"Яагаад ‘donk’-ийг Астанад түрүүлчхээд баярлахгүй байсныг ойлголоо"

"Яагаад ‘donk’-ийг Астанад түрүүлчхээд баярлахгүй байсныг ойлголоо"

"Яагаад ‘donk’-ийг Астанад түрүүлчхээд баярлахгүй байсныг ойлголоо"

АНУ-д эхэлсэн "CS2"-ийн хамгийн том, нэр хүндтэй тэмцээн болох Мэйжорын плей-оффын шат орон нутгийн цагаар өчигдөр/2025.06.19/ эхэллээ. Дэлхийн шилдэг 16 баг өрсөлдсөн гуравдугаар шатнаас найм нь плей-оффд тунаж, аваргаа тодруулах гэж байна. Мэдээж Монголын "The MongolZ" баг дахин нэг удаа шөвгийн наймд шалгарсан.

Плей-оффын эхний тоглолт Оросын "Spirit" болон Германы "MOUZ" багуудын хооронд өрнөв. Энэ жил хоёр баг цөөнгүй удаа учраа таарахад "MOUZ" бүгдэд нь хожиж, оросуудыг аргалдаг гэдгээ тоон үзүүлэлтээр харуулчихсан. Харин гоц авьяастай "donk" хүүтэй "Spirit" ямар ч багийг буулган авах чадвартай.

Ийнхүү хоёр багийн тоглолт эхэлж, ялагчаар "MOUZ" тодорч,  илүү баг нь гэдгээ дахин харуулжээ. Эхний мап "Mirage" дээр нэмэлт цагийн эцэст "Spirit" хожсон ч удаах "Dust2" болон "Nuke" дээр "MOUZ" баг дараалан ялж, хагас шигшээ рүү шалгарлаа.

Тоглолтын дараа "Spirit"-ийн ахлагч "chopper" ярихдаа "Багт өөрчлөлт орох эсэхийг мэдэхгүй байна. Багийн эзэн, дасгалжуулагчийн л шийдэх хэрэг. Би мэдэхгүй байна" гэжээ.

Тэгвэл тоглолтын дараа гарсан мэдээллээр "Spirit" баг энэ зун бүрэлдэхүүндээ дор хаяж нэг өөрчлөлтийг хийх гэнэ. Харин тайлбарлагч "Thorin" ярихдаа "Бид яагаад ‘donk’-ийг багтайгаа PGL Astana түрүүлсэн атлаа баярлахгүй байсныг ойлголоо" гэв. Мөн нэгэн эх сурвалжийн мэдээлснээр "NAVI"-тай хамт Мэйжорт түрүүлж байсан "Perfecto"-г эсвэл "Nemiga"-ийн "zweih", "HEROIC"-ийн "tN1R" нарын нэгийг удахгүй "Spirit"-д ирнэ гэх мэдээ гарчээ.

"Spirit"-ийн фэнүүд ч "chopper" эсвэл "magixx" хоёрын нэгийг багаас яв гэх утгатай зүйлсийг бичиж, санал хураалт явуулжээ.

Энэ өдрийн хоёр дахь тоглолт Бразилын багуудын хооронд өрнөсөн. "FURIA" болон "paiN" багуудын тоглолтод 2-1 гэсэн харьцаатай "paiN" илүүрхжээ. Эхний "Nuke" мап дээр "FURIA" хожсон ч "paiN" дараалан "Anubis", "Inferno" дээр буулган авсан аж. "Inferno" дээр "FURIA" раундын харьцааг 12-12 болгон эргэн ирж чадсан ч хожил байгуулж чадсангүй. Арай залуу бүрэлдэхүүнтэй "paiN" нь хагас шигшээд шалгарлаа.

Өнөөдөр шөнө үлдсэн хоёр тоглолт нь эхэлнэ.

  • Vitality – NAVI /02:00 цагт/
  • FaZe – MongolZ /21-ний 06:30 цагт/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 103.168.34.20

SENZUU COME ON KILL THEM ALL TRUST YOU CS GOD SENZUU TECHNO 910 BLITZ MZ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж