Улаанбаатарт хот 1.7 сая хүн амтай гэсэн хамгийн сүүлийн үеийн судалгаа бий. Хотын даргын захирамж гарч, нийслэл хотын баярыг аравдугаар сард биш зургадугаар сард хийх болсон. Энэ жилээс тус баярыг “Даншиг- Цам хүрээ 2025” наадамтай нэгтгэн тэмдэглэх шийдвэрийг танилцуулсан.
Нийслэлчүүдийн баяр энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно.
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр 07:00-23:00 цагийн хооронд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, Хүй7:1 Төв цэтгэлдэх-Яармаг- Хүй долоо, Хүй7:2 МУБИС- Хүй 7 худаг гэсэн маршрутаар явна. Үүнээс гадна дайран өнгөрөх нийтийн тээврийн зогсоолоос иргэдийг хүлээн авах, буулгах боломжтой гэж мэдэгдлээ.
Нийслэл хотын баяраар Хүй долоон худагт хүчит бөх, сур харваа, хурдан морь буюу үндэсний уламжлалт эрийн гурван наадмыг зохион байгуулна. Үүнээс гадна жижиг дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, Монгол хувцасны үзэсгэлэн, нийслэлийн есөн дүүргийн ардын авьяастны тоглолтууд, бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаан багтах цам харайх үзүүлбэрийг иргэдэд үнэ төлбөргүй хүргэнэ.
Нэргүй 2025-06-20 103.168.34.81
Үнэ татвараа нэмж ард иргэдээ бухимдуулаад түүнийг нь мартагнуулж түр зуурын хууралт бол их бага хэмжээний баяр шоу хийх нь НЯНГАРын бодож олсон арга .
Нэргүй 2025-06-20 81.9.119.41
— Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 2025-06-20 103.212.162.123
😂
ma 2025-06-20 203.17.23.197
нянбактер зүгээр л зайл
Нэргүй 2025-06-20 103.57.94.159
зан тэгээд урд зүгийн хүн нянбактери нийслэлчүүдийн баяраа бас урдуудаараа хийлгэж урдаас лам нар дуучид авчирж байгаа юу, урдаас найруулагч авчирч байгаа юу, урагш нь хэдэн их наядыг шилжүүлж байгаа вэ, нянгийн худалан авалтууд дан урд зүгийнх байна гэсэн зорилт тавиад зорилго тэвшүүлсэн мэт байгаа болохоор ийн асууж байна.
зочин 2025-06-20 66.181.181.50
Нийслэлийн иргэдийн өдөрлөг, буддын шашины зан үйлийн өдөр хоёрыг нэгтгэн явуулж болох л юм байх даа. *л алиныг нь ёстой "гурилдах" л арга юм байх даа.
Нэргүй 2025-06-20 103.212.119.131
Галт тэрэг явах уу
Солиорол 2025-06-20 157.15.7.113
Юун баяр бэ? Баяр наадам, зугаа цэнгэл ихэдсэн үү л гэхээс багадаагүй, Энэ солиорлоо хэзээ болих юм болоо