2025 онд ашиг орлогоороо тэргүүлж буй 10 кино

2025 онд ашиг орлогоороо тэргүүлж буй 10 кино

2025 онд ашиг орлогоороо тэргүүлж буй 10 кино

Дэлхий дахинд ашиг орлогынхоо хэмжээгээр тэргүүлж буй киногоор Хятадын “Ne Zha 2” шалгарлаа. Уг анимэйшн кино 1.8 тэрбум ам.долларын орлогоор “Minecraft Movie”, “Lilo & Stitch”-ийг ардаа орхиж, Азийн уран бүтээлчдийн чансааг харуулав. Үргэлжлүүлэн 2025 онд орлогоор тэргүүлж яваа кинонуудтай танилцацгаая.


  1. Ne Zha 2

"Ne Zha 2" нь 2019 онд хит болсон "Ne Zha" киноны үргэлжлэл ба Хятадын ардын домгоос сэдэвлэсэн. Тус кино Хятадын дотоод зах зээлээс 1.87 тэрбум ам.долларын ашиг олж, гадаадаас 20 сая ам.долларын ашиг олсон үзүүлэлттэй байна. Нийт орлого 1.8 тэрбум ам.доллар.

  1. A Minecraft Movie

"A Minecraft Movie" нь алдартай тоглоом дээр суурилсан, уран зөгнөл, тулаан, адал явдал хосолсон кино юм. Дэлхийн сая сая хүүхдийн дуртай тоглоом кино болж  тэднийг догдлуулж байна. АНУ-ын дотоодын зах зээлээс 423.7 сая ам.доллар, гадаадаас  527.8 сая ам.долларын орлого олсноор нийт орлогын хэмжээ 951.5 сая ам.доллар болжээ.

  1. Lilo & Stitch

“Lilo & Stitch” кино нь Лило гэх ганцаардмал охин болон харь гаригийн “Stitch” нэрт амьтны нөхөрлөл, гэр бүлийн үнэ цэнийг өгүүлэх ба амьд дүрслэлтэйгээр шинэчилэгдэн, үзэгчдэд хүлээлт үүсгээд байсан билээ. Тус кино АНУ-д дотоод зах зээлээсээ 366.4 сая ам.доллар, гадаадаас 492 сая ам.долларын орлого олж, нийт 858.4 сая ам.долларын ашиг олжээ.

  1. Mission: Impossible – The Final Reckoning

Дэлхийн сая сая охидын краш Том Крузын бүтээсэн ээлжит дүр болох Этан Хант эцсийн даалгавартаа хүч сорин, эр зориг, үнэнч байдал, багийн нэгдлийг харуулсан үйл явдлаар үзэгчдийг дахин байлдан дагуулж байна. АНУ-д дотоод зах зээлээсээ 166.3 сая ам.доллар, гадаадаас 340 сая ам.долларын орлого олж, нийт 506.8 сая ам.долларын орлого олжээ.

  1. Captain America: Brave New World

"Captain America: Brave New World" кино нь шинэ ахмад Америкийн дүрд тоголсон Сэм Вилсон гэх дүрийг голлон харуулсан. Шинэ “Captain America” дэлхий дахины хүлээлт дунд дэлгэцнээ гарч, үнэт зүйл, шударга ёс, үндэсний эв нэгдлийн тухай асуудлуудыг хөндсөн. Уг кино АНУ-д дотоод зах зээлээсээ 200.5 сая ам.доллар, гадаадаас 214.5 сая ам.долларын орлого олсноор нийт орлогын хэмжээ 415.1 сая ам.долларын орлого олжээ.

  1. Thunderbolts*

“Thunderbolts*” нь 2025 онд нээлтээ хийсэн “Marvel”-ийн кино бөгөөд төрийн даалгаврыг биелүүлэхээр хөлсөлсөн анти-баатруудын багийг харуулдаг. Уг кино нь сэтгэлийн шарх, ганцаардал, багаар ажиллахын тухай сэдвийг хөнддөг бөгөөд дүрүүд өнгөрсөнтэйгөө эвлэрэн, даван туулах үйл явцыг харуулдаг. Уг кино АНУ-д дотоод зах зээлээсээ 188.7 сая ам.доллар, гадаадаас 190.5 сая ам.долларын орлоготойгоор дэлхийд нийт 379.3 сая ам.долларын орлого олжээ.

  1. Sinners

“Sinners” киног найруулагч Райн Куглер бүтээсэн билээ. Энэ нь 1930-аад оны Миссиссипи мужид өрнөх түүхэн аймшгийн кино юм. Цус сорогчийн домог, арьс өнгөөр ялгаварлах үзэл, олон нийтийн хамтрал, хөгжим зэргийг уг бүтээлд хослуулсан байна. Уг кино АНУ-д дотоод зах зээлээсээ 275.9 сая ам.доллар , гадаадаас 85.8 сая ам.долларын орлоготойгоор дэлхийд нийт 361.7 сая ам.долларын орлого олжээ.

  1. Final Destination: Bloodlines

Уг кино АНУ-д дотоод зах зээлээсээ 130.6 сая ам.доллар , гадаадаас 141.1 сая ам.долларын орлоготойгоор дэлхийд нийт 271.7  сая ам.долларын орлого олсоор байна.

  1. Snow White

“Snow White” кино нь хүүхэлдэйн киноныхоо шинэ хувилбар бөгөөд  бодит дүрүүдтэй юм. Үйл явдлын хувьд Цасан цагаан хорон санаатай хатан хаанаас зугтаан, долоон одойтой найзалж буй түүхийг өгүүлдэг. Энэ хувилбарт Жонатан гэх шинэ дүр нэмэгдсэн. Жонатар нь дээрэмчин бөгөөд Цасан цагааны дурлалт залуу болж  гардаг. Уг кино АНУ-д дотоод зах зээлээсээ 87.2 сая ам.доллар, гадаадаас 118.4 сая ам.долларын орлоготойгоор дэлхийд нийт 205.6 сая ам.долларын орлого олсон байна.

  1. How to Train Your Dragon

“How to Train Your Dragon”  кино нь сэтгэл хөдөлгөм адал явдлыг амьд дүрслэлтэйгээр дахин бүтээсэн. Энэхүү кинонд хүн ба лууны хоорондын найрамдал, нөхөрлөл, энх тайвныг харуулсан. Уг кино АНУ-д дотоод зах зээлээсээ 83.7 сая ам.доллар , гадаадаас 114.1 сая ам.долларын орлоготойгоор дэлхийд нийт 197.8  сая ам.долларын ашиг олсон байна.

ЭХ СУРВАЛЖ: BOX OFFICE MOJO
C.Учрал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 81.9.119.41

🙂 Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж