Монгол Улс болон БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын соёлыг түгээх танин мэдүүлэх зорилготой "K-M" хөгжмийн наадмыг 2025 оны долдугаар сарын 11, 12-ний өдрүүдэд Улсын драмын эрдмийн театрын гадна талбайд зохион байгуулах гэж байна.
Уг соёлын солилцоо хөгжмийн наадамд урилгаар БНСУ-аас Henny, Gunwoo, Kim dana, хүүхдийн "Dream kids" хамтлаг, "Young 22" хамтлаг хүрэлцэн ирэхээс гадна уламжлалт тоглоом наадгай тоглож, бүжгийн тэмцээн болох гэнэ.
Энэхүү соёлын арга хэмжээг угтан БНСУ-ын Чунру дүүргийн аялал жуулчлал холбоо, Монголын Улсын нийслэлийн соёл урлагийн газрын дэргэдэх "Солонго" нийгэмлэгээс санаачлан "K-M" соёлын солилцооны хөгжмийн наадмыг БНСУ-ын "КК медиа" компанийн Монгол дахь "Бросис пикчерс" кино компанитай хамтран хийж байна.
Тус арга хэмжээний хүрээнд соёлын боловсролыг дээшлүүлж, хүүхэд залууст бүжгийн спортын ач холбогдол, хүүхэд залуусын хөгжлийг дэмжиж, ур чадварыг дээшлүүлж монгод албан ёсны эрхтэйгээр БНСУ-д зохион байгуулах "Changwon K-Pop World" тэмцээнд оролцох албан ёсны эрхийг олгох явдал юм.

Монгол Улсаас тус тэмцээнд хүүхэд залуусыг дэмжин оролцуулахын тулд хоёр үе шаттай бүжгийн тэмцээнийг зохион байгуулж байгаа бөгөөд, бичлэгийн шалгаруулалтаар тэнцсэн эхний 10-15 баг Монгол Улсад 2025 оны долдугаар сарын 12-ны өдөр Улсын драмын эрдмийн театрын урд талбайд зохион байгуулах "K-M" соёлын солилцооны хөгжмийн наадмын тайзан дээр өөрсдийн үзүүлбэрийг үзүүлнэ. Тус арга хэмжээн дээр бүжиглэсэн хамтлагуудаас шалгарсан эхний гурван байр эзэлсэн хамтлагууд нь "Changwon K-Pop World" тэмцээнд оролцох албан ёсны эрхийн эзэн болох гэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг 9668-1227 , 8008-2577, дугаарын утсанд холбогдон авна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг 9668-1227 , 8008-2577, дугаарын утсанд холбогдон авна уу.
Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.41
))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom