ХӨСҮТ: Зусланд хүүхдээ амраах бол улаанбурхны вакцин хийлгэнэ

ХӨСҮТ: Зусланд хүүхдээ амраах бол улаанбурхны вакцин хийлгэнэ

ХӨСҮТ: Зусланд хүүхдээ амраах бол улаанбурхны вакцин хийлгэнэ
НЭМЭЛТ:
ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр:
-Одоогоор эм тарианы тасалдал үүсээгүй байна. Хэвтэн эмчлүүлэгчдийн хувьд хэт их ачаалал хэтрээгүй. Өнөөдрийн байдлаар нийт орны 86 хувьд улаанбурхны халдвар авсан хүмүүс хэвтэн эмчлүүлж байна. Үлдсэн хувьд сүрьеэ болон гэдэсний халдварт өвчтэй хүмүүсийг эмчлүүлж байна. Бид зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийг эмнэлэгт хүлээн авч байна. Иргэдэд гэр зөвлөгөө өгөхдөө бүх мэдээллийг нь нийслэлийн Эрүүл мэндийн газар руу явуулж, тэндээс өрхийн эмнэлэг үүгээ дамжуулж байгаа. Улаанбурхан халдварт өвчний эсрэг дархлаажуулалтыг 9 сартай болон 2 настайд заавал хийдэг товлолт вакцин. Үүнээс гадна нэмэлт дархлаажуулалтаар 6-8 сартай хүүхдүүдийг хамруулж байгаа. Энэ өвчний дэгдэлтийн үед урьдчилан сэргийлж байгаа арга хэмжээ. Энэ өвчний вакциныг Монгол Улс 1970-аад онд анх эрүүл мэндийн салбартаа нэвтрүүлж эхэлсэн. Бүрэн тунгийн хамрагдалттай бол 95-98 хувьд хүн ам өвчлөхгүй.
Сургууль, цэцэрлэг амарсан ч хүүхдүүд зусланд амарч байна. Тиймээс боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж, эрсдэлийн үнэлгээ хийж, зөвлөмж өгч байна.
Хүүхдийн зусланд хүүхдээ амраах гэж байгаа бол 14 хоногийн өмнөөс эхлэн хүүхдийнхээ вакцинжуулалтын мэдээллийг авч, улаанбурхан халдварт өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдуулаарай. Нэг батлагдсан тохиолдлын голомтын хавьталд 72 цагийн дотор дархлаажуулалтыг хийхэд өвдөхгүй байх боломжтой. Тийм учраас иргэд хамтран ажиллаж, зөв ойлголттой байхыг зөвлөж байна.
УЛААНБУРХАН ӨВЧНӨӨР 7 ХҮН НАС БАРАВ
Халдварт өвчин судлалын үндэсний төвд улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8648 бүртгэгджээ. Үүнээс эдгэрсэн хүн нь 6796 байгаа бол эмнэлэгт 691 хүн эмчлүүлж байна. Эдгээрээс биеийн байдал нь хөнгөн 53 хүн, дунд 599,  хүнд 37 хүн, нэн хүнд хоёр хүн хэвтэн эмчлүүлж байгааг албаныхан мэдээллээ.
Харин гэрээр 1154 хүн эмчлүүлж байгаа бөгөөд энэ өвчнөөр харамсалтайгаар нас барсан тохиолдол долоо болжээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурхнаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай. Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 72224444, 100 утсанд хандана уу.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

х** 1 минутын өмнө 79.116.105.128

Another Texas Child Dies a Tragic Death After Recovering from Measles A Licensed Texas Physician with significant experience successfully treating measles during the current outbreak is reporting a second tragic death of a chronically ill child who had been previously infected with measles in a Texas hospital. Similar to the recent unfortunate death widely but incorrectly reported as primarily caused by measles rather than complicated by measles, this is again a case of a child suffering from pr

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 79.116.105.128

Техаст улаан бурханаас үхсэн гээд байсан 2 хүүхэд чинь худлаа мэдээлэл байсан байгаа шүү 😏 Улин хуцахаа зогсоох хэрэгтэй цагаан халаад угалсан малууд аа

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 73.132.11.36

za muu vugun min, iimerhuu shantaajiin argaar uzeh gevel chi muu her uvgun 461 run achigdana shui
za muu vugun min, iimerhuu shantaajiin argaar uzeh gevel chi muu her uvgun 461 run achigdana shui
za muu vugun min, iimerhuu shantaajiin argaar uzeh gevel chi muu her uvgun 461 run achigdana shui
za muu vugun min, iimerhuu shantaajiin argaar uzeh gevel chi muu her uvgun 461 run achigdana shui
za muu vugun min, iimerhuu shantaajiin argaar uzeh gevel chi muu her uvgun 461 run achigdana shui

Avatar

Зочин 6 цагийн өмнө 103.212.116.194

хөсүтын шинэ захиралдаа цаад дарга сайд нар чинь сандал суудлаа булаацалдаад Улаан бурхан өвчнийг тоохгүй бгаа шүү шаварт унасан шарын эзэн хүчтэй гэдэг нь энэдээ машш сайн мэдээлэл өгөх бас сэтгүүлчид ч тоохгүй бгаа нь их хачирхалтай бгаа шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж