Монголын "мега" мөрөөдөл ба нүсэр төслүүдийн нугачаа

Монголын "мега" мөрөөдөл ба нүсэр төслүүдийн нугачаа

Монголын "мега" мөрөөдөл ба нүсэр төслүүдийн нугачаа

Монгол Улс 100 гаруй жилийн түүхэндээ хоёрхон мега гэж хэлж болохуйц төсөл хэрэгжүүлжээ. Тодруулбал, 1970-1980-аад оны Монгол-Зөвлөлтийн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн төслийг хэрэгжүүлсэн. Энэ нь зөвхөн уул уурхайн төсөл биш улс төр, геополитикийн “мега төсөл” байв. Харин ардчиллын жилүүдэд гаднын хөрөнгө оруулалт, гадаадын техник технологи, гаднын инженерүүдийн толгойг ашиглаж Оюутолгой төслийг хэрэгжүүлсэн байдаг. 

Өнөөдрийн байдлаар бид улсдаа 14, хотдоо 24 мега төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна. Тухайлбал, Засгийн газраас зарласан 14 мега төсөл хэрэгжсэнээр дөрвөн жилийн дараа Монгол Улсын ДНБ-ийг 132.3 их наяд төгрөгт, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх учиртай. 

Гэхдээ асар их хөрөнгө оруулалт, урт хугацаа шаардсан эдгээр төслийг хэрэгжүүлэх явцад боломж бүрдэхийн сацуу, бодит эрсдэлүүд ч зэрэгцэн тулгарч байна. Зарим нь бодит ажил болон хэрэгжиж эхэлсэн бол, зарим нь хөрөнгө оруулалт, байгаль орчин, нийгмийн хүлээлтэд “гацаанд орсон” хэвээр байгаа юм. Сангийн сайд Б.Жавхлангийн хэлснээр 14 мега төсөл урьдчилсан байдлаар 100 гаруй их наяд төгрөгийн төсөвтэй гэж гарчээ. Тиймээс үүнийг хэрэгжүүлэхийн тулд төсвийн зардлыг жил бүр бууруулж, алдагдалгүй батлах ёстой. Гэвч Засгийн газар энэ түвшинд ажиллаж чадахгүй байгааг бид бүгд харж байна.

Өөрөөр хэлбэл, энэ том бүтээн байгуулалтын төслүүдийг төсөвтөө багтаах боломжгүй учраас зайлшгүй төрөөс санхүүжих ёстой төслүүдээ л аваад явъя гэдэг зарчмаар Засгийн газар ажиллах шаардлага тулгарсан.

14 мега төслийн талаар эдийн засагч Р.Даваадорж "бид мега төсөл гэж ямар төсөл болохыг ойлгоогүй явж байна. Нэг дор ийм их олон төсөл хэрэгжүүлэх улс өнөөдөртөө манай гариг дээр байхгүй. Мега төслийн санхүүжилт багадаа тэрбум ам.доллароос эхэлдэг. Монголд ийм хэмжээний мөнгө байхгүй шүү дээ гэхээр, гадаадын хөрөнгө оруулалт эсвэл хувийн хэвшлээс босгоно гэж донгодож байна лээ. Манай хувийн хэвшлийнхэн мега төсөлд хөрөнгө оруулах нь бүү хэл өнөөдрийн татвараа яая даа гэж байгаа. Мөн авлигын индексээр манлайд давхиж яваа манайх шиг оронд гаднын хөрөнгө оруулалт ордоггүй юм.

Монгол улс 2024 оны Transparency International-ийн Авлигын Төлөв Байдлын Индексээр 180 орноос 114-д жагсаж байсан. Дэлхийд энэ индексээр эхний 50-аас хойш байранд байгаа улс оронд мега төсөл хэрэгжих боломжгүй.

Хэдүүлээ, ирэх өвлийг хотоо хөлдөөлгүй хэрхэн давах талаараа ярилцвал арай эрүүл асуудал болно шүү. Тиймээс дулаан, цахилгаантай холбоотой төслүүдээ эхлээд ярья гэж уриалмаар байна. Түүнчлэн татвар төлөгчдийн мөнгөөр мега төслийн ТЭЗҮ хийхээр 1.3 их наяд төгрөг төсөвт суулгасан асуудлын мөрөөр шалгаж нягтлах нь зөв. Хот гэж бас нэг татвар төлөгчдийн мөнгөөр тоглодог газар нэмэгдсэн. Араас нь аймгууд ч орох бэлтгэлээ хангаж байгаа байдал ажиглагдсан. Орон нутгийн төсвийг сайн шалгах хэрэгтэй байна. Ер нь сүүлийн жилүүдэд энэ улс дэндүү үрэлгэн дэндүү тансаг болсон. Харин иргэд нь өдөр хоногийн хоолоо арай ядан олж өрнөөс өрийн хооронд амьдарч байна“ хэмээн ярьсан нь ч оносон.

Засгийн газрын “14 мега төсөл”-өөс тав нь өнөөдрийн байдлаар хэрэгжиж эхлээд байгаа. Тодруулбал, боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал тэр дундаа Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төсөл, Газрын тос боловсруулах цогцолбор, Ураны төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Нүүрс хими-Кокс химийн цогцолбор төслийн Хөх нүүрсний үйлдвэр зэрэг таван төсөл байна.

Тухайлбал, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил хоёр талаас баганат гүүрний анхны шон суурийн өрөмдлөгийг хийснээр эхэлсэн. Энэхүү төслийг хэрэгжүүлэх зорилгоор хоёр улсын ажил гүйцэтгэгч болох “Тавантолгой төмөр зам” ХХК болон Хятадын “Төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК хооронд барилгын ажил гүйцэтгэх гэрээг /2025.06.09/ байгуулсан.

Барилгын ажлыг 22 сарын хугацаанд гүйцэтгэх бөгөөд үүнд хил дамнасан төмөр замын гүүр, өргөн болон нарийн царигийн өртөө, нэвтрэх цэгийн зохион байгуулалт, хилийн хяналтын дэд бүтцийн байгууламжууд багтаж байна.

Гэвч бодоод үзвэл хөрөнгө оруулалтын эрсдэл, бүтээн байгуулалт хоцрох магадлал, мөн экологийн нөлөөлөл тал дээр олон нийтийн санааг зовоосон олон асуудал байгааг дурдах нь зүйтэй.

Эдийн засгаа зоригтой бөгөөд хурдтай хөгжүүлэх Засгийн газрын 14 мега төслийг ахин сануулахад,

  1. “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр замын төсөл
  2. Тавантолгойн дулааны цахилгаан станцын төсөл
  3. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл
  4. Эгийн голын усан цахилгаан станцын төсөл
  5. Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх төсөл
  6. Хэрлэн-Тоонот, Орхон-Онги ус дамжуулах хоолойн төсөл
  7. Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын төсөл
  8. Монгол, Францын хамтарсан Ураны төсөл
  9. Нүүрс-хими, Кокс-химийн цогцолборын төсөл
  10. Зэс боловсруулах цогцолборын төсөл
  11. Гангийн цогцолборын төсөл
  12. Газрын тос боловсруулах цогцолборын төсөл
  13. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл
  14. Үндэсний хиймэл дагуулын төсөлт багтаж буй.
Энэ 14 төслөөс практикт 5-6 нь хэрэгжиж эхэлсэн ч цаашид санхүү, хүний нөөц, байгаль орчны эрсдлийг онцгой анхаарч, нээлттэй, ил тод, олон талын хяналт шаардлагатай. Харин амжилттай хэрэгжвэл Монгол Улс экспорт, үйлдвэрлэл, эрчим хүчний чадавхаа үндсээр нь шинэ түвшинд гаргах боломжтой.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.41

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 10 минутын өмнө 202.9.40.52

Мега төслүүд чинь Оюун-Эрдэнэтэй хамт мөхсөн юм бишүү. Монголчууд мега төслөөс татаглзаж Хамтарсан Засгийн газрыг огцруулсан. Мега төсөл гэж ярьж байгаад АН-ынхны хараанд өртөж огцров доо. УИХ-ын гишүүн Баярмаа, Долдойсамбуу, Тэмүүжин нар шууд огцруулн шүү. Тийм болохоор наад санаагаа зогсоо

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.126.89.161

эдгээр төсөлүүд сэтгэл л байвал эрэмбэ дараалалараа биелэгдэх боломжтой Харин улс төрийн хийрхэл мэрэгжилийн бус цүнх баригчидаар ажил эхэлүүлбэл ажил цаашид явах боломжгүй Хөгжилийн тушаа нь хэн дотно гадна талдаа хэн байгаа нь харагдаж л байна монгол улсын хөгжил сүүлийн 30 аад жилд боломжийг алдсан гол нь дотоодын ноёдын шуналаас болсон гэдэг яалтгүй үнэн болохоор тэднийг илэрүүлэн алдсан асар их баялгийг буцааж ард түмэн эзэнд нь буцаан авч энэ төсөлүүдийг санхүүжүүлж болно доо

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.126.91.87

21 r zuunii hamgiin tom mega tosol bol sahal geh deeremchin orosoos Gok iin 49% aa avaad irsen yavdal mon shuu kkk

Avatar

Нэргүй 2025-06-20 103.168.34.220

ДАНХ ямар ч эдийн засгийн мэдлэг байхгүй зүгээр хий хэдэн тоо л тавьдаг

Avatar

Нэргүй 2025-06-20 59.153.113.229

Монголдоо л мега төсөл гэж байгаа болохоос зарим нь тийм ч том төсөл биш хэрэв хүсэл байгаад чинь сэтгэлээсээ зүтгэвэл болохгүй юм гэж үгүй харин зарим нэг мэдэмхийрэгчид ийм олон мега төсөл хэрэгжүүлдэг орон дэлхий дээр байхгүй ч гэх шиг олон юм хуцах хэрэггүй ийм нөхдүүдийг нэн даруй төслүүдээс холдуул хэний үгээр даалгавраар юу яриад байгаа юм,хариуцлагатай байцгаа

Avatar

Нэргүй 2025-06-20 103.57.92.43

мариацны Мега төсөл байхав дээ

Avatar

Нэргүй 2025-06-20 202.9.40.227

Цөвүүн цагт гажиг бүхнд автагддаг ш****н гаж гажиг буруу зөв юм шиг зөвмйн байрнд бааыдаг ш****н гажиг солгой хоолойг-р реклам хийдэг ш****н тэр нь бүүр хээв нэг хүлээгээд авцанстоож бгаа ч юм алга түрүүний бөөс х***а манжууд толгойд гарцан. Сэжгийн заваан хоолойтой заваан дотор арзаасан хоолтой сэжиг хүргэсэнлаларууд тv спорт тайлбрлдаг ш****н.

Avatar

би 2025-06-20 66.181.182.49

БУСДЫН БИЧСНИЙГ ХУУЛСНААС ШИНЭ САНАА БАЙХГҮЙ ИЙМ ГАРЧИГНУУД ХҮНИЙ АЛТАН ЦАГИЙГ ҮРЖ БАЙНА.

Avatar

Нэргүй 2025-06-20 202.9.40.227

х***а манжууд бнга алтан гэдэг үгиыг хэрэглдэг ш****н юмны үнэтэйрүү байнга дайрдаг ш****н шуналтай өлөн зан нь тэр.

Avatar

Нэргүй 2025-06-20 66.181.181.235

хэрэгжээд шууд валют өгч эхлэх төслүүдийг эхлүүлэх хэрэгтэй. ТТ цахилгаан станц ашиглалтанд ороод л ОЮУТОЛГОЙ эрчим хүчний асуудлыг нь шийдээд мөнгө орж ирнэ. Г.М

Avatar

Иргэн 2025-06-20 202.9.46.226

Миний бодлоор ийм олон төслийн оронд эхлээд нэг сайн төсөл хэрэгжүүлээд , дараа дараагийн төслийг хэрэгжүүлж болохгүй юу ? Мөнгө төгргө муутай үргүй зардал их гардаг улс.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж