Наадам үзэхийг хүссэн жуулчид 1-2 жилийн өмнө захиалга өгдөг

Наадам үзэхийг хүссэн жуулчид 1-2 жилийн өмнө захиалга өгдөг

Наадам үзэхийг хүссэн жуулчид 1-2 жилийн өмнө захиалга өгдөг
Аялал жуулчлалын салбарын оргил ачааллын үе эхэлж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс Монгол орныг зорин ирж, аялж зугаалах гадаад жуулчдын хөл тасрахгүй байгааг салбарынхан хэлж байгаа юм. Гадаад жуулчдын ихэнх нь улсын баяр наадам үзэх хүсэлтэй байдаг бөгөөд одоогийн байдлаар Монголд ирэхээр захиалгаа баталгаажуулсан 8000 гаруй жуулчин байгаа аж.
Европын орнуудаас ирж байгаа жуулчид наадам үзэхээр 1-2 жилийн өмнө урьдчилж захиалгаа баталгаажуулдаг бол Азийн орны жуулчид 2-3 сарын өмнө захиалгаа өгдөг гэдгийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлсэн юм.
Энэ талаар тус холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Золбадралаас тодруулахад "Одоогийн байдлаар Монгол Улсад өдөрт 2000-4000 гадаад жуулчин ирж байна. Аялал жуулчлалын оргил ачааллын үед 11 мянга гаруй жуулчид ирдэг. Эдгээрийн 8000 гаруй нь улсын баяр наадмын нээлт үзэх хүсэлтэй байдаг. Бид жил бүр гадаад жуулчдын баталгаажсан тоо, хүсэлтийг Үндэсний их баяр наамдыг зохион байгуулах хороонд хүргүүлдэг ч 50 хувьд хүрэхтэй, үгүйтэй тасалбар өгдөг. Төв цэнгэлдэх хүрээлэнд сүүлд засварын ажил хийхдээ 15 мянган хүний багтаамжтай суудлыг 11-12 мянга болгож цөөлсөн. Үүнтэй холбоотойгоор хүрээлэнгийн багтаамжаас хамаарч жуулчдын тоог хязгаарлаж байгаа" гэдгийг хэлэв.
ГАДААД 8436 ЖУУЛЧИН НААДМЫН НЭЭЛТ ҮЗЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА
Улсын баяр наадмын нээлтийн тасалбарыг гадаад жуулчдад хүртээмжтэй байлгах талаарх саналыг Үндэсний их баяр наамдыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн. Өнгөрсөн жил буюу 2024 оны долдугаар сарын 1-11-ний өдрүүдэд Монгол Улсад 52 мянга орчим жуулчин ирсэн байна. Жуулчдын ихэнх нь улсын болон орон нутгийн баяр, наадмыг үзэх гэж зорин ирдэг бөгөөд жил бүрийн  баяр наадмын нээлтийн тасалбар аялал жуулчлалын компаниудад хязгаарлагдмал, зөвхөн наадам үзэхээр ирсэн жуулчид зорилгоо биелүүлж чадахгүй, сэтгэл дундуур буцах тохиолдол олон бий.
Иймд Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос гадаад жуулчдад борлуулах билетийн тоог 8436 болгох, баяр наадмын оройн нээлтийг хийх тухай мэдээллийг тавдугаар сарын 28-ны дотор нийтэд мэдээлж, билетийг эрт борлуулах зэрэг санал тавьсан байна.
Учир нь өнгөрсөн 2024 оны баяр наадмаар 2200 гадаад жуулчинд нээлтийн арга хэмжээг үзэх боломж олгосон. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12 мянган суудлаас 5000 суудлыг гадаадын жуулчдад өгдөг байсан бол өнгөрсөн жил нийт суудлын тоо 12 мянга болж, жуулчдын суудал 2200 болж цөөрсөнд аялал жуулчлалын салбарынхан сэтгэл дундуур байгаагаа хэлж, нээлтийн тоглолтыг оройн цагаар дахин хийх хүсэлтээ илэрхийлж байсан юм.
МОНГОЛ УЛСАД БНСУ-ЫН ЖУУЛЧИД ОЛНООР ИРЖ БАЙНА
Монгол Улсад 2025 оны тавдугаар сард 66,360 гадаад жуулчин иржээ. Тодруулбал, өнгөрсөн жилийн энэ үед 60,898 жуулчин ирсэн бөгөө энэ оны тавдугаар сард ирсэн жуулчин 66,360 ирснээр өссөн үзүүлэлттэй гарсан байна. Харин нэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл Монгол Улсад нийт 226,364 жуулчин ирсэн байна.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дүнд 2023 онд монгол оронд ирсэн нийт жуулчдын 142,631 буюу 21.9 хувийг, 2024 онд 193,019 жуулчин буюу нийт жуулчдын 25.4 хувийг БНСУ-ын жуулчид эзэлжээ.
Монгол Улс аялал жуулчлалыг хөгжүүлж тус салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж буй. Энэ хүрээнд олон улсад Монголыг таниулах, сурталчлах зорилго бүхий “Монголд зочлох жил” арга хэмжээг 2023 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Үүний үр дүнд 2023 онд аялал жуулчлалын салбараас 1,2 тэрбум ам.доллар, 2024 онд 1,6 тэрбум ам.долларын орлогыг  Монгол Улсын эдийн засагт төвлөрүүлж чадсан байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 81.9.119.41

>> Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.9.40.52

Бүх суудлынхаа 50 хувийг гадааданханд зараач ээ. Монголчууд зурагт радиогоороо барилдаанаа үзчихнэ.. Ухаантайхан байл даа

Avatar

зочин 9 цагийн өмнө 66.181.160.66

Бүх суудалыг нь 100 нугарсан үнээр Өвөр Монголчуудад зарчихад л Улаанбаатарын орлого нисээд өгндөө

Avatar

зочин 9 цагийн өмнө 103.212.162.198

шинэ аятайхан олон хүн багтахаар стадион барьчихад яаанаа ийм балгас шиг юмандаа хичнээн жил баяр наадмаа хийх гэсэн юм үнэндээ бол ичих хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-06-20 122.201.27.183

Mongolchuud uzej yadgiin be, naad gadaaduudaa oruulaad mungu oloochee

Avatar

Нэргүй 2025-06-20 27.253.251.134

шаардаад бадамаааааааааа

Avatar

Нэргүй 2025-06-20 192.82.92.204

Yag unendee uzeed baih zuil baidag yumuu, haluun narand baahan humuusiig suulgachihaad neg ih uitgartai hutulburtei, hunnu sunnu, chingis khaan ntr geed l heden moritoi morigui nuhduud toirch davhildaad, yamarch ungu uzemjgui sonin l boldog shd. heden mori maani ch ene jil baihgui bolloo.
Yagaad naadmiin neeltiig 10 nii oroi yum uu, esvel 11 nii udriin oroi n hiij boldoggui yum be. Gerliin show, eldev tehnik ashiglaad hiivel goy boloh yum shig sanagddiin.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж