Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, хэмнэлтийн төсөв хэлэлцэнэ

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, хэмнэлтийн төсөв хэлэлцэнэ

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, хэмнэлтийн төсөв хэлэлцэнэ

Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Тэгвэл өнөөдөр буюу Баасан гаригт/2025.06.20/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж 2025 оны төсөвт тодотгол оруулах хуулийн төслийг хэлэлцэх юм.  Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж 31.2 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагыг мөн 2.3 их наяд төгрөгөөр бууруулж 31.2 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй байх бодлогыг үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн.

Нийт 2.3 их наяд төгрөгөөр энэ оны төсвийг тодотгох нөхцөл үүссэн бөгөөд үүнээс Хэмнэлтийн хуулийн хүрээнд хугацаандаа амжиж гэрээ байгуулаагүй төслүүдийн санхүүжилтийг буцаан татсан нийт 328.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эхний ээлжинд хэмнэх тооцоо танилцуулсан. Тэгвэл үлдсэн 1.9 их наяд төгрөгийг төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвөөс танах байдлаар хэмнэх аж. Мөн хэмнэлтийн тодотголын хүрээнд 14.400 төрийн алба хаагчийг цомхотгохоор болсон бөгөөд үүнд эмч болон багш нар хамаарахгүй юм.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал:

  • 2025 оны төсвийн тодотгол
  • “Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” ЗГ-ын тогтоолын төсөл
  • Бусад асуудал
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 81.9.119.41

—– Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-06-20 103.57.94.139

ха ха энэ новшнуудаас юу ч гарахгүй. нэг л дүр эсгэсэн луйварчид

Avatar

Нэргүй 2025-06-20 202.126.88.186

toriin danhar buttsiig sain tanah heregtei. Davhardliigarilhah heregtei

Avatar

сонгогч 2025-06-20 202.9.47.2

100 ХОНИНД 60 ХУЦТАЙ МОНГОЛ …………………

Avatar

T 2025-06-20 202.9.46.8

ганц гүүнд зургаан азарга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж