Трамп ТикТокт дахин 90 хоног олгов

Трамп ТикТокт дахин 90 хоног олгов

Трамп ТикТокт дахин 90 хоног олгов

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ТикТокийг худалдах, эсвэл хориглохыг шаардсан хууль хэрэгжиж эхлэх хугацааг нэгдүгээр сард 75 хоногоор хойшлуулсан. Тэгвэл энэ хугацааг дахин 90 хоногоор буюу есдүгээр сарын 17-нийг хүртэл сунгаж буйгаа Трамп мэдэгдлээ.

Тэрбээр Лхагва гаригт мэдэгдэл хийхдээ “Хятадын дарга Ши Жиньпин платформыг худалдах гэрээ хийхэд бэлэн гэдэгт итгэж байна” гэжээ.

Харин Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Левитт хэлэхдээ “Ерөнхийлөгч Трампын өмнө нь хэлж байсанчлан тэр ТикТокийг байхгүй болоосой гэж хүсэхгүй байгаа. 90 хоногийн хугацаанд Трампын засаг захиргаа гэрээг баталгаажуулахаар ажиллах болно. Тэгж байж америкчууд мэдээллийн аюулгүй байдлын баталгаатайгаар платформыг үргэлжлүүлэн ашиглана” гэжээ.

ТикТок платформ АНУ-д 170 сая хэрэглэгчтэй. Ерөнхийлөгч асан Жо Байдены үеэс л ТикТокийг АНУ-д хориглох асуудал яригдсан. Хятадын эрх баригчид тагнуул болон улс төрийн манипуляцийн зорилгоор платформыг ашиглаж магадгүй гэж Вашингтон үздэг.

Гэвч ТикТок компани америк хэрэглэгчдийн аюулгүй байдалд заналхийлж байгаагаа үгүйсгэхийн зэрэгцээ нэг ч хэрэглэгчийн мэдээлэл Хятадад хадгалагдаагүй гэж мэдэгдсээр ирсэн юм.

АНУ дахь "ТикТок"-ийн хувь заяа тодорхойгүй болсон тул хэрэглэгчид "RedNote" гэх хятад програм руу шилжиж эхэлсэн билээ. Тус платформын үндсэн хэв маяг нь "ТикТок" болон "Инстаграм"-ын хослол мэт харагддаг бөгөөд 300 сая орчим хүн идэвхтэй ашигладаг.

ЭХ СУРВАЛЖ: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 81.9.119.41

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Маяг 9 цагийн өмнө 202.9.46.8

Зүгээр л татан буулгаад хаяачээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж