Стандартын хуулийн шинэчлэлийг хэлэлцэхийг дэмжлээ

LiveСтандартын хуулийн шинэчлэлийг хэлэлцэхийг дэмжлээ

Стандартын хуулийн шинэчлэлийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Баасан гаригийн ээлжит чуулган өнөөдөр /2025.06.20/ 10.10  цагт 65 гишүүн буюу 51.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.

14 : 46
2025-6-20

С.Амарсайхан: Хуулийг хүчээр хэрэгжүүлэх тухай яриагүй

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцэхгүй байгаа стандартыг шинэчилж, өөрчилж, нийцүүлэхээсээ урьтаж одоо байгаагаа дагаж мөрдүүлнэ гэхээр үзэл баримтлалын түвшинд хэрэгжихэд, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Бидний хэлдэг төрийн зохицуулалтын оролцоог цөөлнө гэдэг үзэл баримтлалын эсрэг болж байна. Үүн дээр хууль санаачлагчид тайлбар өгнө үү? 

Шадар сайд С.Амарсайхан:

-Хэрэгжихгүй байгаа шинэчлэх шаардлагатай стандартууд байгаа нь бодит үнэн. Энэ бол зайлшгүй нөхцөл байдал. Хоёрдугаарт ямар нэгэн байдлаар хүчээр хэрэгжүүлэх тухай асуудал бид яриагүй. Өнөөдөр бараа бүтээгдэхүүн хэрэглэгч, үйлдвэрлэгч стандартаа сонгож авдаг хэдий ч түүнийгээ хэрэгжүүлэхээс хэрэгжүүлэхгүй нь илүү байдаг. Тэгэхээр нэгэнт сонгоод авчихсан бол, зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж байгаа нь үнэн бол чанартай, аюулгүй, сэтгэл ханамжийн баталгаатай байх талаас нь сонгосон стандартаа заавал хэрэгжүүлдэг байя гэдэг зүйлийг ярьж байгаа юм. Харин ч хүчээр биш сонгосон стандартыг нь илүү тодорхой болгож байна гэж ойлгох хэрэгтэй. 

Байнгын хорооны саналаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний̆ итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хурааж гишүүдийн олонхын саналаар хуулийг хэлэлцэхийг дэмжлээ. 

14 : 12
2025-6-20

Үдээс хойших хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэх эсэх санал хураалт явуулж гишүүдийн олонх дэмжсэн тул төсвийн байнгын хороонд шилжүүлж шийдвэрлэлээ. 

Үдээс хойших хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов дарааллын дагуу Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгийн төслийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. 

Шадар сайд С.Амарсайхан: 

-Иргэдийн аюулгүй байдал, чанартай хэрэглээг хангахын тулд хуулийн шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай. Үүний тулд бодлогын суурь тогтолцоог шинэ түвшинд гаргаж, өөрчлөлт хийх нөхцөлтэй нүүр тулж байна. Монгол Улсад мөрдөгдөж буй нийт стандарт, тохирлын үнэлгээний зохицуулалтыг шинэчлэн боловсруулах хүрээнд уг хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг та бүхэнд танилцуулж байна. 

2017 онд батлагдсан хуульд стандартыг сонгон хэрэглэх зарчмыг баримталж ирсэн. Гэвч амьдрал дээр энэхүү зохицуулалт нь иргэд, ААН-үүдийн дунд ойлгомжгүй байдал бий болгож, хэрэгжилтийн тодорхойгүй байдал үүсгэлээ. 

Шадар сайдын ажлын албанаас хийсэн судалгаагаар Монгол Улсад 6733 стандарт хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас 80 орчим хувь нь хэрэгжих боломжгүй гэсэн үр дүн гарсан. Тухайлбал эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 400 орчим лабораторийн 30 орчим нь л стандартын шаардлага хангасан байна. Түүнчлэн хүнсний лабораториудын 35 хувь нь л итгэмжлэгдсэн байна.

Стандарт бол хөгжлийн шалгуур аюулгүй байдлын хэмжүүр билээ. 

Үргэлжлүүлэн хуулийн төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийн УИХ-ын гишүүн О.Батнайрамдал уншиж танилцуулав. Улмаар УИХ-ын гишүүд хуулийн төслийн шинэчилсэн найруулгатай холбоотой асуулт асууж, хариулт авч байна. 

 

 

11 : 09
2025-6-20

Үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө

UIH-chuulgan-6-of-27-810×500

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Хаврын чуулган өндөрлөх ойртсон байна. Нийт 30 гаруй хуулийн төслийг хэлэлцэх эсэх нь хүлээгдэж байгаа. Тиймээс өнөөдөр 11.30 цагаас УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл 11.30 цагаас хуралдаж, ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлуудын товыг гаргана" гэж мэдэгдлээ.

Улмаар УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.

10 : 23
2025-6-20

“Эрчим хүч-3 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг эцэслэн баталлаа

“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, урьдчилсан ирүүлсэн нэрсийн дарааллын дагуу УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: 

-Монгол Улсад эрчим хүчний салбар ямар нөхцөл байдалтай байгааг бид бүгд мэднэ. 10 аймагт хэрэгжихээр төлөвлөсөн дулааны цахилгаан станцуудын ажил ямар шатанд явж байна вэ? Төслийг санхүүжүүлж байсан БНСУ-ын компани дампуурсан энэ хугацаанд Монгол Улс зээлийн хүүгээ төлөөд явж байгаа гэх мэдээлэл байна. Үүнд хариулт өгнө үү? 

Эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга О.Хуягцогт:

-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан эрчим хүчний төслүүдийг эрэмбэлж, ирэх жилүүдийн хөгжлийн төлөвлөгөөнд оруулах саналыг Эрчим хүчний яамнаас Эдийн засаг хөгжлийн яам, Сангийн яам, бусал донор байгууллагуудад тавьж, эх үүсвэрүүдийг шийдвэрлэх чиглэлд ажиллаж байна.  

10 аймгийн дулааны цахилгаан станцын төсөл БНСУ-ын зээлээр хэрэгжиж байсан. Зээлийн нэг нөхцөл нь зөвхөн БНСУ-ын компаниудын гүйцэтгэгч компаниудыг шалгаруулна гэсэн нөхцөлтэй байсан. Тендер 2021 онд зарлагдаад 2022 онд гүйцэтгэгч шалгарсан. Харамсалтай нь шалгарсан гүйцэтгэгч компани чадавхгүй байсанд БНСУ-ын талд шаардлага тавьж байгаа. 

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай: 

-“Эрчим хүч-3 төсөл” хэрэгжсэнээр Улаанбаатар хотод ямар өгөөж ирэх вэ? Хоёрдугаарт Улаанбаатар хотын гэр хорооллын эрчим хүчний уналтад ямар арга хэмжээ авах вэ? Эрчим хүчний реформ хийж том дүнтэй зээл авч байгаагийн цаана эдгээр асуудлуудад бодит нөлөөлөл үзүүлж чадах уу? Өнгөрсөн өвөл олон байршилд цахилгааны хязгаарлал хийсэн, нөхцөл байдал хүнд байсан. Үүнээс ангижирч чадах уу гэдгийг асуумаар байна. 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: 

-Яг энэ цахилгаан хангамжийн шугамын тухайд Улаанбаатар хотод шууд үзүүлэх нөлөөлөл байхгүй. Эсрэгээрээ Чойроос Багануур луу хос цахилгаан дамжуулах шугам баригдана. ЕСБХХБ-наас бид Чойроос Сайншанд руу 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барихаар тендер нь зарлагдаад явж байна. Ойрын өдрүүдэд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Үүний дараа Сайншандаас Цагаансуварга руу дахиад 220 кВ цахилгаан дамжуулах шугамын төслийг Дэлхийн банк, АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр хүсэлт тавьсан. Ойрын хугацаанд шийдэгдэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Гол нь Оюутолгой төслийг бид Монголын эрчим хүчний системээр хангахад хоёр талын эх үүсвэр шаардлагатай. Тиймээс  нэг талын эх үүсвэрийг хангах тооцоололтой авч байгаа зээл гэдгийг хэлье. 

Хоёрдугаарт Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн сүлжээг өргөтгөхөд 2 тэрбум ам.долларын хэрэгцээ байна гэсэн тооцоолол гарсан. Эрчим хүчний яам, НЗДТГ хамтарсан ажлын хэсэг байгуулаад явж байна. Энэ 2 тэрбум ам.доллароос эхний ээлжид Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 900 орчим сая ам.доллароор санхүүжүүлж, Монголын тал 100 сая ам.долларыг гаргаад 1 тэрбум ам.доллароор эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр сар гаруйн өмнө хоёр талын төлөөлөл уулзалт хийсэн. Энэ жилдээ багтаад уг хэлцэл байгуулагдах уу болов уу гэсэн тооцоолол байна. 

Түүнээс гадна 200 сая ам.долларын эх үүсвэрийг Чайна эксим банкнаас санхүүжүүлэх бололцоотой гэсэн хариу ирсэн. Одоогоор төслийн ТЭЗҮ-г боловсруулж байна. 

Гуравдугаар Дэлхийн банкнаас 2026-2027 онд Монгол Улсад олгох зээлийнхээ орон зайд 200 орчим сая ам.долларыг Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн дэд бүтцийг шийдэхэд санхүүжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан тохиролцоонд хүрсэн.

Сүүлийн 30 жилийн хугацаанд Улаанбаатар хот төлөвлөлт муутай явснаас таны хэлсэн шиг хүндрэлүүд бий болсон. Өөрөөр хэлбэл нэг хэрэглэгчийн нэг тоолуурын нэг гэрээгээр 2-3 хэрэглэгч явдаг тохиолдлууд бий. Үүнийг үнэндээ шаардлага тавиад шийдвэрлэж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа байнгын хорооны саналаар, 

“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулж гишүүдийн 77.6 хувийн саналаар хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

 

 

 

 

 

10 : 16
2025-6-20

Гаалын албан татвараас чөлөөлөх хуулийг хүчингүй болгох эсэхийг дахин хэлэлцэнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр импортын улаан буудай, гурилд 15 хувийн татвар ноогдуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Хуулийн төслийг хэлэлцүүлэх үеэр гишүүдийн дийлэнх дэмжсэн байр суурийг илэрхийлж байсан ч эцэстээ унасан. Гэсэн ч тус хуулийн төслийг дахин яаралтай УИХ-д өргөн барьсан байна.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын чуулганаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хурааж, гишүүдийн олонх дэмжсэнээр төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гаалийн албан татвараас гурилыг чөлөөлөх асуудал хоёр талтай. Тэгэхээр үүнд тодорхой зохицуулалт хэрэгтэй гэдгийг дурдсан юм. 

10 : 10
2025-6-20

УИХ-ын чуулган эхэллээ

chuulgan-2-810×500

УИХ-ын Баасан гаригийн ээлжит чуулган өнөөдөр /2025.06.20/ 10.10  цагт 65 гишүүн буюу 51.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. 

Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд:

1.Улсын Их Хурлын чуулганаар хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ;

2.“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, үргэлжилнэ/;

3.Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 180 минут/.

 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.229.122.167

стандарт гэдгээ ойлгодог хүн бн уу даа хөөрхий.

Avatar

Энэ УИХ тарах ёстой 4 цагийн өмнө 5.30.141.151

Яагаад ??? Хуралдаа суудаг гишүүд алга ЕБсургуулиар бол муу сахилга батгүй сурагч ажилчинаар бол аэил хийдүүлдэг муу ажилчин Ард түмэний саналыг худалдаж авдхг эсвэл худал ярьж авдаг Ийм ажилаа рийдэггүй гишүүдийг эргүүлэн татдаг хуультай больё

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 81.9.119.41

— Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Хулгай 9 цагийн өмнө 202.9.46.8

давхар дээлтэнгүүд алга, ТАРАХАД АМАРХАН!

Avatar

Нэргүй 2025-06-20 103.57.92.43

Өө наад мөнгөө өөрсдөөсөө гаргаарай !

Avatar

Нэргүй 2025-06-20 59.153.114.216

Энэ авилгачинг саадаас ял асуух байтал эргээд саад болчих юм. УБ хөлдөөд олон хүн үхвэл энийг олохгүй, гадаад гараад зугтаачихна.

Avatar

Нэргүй 2025-06-20 188.162.254.67

огцорсон еронхий сайд асан яагаад хуралдаа суухгуй байна аа?

Avatar

Нэргүй 2025-06-20 103.212.162.118

Ёс зүй гэж байна уу? яахаараа бүхэл бүтэн систем нь доголдоод, хүний амь эрсдээд байхад буцаад сайд болчихсон ч байх шиг!!! Зайлуулаач Чойжилсүрэнг!!

Avatar

Нэргүй 2025-06-20 202.126.90.20

Чойжилсүрэн муу лалараа зайлуулаачээ. Монгол улсыг баахан өрөнд ш*** нь дээ. Их мөнгөний сургаар сайдын суудлаас зууралдаад үхэх гээд байж л дээ. Ханаж цаддаггүй шуналын ТАХАЛ

Avatar

Нэргүй 2025-06-20 66.181.177.55

ANUSDI80955877VANXANDI BOOW XXNO

Avatar

Нэргүй 2025-06-20 66.181.161.137

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2025-06-20 103.212.119.32

ТАЛ НЬ ХААШАА ТЭНЭЭД АЛГА БОЛЧИХСОН ЮМ БЭ???

Avatar

Нэргүй 2025-06-20 188.162.254.30

тал нь хаачив ????????кофе уугаад алсыг хараад туухэн зоригтой алга болчихов уу ????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж