Монгол Улсын Засгийн Газраас Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-д хоёр удаа өргөн барьснаар хэлэлцэн баталсан. Эхний удаа 2025 оны төсвийн төсөлд төсвийн нийт орлогыг 36.8 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлогыг 33.9 их наяд төгрөг, зарлагыг 35.8 их наяд төгрөг байхаар тооцож оруулж ирж байсан. Өөрөөр хэлбэл, 2025 оны төсвийг 2023 оны төсөвтэй харьцуулахад төсвийн орлого 15 их наяд төгрөг буюу 68.8 хувиар, төсвийн зарлага 13.4 их наяд төгрөг буюу 60 хувиар, урсгал зардал нь 9.1 их наяд төгрөг буюу 53.9 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байсан юм. Тэгвэл Засгийн газраас өргөн мэдүүлж, УИХ-аар баталсан 2025 оны төсөв Ерөнхийлөгчийн хоригтой нүүр тулсан. Аргагүйн эрхэнд дахин Засгийн газраас төсвийн зарлагаа бууруулсан дүр эсгэж, УИХ-аар дахин хэлэлцүүлж 025 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүргэсэн. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувийн ашигтай байхаар батлуулсан юм.
Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн толгойлсон Хамтарсан Засгийн газар огцорч Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар үүрэгт ажилдаа орсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсөвт гурав дахь удаагаа өөрчлөлт оруулахаар болж байна.
Өнөөдөр /2025.06.20/ Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж төсвийн ерөнхийлөн захирагч нарт ногдсон төсвөөс хаанаас, хэдэн төгрөгийг танах тухай хэлэлцэхээр тогтоод буй. Сангийн сайд Б.Жавхлан Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхдугаар хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр буюу өнгөрсөн Лхагва гаригт /2025.06.18/ 2025 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж 31.2 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагыг мөн 2.3 их наяд төгрөгөөр бууруулж 31.2 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй байх бодлогыг үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв.
Дээр дурдсан 2.3 их наяд төгрөгийн тодотголоос төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу 2025 оны тавдугаар сарын 31-ний дотор худалдан авах ажиллагааг бүрэн дуусгаж, гэрээ байгуулаагүй төслүүдийн санхүүжилтийг хэмнэлтэд тооцох, улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтэд холбогдох хуулиудын хүрээнд гэрээ байгуулсан төслүүдийн санхүүжилтийг хөндөхгүй байх, худалдан авах ажиллагааны үр дүнд бий болсон тендерийн хэмнэлтийг хэмнэх зарчмыг тус тус баримталж нийт 328.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эхний ээлжинд хэмнэх тооцоо танилцуулсан. Тэгвэл үлдсэн 1.9 их наяд төгрөгийг төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвөөс танах байдлаар хэмнэх аж.
Тэгвэл өмнөх Засгийн газрын сайд нар 2025 онд доор дурьдсан төсвийг захиран зарцуулахаар төсөвт суулгасан байсан юм.
САЙД Б.ЖАВХЛАН, П.НАРАНБАЯР НАР 4 ИХ НАЯДЫН ТӨСӨВТЭЙ
Монгол Улсын төсвөөс 2025 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 24 их наяд 209 тэрбум 847.5 сая төгрөг байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нараас хамгийн их төсөв зарцуулах эрхийг Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нар аваад байна. Тодруулбал, Сангийн сайд 4 их наяд 877 тэрбум 188.4 сая, Боловсролын сайд П.Наранбаяр 4 их наяд 466.тэрбум 80.8 сая, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Л.Энх-Амгалан 4 их наяд 495 тэрбум 704.2 сая төгрөг тус тус зарцуулахаар тусгасан байсан юм.
Төсвийн ерөнхийлөн захирагч нар дор дурдсан төсвийг зарцуулна:
- Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 37.6 тэрбум,
- УИХ-ын дарга 170.3 тэрбум,
- Ерөнхий сайд 626.9 тэрбум,
- Үндсэн хуулийн Цэцийн дарга 5.4 тэрбум,
- Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч 31.8 тэрбум,
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 329 тэрбум 796.4 сая,
- Хүний эрхийн үндэсний комисс 14 тэрбум 896.9 сая,
- Улсын ерөнхий прокурор 157 тэрбум 568.5 сая,
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга 22 тэрбум 569.7 сая,
- Монгол Улсын Ерөнхий аудитор 54 тэрбум 388.4 сая,
- Авлигатай тэмцэх газрын дарга 56 тэрбум 946 сая,
- Санхүүгийн зохицуулах хорооны дарга 21 тэрбум 703.7 сая,
- Төрийн албаны зөвлөлийн дарга 19 тэрбум 420.4 сая,
- Үндэсний статистикийн хорооны дарга 34 тэрбум 392.7 сая,
- Сонгуулийн ерөнхий хорооны дарга 15 тэрбум 750.3 сая,
- Цагаатгах ажлыг удирдан зхоион байгуулах комиссын дарга 1 тэрбум 310.2 сая,
- Шүүхийн сахилгын хорооны дарга 6 тэрбум 171.9 сая,
- Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд 276 тэрбум 31.2 сая,
- Шадар сайд 388 тэрбум 505.5 сая,
- Шадар сайд 8 тэрбум 46.9 сая,
- Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 141 тэрбум 257.7 сая,
- Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга 19 тэрбум 337 сая,
- Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга 13 тэрбум 537 сая,
- Монгол Улсын сайд 20 минутын хот үндэсний хорооны дарга 20 тэрбум 51.7 сая,
- Гадаад харилцааны сайд 262 тэрбум 290.7 сая,
- Сангийн сайд 4 их наяд 877 тэрбум 188.4 сая,
- Хууль зүй дотоод хэргийн сайд 1 их наяд 725 тэрбум 373.2 сая,
- Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд 48 тэрбум 952.1 сая,
- Батлан хамгаалахын сайд 819 тэрбум 580.7 сая,
- Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд 308 тэрбум 571.6 сая,
- Боловсролын сайд 4 их наяд 466.тэрбум 80.8 сая,
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 4 их наяд 495 тэрбум 704.2 сая,
- Зам тээврийн сайд 1 их наяд 91 тэрбум 171.8 сая,
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд 525 тэрбум 351.8 сая,
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд 424 тэрбум 32.5 сая,
- Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд 723 тэрбум 2.5 сая,
- Цахим хөгжил инноваци харилцаа холбооны сайд 118 тэрбум 430.3 сая
- Эрчим хүчний сайд 298 тэрбум 411 сая,
- Эрүүл мэндийн сайд сайд 1 их наяд 847 тэрбум 422.9 сая,
ШАДАР САЙД НАРААС Т.ДОРЖХАНДАД ХАМГИЙН ИХ МӨНГӨ ХУВААРИЛАВ
Хамтарсан Засгийн газар гурван Шадар сайдтай байсан. Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдын албыг Ардчилсан намын дарга Л.Гантөмөр хашиж байсан. Тэгвэл энэ онд Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр 276 тэрбум 31.2 сая төгрөг зарцуулах эрхийг аваад байсан бол Эрчим хүчний реформын үндэсний зөвлөлийг удирдаж буй, ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржханд 388 тэрбум 505.5 сая, Шадар сайд С.Амарсайхан 8 тэрбум 46.9 сая төгрөг зарцуулах эрх өвөртөлсөн. Энэ нь Шадар сайд Т.Доржханд яамгүй боловч яам удирддаг сайд нараас ч том төсвийг зарцуулах эрхийг авсан гэсэн үг юм.
Мөн яам удирддаг сайд нараас хамгийн бага төсөв зарцуулах эрх авсан нь Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд асан Ц.Туваан байсан юм. Түүнд 2025 онд 48 тэрбум 952.1 сая төгрөг зарцуулах эрх олгожээ.
Хамтарсан Засгийн газарт Үндэсний хороо удирддаг гурван сайд байсан. Тэдний нэг болох Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга 13 тэрбум 537 сая төгрөг, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр 19 тэрбум 337 сая төгрөг, 20 минутын хот үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн 20 тэрбум 51.7 сая төгрөг тус бүр зарцуулахаар тусгажээ.
15 АЙМАГТ 445 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТААС ОЛГОНО
Монгол Улсын нэгдсэн төсвийг батлах бүрийд аймгуудад татаас олгодог. Ирэх жил нийт 15 аймагт татаас олгохоор шийдвэрлэснээс хамгийн их мөнгөн дүнг буюу 46 тэрбум 462.2 сая төгрөгийг Архангай, 47 тэрбум 684.4 сая төгрөгийг Завхан, 52 тэрбум 173.4 сая төгрөгийг Хөвсгөл, 40 тэрбум 849.4 сая төгрөгийг Хэнтий аймагт тус бүр хуваарилжээ.
- Архангай аймаг 46 тэрбум 462.2 сая,
- Баян-Өлгий аймаг 29 тэрбум 659.7 сая,
- Баянхонгор аймаг 37 тэрбум 765.3 сая,
- Булган аймаг 17 тэрбум 895.3 сая,
- Говь-Алтай аймаг 29 тэрбум 685.2 сая,
- Дундговь аймаг 19 тэрбум 308.7 сая,
- Завхан 47 тэрбум 684.4 сая,
- Өвөрхангай аймаг 36 тэрбум 362 сая,
- Сүхбаатар аймаг 22 тэрбум 417.2 сая,
- Төв аймаг 2 тэрбум 154 сая,
- Увс аймаг 39 тэрум 573 сая,
- Ховд аймаг 14 тэрбум 41.6 сая,
- Хөвсгөл аймаг 52 тэрбум 173.4 сая,
- Хэнтий аймаг 40 тэрбум 849.4 сая,
- Говьсүмбэр аймаг 9 тэрбум 282 сая,
ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАРЫН ОРОН ТООГ 1200-ААР НЭМЭГДҮҮЛНЭ
Засгийн газар ирэх онд төрийн албан хаагч нарын орон тоог 3600-аар нэмэгдүүлэхээр оруулж ирсэн ч ажлын хэсэг танах бодлого барьснаар шинээр нэмэгдэх орон тоог 2400-аар бууруулсан. Энэхүү орон тооны цомхотголд хууль сахиулах байгууллага түлхүү өртөж, зарим чиг үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон тул холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээ салбарын сайд нь мэдэгдээд байсан.
Шинээр нэмэгдэх байсан орон тоог бууруулснаар урсгал зардлыг 40.1 тэрбум төгрөгөөр бууруулсан байна.
Тэгвэл оны эхэнд төрийн албан хаагчийн тоог 1200-аар нэмэгдүүлсэн бол Г.Занданшатарын Засгийн газар оновчтой бүтэцтэй, цомхон, чадварлаг төрийн албыг бий болгоно. Ингэхдээ чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтыг сайжруулж, удирдах, гүйцэтгэх ажилтны зохистой харьцааг хангах өөрчлөлтийг оруулж, багш, эмчээс бусад төрийн албаны орон тоог есөн хувиар бууруулахаар шийдвэр гаргаж байгаагаа зарласан. Өөрөөр хэлбэл, 14400 орчим төрийн албан хаагчийг цомхтгосноор урсгал зардлын хувь хэмжээг тодорхой хувиар бууруулах тооцоо гаргасан юм.
Нэргүй 3 цагийн өмнө 81.9.119.41
> Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
иргэн 7 цагийн өмнө 202.126.91.96
төрийн данхар алба дээр нь их хурлбн гишүүдээ хасаад эмч сувилагч асрагч нарынхаа цалин жижүүрийн мөнгийг нэмээч ийм их данхар төрийн бүтцээр яах юм бэ урьд нь 76 болоод бсан одоо 126 болоод юу өөрчлөгдөж бна вэ дээр нь татвар даатгалаа нэмээд юу хожиж бна ард түмэн ядуурч бна жижиг аанэгжүүд дампуурах замдаа орж хаалгаа барьж бна цомхон чадварлаг байвал ажил явна төрийн ажил үнэн дампуу хэд дахин явуулдаг ажилаа мэдэхгүй хүмүүсээр дүүрсэн бна өдөрт шийдэх юмыг сар хүлээж бна ийм бхад яаж хөгжих
Zochin 10 цагийн өмнө 59.153.114.235
bugdees ni hasaachee.Ihenhi ni hulgaich nar tul bur ih hulgai hiine
Зочин 11 цагийн өмнө 103.212.116.194
зандан сайд өөрсдийнхөө тасаглалаас танаж чадах болов уу харж л байя
ЗОЧИН 11 цагийн өмнө 202.9.40.185
СОЁЛЫН ЯАМНЫ ТӨСӨВ 1 ИХ НАЯД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ТӨСӨВ 600 ТЭРБУМ. ОЮУНЭРДЭНЭ л***р НЁРО ГООР ДАМЖУУЛЖ ИХ МӨНГӨ
Нэргүй 11 цагийн өмнө 103.57.94.139
энэ өлөнгүүдийн засаг ч огцрох амархан байна
Нэргүй 2025-06-20 27.253.251.134
Арчаагүй залхуу үхэр монголчууд дэлхий шаар хавдар Бангладеш д бачуураад өө ёёёёёё өөөөёёёё өөөөөөёёёёё Халтарын хаа таарсан газар шууд 100 ташуурдаад эмээлтэд аваачаад хая
Нэргүй 2025-06-20 66.181.177.55
SAWN80955877
Зочин 2025-06-20 103.212.162.41
Цөөнх хийгээд хэсэг бүлэгт биш Нийтийн эрх ашигт нийцсэн зөв үр ашигтай зүйлд зарцуулах болтугай
зочин 2025-06-20 66.181.177.58
Соёлын яам гэж тусад нь байлгах ямар ч шаардлагагүй шүү дээ. БСШУЯам гэж болоод л байсан
зочин 2025-06-20 66.181.177.58
Ямар ч хэрэггүй сайдууд, чиг үүргийн давхардал бүхий яамдууд, Яамнаасаа том Хөгжлийн төвүүд, Улсын үйлдвэрийн газрууд, Зохицуулах хороодыг нэг мөр болгохсон. Ер нь жирийн иргэд, жирийн төрийн албан хаагид л буруудах вий дээ:.
ЗОЧИН 2025-06-20 192.82.64.167
ТӨСӨВ ЗАРЦУУЛАХ ЭРХ ЭДЭЛДЭГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮХ ШАТНЫ САЙД ДАРГА НАР УЛСЫН ТӨСВӨӨС ИДЭХЭЭ БОЛЬЦГОО. ТЭГСЭН ЦАГТ ЯМАРЧ ЦОМХОТГОЛ, ХЭМНЭЛТ ЭНЭЭ ТЭРЭЭ БҮГД ХЭРЭГГҮЙ. ЗАНДАНШАТАР ХЭМНЭЛТ ГЭЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЗҮГЭЭР Л ПОПРОЛ ӨӨР ЮУ ЧБИШ. ХҮН ТӨРӨЛТӨНИЙ ХАМГАИЙН АДГИЙН ЗҮЙЛ БОЛ ИРГЭДИЙН ТАТВАРААР БҮРДСЭН ТӨСВИЙН МӨНГИЙГ САЙД ДАРГА НАР НЬ ТОНОН ДЭЭРЭМДЭХ ЯВДАЛ ЮМ.
сонгогч 2025-06-20 202.9.47.2
ажлаа хийдэггүй, хийх хүсэлгүй, авилгад идэгдсэн шүүхийнхны зардлыг 70% хасвал таарна……………….ер нь ийм шүүхтэй байснаас шүүхгүй байх нь дээр юм шиг ээ…….
Нэргүй 2025-06-20 66.181.182.75
төрийн албан хаагчдаа талын цомхотго халамжуудаа бүгдийн зогсоо тэтгэвэр тэтгэмжээ багасга ганц хоолоо олдог нүүрс нь зарагдахаа байсан улс яахав
Зочин 2025-06-20 202.131.228.20
Давхардсан дэмий үндэсний хороонуудыг бүгдийг нь татан буулгах хэрэгтэй. Улсын мөнгөөр хий дэмий гадаад явахаас өөр ямар ч ажил хийсэнгүй. Ажил хийгээгүй атлаа бусдын хийсэн ажлыг өөрсөд дээрээ наагаад маш их рекламдаж ярьдаг тийм хүмүүсийг ажиллуулахаа больсон нь зөв л дөө
Нэргүй 2025-06-20 202.9.40.227
Чааваас төсөв жижиг том гэж бхуу яаасан ядцан үг хэрэглдгийм дэ том гээд бгаад л******д хөгийн сураггүй түрүүний бөөс х***а манжууд бдгийнмаа том гэж худлаа шаагаад бгаагийн цаана оюжнб хомсдолтой домбоотой л***р түрүүниы бөөс х***а манжууд л******д бдгиймаа.
Зочин 2025-06-20 14.1.81.170
Соел, шинжлэх кхааныг боловсролтой нэгтгэх байсан, тусдаа байх шаардлагагуй, ийм ес зуйгуй тэгэг сайд ч хэрэггуй байлаа!!!!
Ха ха ха 9 цагийн өмнө 202.126.90.181
ёс зүйгүй энэ сайд хүүхэн төсвөө шаардлагатайгэж үзвэл зоригтойгоор хасна гэх шиг тэнэг юм яриад байсан шүү
Нэргүй 2025-06-20 202.9.40.227
Оюуны өндөр чадвартай монгол эмэгтэй хүн сураггүй төр нас үүрлцэн х***а манж үмхий гичинүүдийг зайлуулчих чадахгү бн гэж ү итгэмээргүй юм аа.