Санширо Мүрао: ДАШТ-д түрүүлэхгүй бол олимпын аварга болж чадахгүй

Санширо Мүрао: ДАШТ-д түрүүлэхгүй бол олимпын аварга болж чадахгүй

Санширо Мүрао: ДАШТ-д түрүүлэхгүй бол олимпын аварга болж чадахгүй

Жүдо бөхийн энэ оны ДАШТ Унгарын Будапешт хотноо болж байна. Өчигдөр/2025.06.19/ ганцаарчилсан төрлийн эрэгтэй, эмэгтэй тамирчдын хүнд жингийн барилдаанууд болж, өндөрлөв. Өнөөдөр холимог багийн барилдаан болсноор дэлхийн аварга албан ёсоор өндөрлөнө.

Ганцаарчилсан төрлийн дараах багийн дүнгээр Япон улс зургаан алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медальтай тэргүүлсэн бол Олон улсын жүдогийн холбооны баг удаалж, Итали, Гүрж, Франц айргийн тавд багтжээ. Харин Монгол Улс К.Ёолк, Б.Ганхайч нарын хүрэл медалийн амжилтаар 15 дугаар байр эзлэв.

Багийн дүнгээр тэргүүлсэн Японы сүүлийн алтан медалийг авчирсан эрэгтэйчүүдийн -90 кг-ын аварга Санширо Мүрао ярихдаа "Би хийх ёстой зүйлсдээ л төвлөрсөн. Энэ удаагийн дэлхийн аваргад би юу ч болсон түрүүлэхийг хүссэн. Үүн шиг том дэвжээн дээр түрүүлж чадахгүй бол Лос Анжелесын олимпод түрүүлж чадахгүй гэж бодон өөрийгөө дарамтанд оруулж байлаа. Би хамгийн сайн барилдаанаа гаргасан" гэжээ.

Мөн эмэгтэйчүүдийн -70 кг-д түрүүлсэн Японы Шихо Танака ярихдаа "Би эрчтэй, хүчтэй барилдахыг хүссэн. Тэр нь ч намайг ялалтад хөтөллөө. Би дахиж жүдогоор барилдаж чадах эсэхээ мэдэхгүй тийм хүнд байдалд байсан. Барилдаж л чадвал дэлхийн аваргад түрүүлэх болно л гэж бодож байсан" гэв. Тэрбээр 2022 онд баруун өвдгөндөө хүнд бэртэл аван хэсэг хугацаанд барилдаангүй билээ.

Япон улс 2018 оноос хойш анх удаагаа ДАШТ-ээс зургаан алтан медаль хүртэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-20 66.181.180.127

Олон улсын жудогийн холбооны нэрийн дор орсон ОХУын баг төдөн алт,мөнгө,хүрэл авлаа авч 2т орлоо гэж бичиж чаддаггүй гөлөг чинь юугаа бичээд байгаам бэ???

Avatar

Нэргүй 2025-06-20 66.181.187.75

үнэхээр манай залуучуудад хурд маш их хэрэгтэй байна.японы жүдочдоос сурах юм их байна ш дээ.онол практик 2ыг хослуулвал хөөрхий минь манай залуучууд үнэхээр гайхуулна даа.эдэнд минь онол л дутаад байна.барилдааны маш олон хувилбарыг огцом2 хурдтай гаргаж чаддаг байх хэрэгтэй байна.маш их удаан хөдөлгөөнтэй юмаа.мах иддэгтэй нь холбоотой л байхдаа.гэхдээ та нар минь хүчтэй шүү.

Avatar

Нэргүй 2025-06-20 202.9.40.52

Хүч арга техникээ зөв хувиарлаж барилдах ухаан дутаж байна. Хожиж яваад ялагдана гэдэг нь барилдааны арга тактик дутуугийн шинж. Монголчуудад барилдааны ухаан л дутаад байна даа

Avatar

Нэргүй 2025-06-20 81.9.119.41

)))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Бодит байдал 2025-06-20 66.181.185.189

тулж зогсоод хүлээгээд байх,хурд тэсрэлт-0.Ийм байхад хэцүү л байна даа.Хожиж яваад 30 секунд дутуу байхад цэвэр даруулаад л .Залуусаа гарга,ядаж 2028 он гэхэд туршлага,ур чадвартай болох ч юм бил үү!

Avatar

Зочин 2025-06-20 103.212.119.36

Манайх ч явахаа байжээ, жүдогийн холбоонд салхи, савир оруулахгүй бол болохгүй нь дээ, хаа нэг хувь тамирчины од гүйж ганц нэг медаль авч байгаагаас системтэй бодлого, төлөвлөлт, хөгжлийн бодлого энэ тэр гэх юмгүй, урсгалаараа л шааж байх шиг, иймэрхүү байдалтай ч урт наслахгүй дээ, яана даа, хөөрхийс

Avatar

Нэргүй 2025-06-20 103.57.94.159

монголын жүдо гөлөг болжээ. төрөөс өгдөг урамшууллын их мөнгийг болих хэрэгтэй. халтар оркууд мөнгөнд хүрэнгүүтээ сэтгэл нь ханаад явахгүй байна.

Avatar

Зочин 2025-06-20 202.179.26.56

Олон улсын жудогийн холбооны баг гэж байхгүй шүү дээ. Орос улс олон улсын жудогийн холбооны тугийн дор барилдсан баймаар юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж