Гэхдээ сонгуулийн өмнө төрийн албан хаагчдын саналыг авах зорилгоор цалинг хэд хэдэн удаа нэмж, халамжийн бодлогоо тэлсэн шийдвэр нь урсгал зардлыг хөөрөгдөөд зогсохгүй хувийн аж ахуй нэгжүүдээ хөлдөө чирсэн нь инфляци хөөрөгдөх шалтгааны нэг.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Улс төр судлаач Ж.Санчиртай ярилцлаа.


-Монгол Улсын улс төрийн нөхцөл байдал дотоод болон гадаадад анхаарал татсан асуудал болж байна.  Хамтарсан Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ огцорч дараагийн Ерөнхий сайд томилогдлоо. Сүүлийн үед олон улсын хэвлэлд гарсан мэдээлэлд судлаач хүний хувьд ямар дүгнэлттэй байна вэ?

Их Британийн Таймс (The Times) сонинд Л.Оюун-Эрдэнийн засгийн газар огцорсон цаад шалтгааны талаарх нийтлэл хоёр өдөр шуугиулаад авлаа. "В.Путины талын У.Хүрэлсүх Америкт боловсрол эзэмшсэн ардчилагчийг төрийн эргэлт хийж унагасан" хэмээх Ричард Ллойд Парригийн зөгнөлт өгүүллийн хариуд Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг байр сууриа цахим хуудсаараа илэрхийлэхдээ The Times-д мэдээлэл өгсөн этгээдүүд нь “хөрш орнуудтай дайсагнуулах үйлдэл хийсэн”, улмаар “эх орноосоо урваж буй” хэмээн "хилэгнэсэн" байна.

Нэг намын дотоод хэрүүл яаж савнаасаа халиад дэлхий дахины асуудал болдог билээ.

The Times-ын нийтлэлийг дүгнэвэл, эх сурвалж талдаа нэг талыг хэт баримталж, нууц гэх эх сурвалжид хэт дулдуйдсан, хэт өрөөсгөл, туйлшруулсан дүрслэл ашигласан (Фрейминг): жишээ нь “төрийн эргэлт” гэх хэтрүүлсэн өнгө аястай нэр томьёог ямар ч нотолгоогүйгээр ашигласан, гүнзгий дүн шинжилгээгүй, хөндлөнгийн шинжээчид, олон нийт, иргэний байр суурь зэргийг тусгаагүй. Тухайлбал, Л.Оюун-Эрдэнийг огцроход зөвхөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нөлөөтэй байсан гэх нэг талыг барьсан, хялбарчилсан тайлбар дүгнэлт оруулсан харагдаж байна. Үнэн хэрэгтээ, ард иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт дордож, эрх баригч элитүүдийн хэмжээ хязгааргүй баяжиж, тансаглаж, тэр хэрэглээгээрээ гайхуулж байгаа талаарх олон нийтийн дургүйцэл туйлдаа хүрсэн. Ардчилсан намын эвслээс гарах шийдвэр, Оюутолгой, Үндэсний баялгийн сан зэргийн тойрсон эцэс төгсгөлгүй маргаанууд, тархи угаах технологи хэрээс хэтэрч, нийтийн дискурсыг бохирдуулж, зэрлэгшүүлж, хүссэнээрээ залах болсон, Ерөнхий сайдын чадваргүй, хаалттай, ард иргэддээ бодлогоо ойлгуулах коммуникацаа хуйвалдааны онол маягийн сул яриагаар орлуулсан зэрэг олон хүчин зүйл түүнийг огцроход нөлөөлсөн гэж дүгнэж болохоор байна. Тиймээс дээрх хүчин зүйлүүд тус нийтлэлийг захиалгын гэж дүгнэж болохуйц харагдуулж буйг нуугаад юухэв.

-Гадаад харилцааны сайдын илэрхийлсэн “эх орноосоо урвасан” гэдэг дүгнэлт хэр үндэслэлтэй гэж харж байна вэ. Засгийн газраа томилж чадахгүй, бие биеэ заавал олон улсын хэвлэл мэдээллээр баалахгүйгээр асуудлаа шийдэж чадахгүй хэмжээнд тулсан МАН-ын дотоод зөрчил цаашид Үндсэн хууль, засаглалын хямралд хүргэх үү?

Нийгэмд явагдаж буй үйл явц, үзэгдэлд бид хэт хэлбэр хөөсөн дүгнэлт, шинжилгээ хийж байна. Авлигын индексээр тэдэд орлоо, энэ бол том ухралт гэнэ. Гадаадын хөрөнгө оруулалт ийм хэмжээнд хүрлээ, модоо барих нь гэцгээх аж. Гэтэл ард нь нийгмийн, улс төрийн, оюун санааны ямар бүхэллэг, чанарын өөрчлөлт гарав. Энэ талаар судалгаа, шинжилгээ хийгдэхгүй байна. Тэгвэл төр, инститүцийн мөн чанарын хамгийн гол, үндсэн зүйл нь үйл ажиллагаа байдаг. Тэр үйл ажиллагааны ямар шинж давамгайлж байгаагаар, өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа нь бүтээлч, эсвэл өдөр тутмын дасан зохицох, аль эсвэл хорон шинжтэй байна уу гэдгээр инститүцийг ч, нийгмийг ч шинжин тодорхойлж болно. Эдийн засагч Дарон Ачемоглу улс орны инститүцүүдийг ангилахдаа экстрактив буюу цөөнхийн эрх ашгийг хамгаалсан, инклюзив буюу нийтэд хүртээмжтэй хэмээн ангилсан байдаг.   Төр, авилга, төрийн албан хаагч, төрийн тогтвортой байдал зэрэг ойлголтуудыг бид дараах утгаар ойлгодог. Төр нь нийтлэг сайн сайхны төлөө ажилладаг, хууль журмыг шударгаар хэрэгжүүлдэг төвийг сахисан инститүц гэж хардаг.

Гэтэл бодит байдал дээр өнөөдөр Монгол Улс нам-төрийн тогтолцоотой улс болон хувирч, төр, төрийн албан тушаал нь хувийн ашиг олох “хөрөнгө оруулалтын хэрэгсэл” маягийн функцтэй, хар зах, сүлжээний бизнес, мафиоз бүлэглэл гурвын эрлийз хэлбэр дүрстэй зүйл болжээ.

Нам дагасан цүнх баригчид төрийн албан тушаалыг “хөрөнгө оруулалт” гэж үзэн, рентийн ашиг олох зорилготойгоор ашигласаар, жишиг тогтоов. Ном журмаараа яваа залуусын бүх боломжийг хулгайллаа. Албан ёсны дүрэм журам нь албан бус тохироо, эрх мэдэл, зэрэг дэв, мөнгө санхүүгийн харилцаатай зэрэгцэн оршдог болов.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 9 цагийн өмнө 202.9.46.37

“эх орноосоо урвасан” илжигжоржийн нийтлэл гэдгийг захын нохой хүртэл мэдэж байна шүү…………..

Avatar

🇸🇮 3 цагийн өмнө 202.9.46.105

🖕

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.178.99

SEXSDI BOOW XXI VANXANDI80955877ANUSDI MASSAJLI VAWALDI

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж