Толгой олон байх тусмаа хариуцлагын тогтолцоо алдагддаг
Г.Занданшатарын Засгийн газар жинхэнээсээ амаргүй нөхцөлд ажиллах үүрэг хүлээлээ. Ядаж байхад УИХ-аар Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцэхийн урд шөнө ДЦСIII-т осол гарсан нь Улаанбаатарчууд ирэх өвлийг аргалаад өнгөрөх боломжгүй болгосон. Тиймээс Б.Чойжилсүрэнд өмнөх засгийнхаа алдааг засах даалгаврыг өгөх гэж түүнийг шинэ засагтаа багтаасан болох нь нэкст Ерөнхий сайдын байр сууринаас тодорхой уншигдсан. Товчхондоо, ДЦС-д гарсан ослын шалтгааныг ол, зас гэсэн 100 хоногийн хугацаатай үүргийг Б.Чойжилсүрэнд өгсөн. Өмнөх засагт эдэлсэн ямба нь өдгөө түүний ял болж хувирсан гэсэн үг. Түүний зуун хоногийн тоолуур хэдийнэ гүйж эхэлсэн.
Хамтарсан Засгийн газрын тэргүүний хувь заяа УИХ-аар орохын өмнөх шөнө, Засгийн газрын 14 мега төслийн жагсаалтад багтсан ДЦС-д гарсан ослын шалтгаан одоогоор тодорхойгүй ч, санамсаргүй алдаа яавч биш. Урьдчилан зохион байгуулсан улс төрийн акц байв уу, эсвэл углуургаараа эрчим хүчний салбар уналтад орсны илрэл болов уу. Гэх мэтчилэн эхлээд эргэлзээтэй асуудлуудаа тодорхой болгох ёстой.
“Эрчим хүчний салбарт ахиад ямар эрсдэл болохыг тааж мэдэх боломжгүй энэ нөхцөл байдлаараа байж болохгүй. Эрчим хүчний хангамжийн өвөлжилтийн бэлэн байдлыг хангах талаар бодоод шөнө ч нойр хүрэхгүй байна” гэж Ерөнхий сайд бодит байдлыг бодитоор нь дүгнэснээ нууж хаалгүй хэлжээ.Гол зүйл дээрээ зөв фокуслаж байж, эдийн засгийн эрсдлийг хохирол багатай туулах юм.
Л.Оюун-Эрдэнийн засгийн үед эрчим хүчний реформ ярьж, бүтэн жил шоудсан. Үр дүнд нь улсаараа харанхуйд лаа бариад суух 90 он руугаа эргээд ухрахад хүрч байна. Үүний гол буруутан нь мэдээж Л.Оюун-Эрдэнийн засаг. Эрчим хүний салбарт реформ хийх нэрээр иргэд, аж ахуйн нэгжийн ачааллыг нэмснээс өөрөөр бодлогын том өөрчлөлт хийж чадаагүй. Бодлогын том өөрчлөлт нь 2+2=4 гэсэн аксиом биш. Бодит байдалд эрс шинэчлэл хийхийг хэлдэг.
Харамсалтай нь, эрчим хүчний салбарт суурь шинэчлэлт хийхгүйгээр үнэ, тарифыг нь нэмэхээр реформ болчихдоггүй. Реформ гэж эрчим хүчний салбарт чөлөөт өрсөлдөөн бий болгохыг хэлдэг. Чөлөөт өрсөлдөөнүй салбарт реформ хийнэ гэдэг нэг ёсондоо херопаганда.
Эрчим хүчний салбарт эрүүл өрсөлдөөнийг бий болгохгүй бол ДЦСIII-т гарсан осол, гэмтэл ахиад гарна гэсэн үг. Угаасаа чөлөөт өрсөлдөөнгүй салбар дампуурлаар дуусдаг батлагдсан теором. Тэр тусмаа толгой олшрохын хэрээр хариуцлага тооцох толгой олдогггүй. Ичсэн нэрэндээ гэгчээр хамгийн бага эрх мэдэл бүхий хүмүүсээр туг тахиад өнгөрдөг. Атал бодлого тодорхойлсон томчууд ард нь ял шийтгэлгүй үлддэг.
Японд,нэг хүн дөрвөн хүний ажлыг нугалдаг бол Монголд нэг хүний ажлыг долуулаа хуваана. Авдаг, авдаг цалингүй, хийдэг, хийдэг ажилгүй гээд. Дунд нь хариуцлагын тогтолцоо алдагдаж, хэн буруутай болох нь эзэн биегүй үлддэг.
Эрчим хүчний салбарт нүүрлэсэн бодит эрсдэл бол “олон толгойтой” болсны үр дагавар. Эрчим хүчний төсөл хариуцсан Шадар сайд Т.Доржханд гэж “том толгой “байна. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн гэж бас нэг “том толгой” байна. “Эрчим Монгол”-ын Г.Амартүвшин гэдэг “том толгой”-той болсон. Э.Түвшинчулуун гэж Эрчим хүчний зохицуулах хорооны дарга байна.Станцынх захирал Л.Эрхэмбаяр гэж дарга бий. Гэж харвал эрчим хүчний салбарт нүүрлэсэн хямрал бол эрх мэдлийн хуваагдлын алдаа.
“Салбарын удиртогтолцоо тодорхойгүй байдалд шилжсэнээр салбарт хариуцлага алдагдсан нь мэргэжлийн инженер, техникийн ажилчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл учруулсан байх магадлалтай. Ашиг сонирхол, албан тушаалын зөрчилдөөн тус салбарт сүүлийн 20 жил бугшсан, үүнээс болж V цахилгаан станц зэрэг шинэ төсөл уналтад орсон” болохыг Ерөнхий сайд Г.Занданшатар олж харсан нь яамай. Ингэж байж асуудлаас мултардаг том дарга нарт хариуцлага тооцож чадна.
Онц байдал тогтоосон хугацаанд Засгийн газраас БЭТ тавихаа ч Ерөнхий сайд илэрхийлсэн. Эрчим хүчний салбарын уналт гээндээ ч бий, гоондоо ч бий. Гээндээ гэдэг нь тус салбарт удидлага нь хэд, хэдэн хуваагдсан, эрх мэдлээ булаацалдсан толгойнуудын зөрчил эцэстээ салбараа татан унагааж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “1987 онд таван жилийн төлөвлөгөө хэлэлцэж байх үед Багануурын цахилгаан станц барих шийдвэрийг Засгийн газар гаргаж байсан юм билээ. Засаг төрийн шилжилт болоод энэ асуудал хаягдсан. Тэр үед л төлөвлөгдөж байсан. Тэр төлөвлөлтийг Тавантолгойн цахилгаан станц зөрчсөн. Барих газраа хүртэл шийдчихсэн байхад Багануурын цахилгаан станц барина гээд л өөрчилсөн. Түүний дараа Багануурын цахилгаан станц бас болохгүй байна гээд хүчингүй болгосон. Одоо болохоор цахилгаан станцын тендер зарлагдаад л явдаггүй. Энэ бол эрчим хүчний салбарт олон жил бугшсан зөрчил” гэж оношоо зөв тавьсан байна лээ.
Одоо тэгээд эртхэн эмчилгээндээ орохгүй бол эрчим хүчээ экспортлох нь бүү хэл эрчим хүчний гуйлгад мордож магадгүй байна. Эрчим хүчийг энтертаймен болгож, хариуцлагаас мултрахын тулд херодангда хийж болохгүй.
Ж.ЭРХЭС
Зочин 14 минутын өмнө 49.143.24.34
Анх томилоход нь оросын гар хөлийг сайд болголоо гэж олон хүн анхааруулж бсан даа. Одоо наад этгээд чинь юу ч хийхгүй баахан мөнгө зарна. Хугацаа авна. Үр дүн дахиад л гарахгүй. Оросууд энэ махан толгойгоор дамжуулж хорлон сүйтгэх ажиллагаа явуулаад бна ш тээ
Нэргүй 28 минутын өмнө 103.57.94.139
ха ха энэ өмөнгөөс юу хүснэм.энэ мэт нам дагаж хөлжсөн цайрсан луйварчин улс орны төлөө ажиллаа юу
Хулгай 33 минутын өмнө 202.9.46.8
Хаана щаачмаар гусчмаар юу байна л гэж өлөг долог хийж яваа, ямар элэнцэгнийх нь ажил, харин 5 жил уг салбарт юу ч хийгээгүй баасан дээрээ өөрөө халтирч унаг, болж хувхай
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.182.121
Англид эрчим хүчний системийн удирдлага болон сэргээгдэх эрчим хүчний хөгжилд төрийн оролцоог нэмэгдүүлж байна
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.181.61
ЭНЭ БУЗАР ХУЛГАЙЧ ТӨРД ХЭРЭГГҮЙ МЭРЭГЖЛИЙН ХУЛГАЙЧ ДАА
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.179.21
ТЦС барих нь ганц ЗГ шийддэг асуудал биш. Ерөнхийлөгч, УИХ оролцож байж шийдэг асуудал тул улс төрийн том бүлэглэлүүдийн хоорондын дайны хөлд үрэгдсэн асуудал. Ганц эрчим хүчний сайд ч мэддэг юм биш. Харин эрчим хүч 15 толгойтой атгаалжин хар мангас болж цахилгааны үнийн нэмэгдлийг энэ мангасыг хооллоход зарцуулсан. Угаасаа иргэд, ААН-ээс цуглуулсан татвараар татаас өгч байгаа ч одоо татаас нь хэвээрээ дээр иргэд, ААН бас дахин нэмэгдэл төлж давхар шатаж байгааг үнэ чөлөөлөх ёстойй гэх
Нэргүй 3 цагийн өмнө 103.212.116.241
Ардчилсан намынхан АНУ-ын зааврын дагуу Монголын эрчим хүчээр оролдоод байна.
Д 4 цагийн өмнө 202.126.90.79
хаашаа юм бэ төрөхдөө сайдын сандалтай Төрсөн юмуу гажиг чинь
Х 4 цагийн өмнө 202.126.90.79
энэ өлөн цөөвөр ханаж цаддаггүй юм уу хийж чадах хүнд ажлаа өгөөч
Нэргүй 4 цагийн өмнө 202.126.88.180
тодорхой уншигдсан … аймаар хэлбэрдэж нтр, сэтгүүлчид хууль ч мэдэхгүй, улс төр ч мэдэхгүй. эдийн засаг ч мэдэхгүйн дээр монгол хэлээ ч мэдэхээ байж
Нэргүй 4 цагийн өмнө 103.57.94.159
Чойжилсүрэн мал 3-р ЦС ыг өргөтгөх зураг төсөл 400 сая ногооноор оросоор хийлгэнэ, зураг төсөл нь бэлэн болохоор өргөтгөлийн ажлыг оросууд 1,8 тэрбум еврогоор хийнэ гэсэн сонин юм уих руу оруулж ирж бөөн хэл ам болгооод байсан. чойжоо ашиг сонирхолтой байсан тул тэгсэн. өөр эх оронч сийрэгхэн сайд байсан бол зүгээр яаман дээрээ бөөрөнхийлөөд дараад байж болох л байсан. чойжоо оросын гар хөл гэдгээ тэр үйлдлээрээ баталсан. ДЦС 3 дээр гарсан дэлбэрэлт энэ нөхөр болон хойдуудын хамтын бүтээл биз.
Нэргүй 4 цагийн өмнө 103.57.94.159
Оросууд манай төслүүдийг тэр байтугай л дардаг янз бүрийн шалтаг гаргаад хойшлуулдаг, тэгснээ бүтэх мэт хошгируулж шилний цаанаас чихэр долоолгож, өөртөө ашигтай ажлаа амжуулахын тулд биднийг буулт хийлгэдэг. Эгийн голн ЦС ын ийм байдлаар бидэн дээр ашиглаж байгаа. чойжоо мал 3 зураг төсөл гэсэн балай юм уих руу оруулж ирж төрийн зовлон болгоод байдаг нь оростой ашиг сонирхолтой байхаас зайлахгүй биз дээ. оросуудын гаргаж байгаа хулхи занг бид ч бас өөрсдөд нь гаргах ёстой шдээ.
зочин 4 цагийн өмнө 66.181.164.157
Буудаач Хулгайчуудыг ЭРЧИМ ХҮЧИНД ажилсан үе үеийн сайд дарга нэртэй хулгайчууд улс төрийн НАМ засгийн газрын гишүүд бүгд
хулгайч.Оросын Жирийновоский хэлсэншдээ: Төв талбайд нь аугаа том Чингис хааны хөшөө байгаа. Тэр хөшөөний ард үлбэгэр, арчаагүй, үхээц, мэдлэг чадваргүй, мэдэрлийн гачигтай , шуналд нүдээ сохолсон, улс түмнээ худалдсан, ичиж үхмээр, адгуусны далд төрөлт хүн сүгнүүд авсанд орсон хүүр мэт амиа торгооч байдаг юм гэж.
Нэргүй 4 цагийн өмнө 45.38.15.178
Та нар энэ адгийн шаараас юу хүлээсэн юм бэ? 5 жил огт ажлаа хийгээгүйгээс болж ДЦС-3 дээр осол гарч, түүний шийдвэр гаргаж чаддаггүй, эрчим хүчний дэд бүтцийг нь хөгжүүлээгүй алдааг нь 1 инженер амиараа төллөө шүү дээ. 2024 онд цахилгааны үнэ нэмж, 554 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон боловч 220 тэрбум буюу 50%-иар нь 2023 оны цалин нэмсэн МАЛ даа. Дэд бүтэцдээ дахиад л хөрөнгө оруулсангүй. Энэ 100 хоног бас л юу ч хийхгүй, хийхгүй байсан бол өнгөрсөн 5 жилийн 1825 хоногт хийх л байсан.