"Эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах тендерт маргаан гарсан"

"Эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах тендерт маргаан гарсан"

"Эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах тендерт маргаан гарсан"

Төсвийн хэмнэлтийн тодотголд багтсан эрүүл мэндийн салбарын эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах байсан 60 тэрбум төгрөг төрийн хэмнэлтэд тусгагдсан талаар Эрүүл мэндийн яамны ТНБ-ын дарга Д.Очирбат мэдээлэл өглөө.


-Тэрхүү 60 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж худалдан авах ажил дээр Хөрөнгө оруулалт санхүүгийн газар ажилласан. Тодорхой тендерүүдийг нь зарлаж явуулсан. Тоног төхөөрөмж худалдан авах ажиллагааны хүрээнд худалдаалах газруудтай уулзаж, тендер зарлагдсан. Тендерийн хуулийн хугацаанд маргаан гарсан учир 60 тэрбумаар тоног төхөөрөмж худалдаж авах үйл явц татагдлаа. 60 тэрбумын хэмжээнд тоног төхөөрөмж худалдан авахад техникийн үзүүлэлт техникийн тодорхойлолтууд бэлэн байсан. Бид том үнийн дүнтэй томограф, MRI төхөөрөмж худалдан авалтууд дээр эмнэлгүүдийн шаардлага хангасан, хиймэл оюун ухаантай тоног төхөөрөмжөөөр шинэчлэх байсан. Өөр бусад зүйл дээр ямар ч асуудал байхгүй. Т.Мөнхсайхан сайдын хувьд хөдөө орон нутгаар явж төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хөдөө орон нутгаар санал авах мөн орон нутгаас тоног төхөөрөмжийн судалгаа авсан нь цаг хугацаа алдсан асуудал болсон. Төхөөрөмж худалдан авахад ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилдөөн бол байхгүй. Тоног төхөөрөмж худалдан авах явцад хэн нэгний ашиг сонирхол байвал арга хэмжээ авч хариуцлага тооцно. Сититомограф, MRI-ийн дөрвөн асуудал, үүнээс өөр 10 гаруй асуудал байгаа. Энэ бүгд 60 тэрбумд хамааралтай. Үүнээс гадна эмнэлэгийн засвар үйлчилгээ тохижилт 60 тэрбум дотор багтаж байсан. Хэмнэлтийн тухай хуульд эргэж харах асуудлууд их байна. Тендер зарласан үед ялсан, ялагдсан хоёр тал маргаж эхэлдлэг. Тэр маргаан шүүхээр хэдэн сар үргэлжилдэг тул худалдан авах үйл явц хойшоо татагдсан.

А.Тамир

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 81.9.119.41

) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-06-20 103.57.94.159

УИХ ын гишүүн хийж байсан бас нэг хувалз шив. Манын хулгайчууд яг хаврын ядарч туйлдсан ишиг хурганд шигдэж шимэгчилж цусыг нь сордог пэлцийсэн хувалз шиг төрд наалдаж төрийг шимэгчлэх юм даа. ерөнхий нэршилээрээ төрийг шимэгчилж байгаа мэт боловч бодит байдал дээрээ ард түмнийг шимэгчилж байгаа хувалзнууд юм шдээ.

Avatar

Нэргүй 2025-06-20 59.153.112.74

манихан 60 тэрбумд гаршсан хулгаичууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж