Хавдар судлалын үндэсний төвийн тодосгогчтой томографи нь байсхийгээд эвдэрдгээс иргэд цаг хугацаандаа үзлэг хяналтдаа орж чадахгүй, тэр хэрээр цаг алдаж байгааг дээр дооргүй шуугиж, УИХ-аар 2025 оны төсөв хэлэлцэх үед 60 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмж худалдан авахад зориулж тусгасан ч буцаан татуулжээ.
Хуулийн хугацаанд багтаан тендер зарлаж, тоног төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг зохион байгуулж чадаагүйгээс дээрх завхрал үүссэн аж.
Харин энэ ажлыг цаг хугацаанд нь зохион байгуулж чадаагүй буруутай этгээдүүд нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Худалдан авах ажиллагааны газар, Хөрөнгө оруулалтын газрынхан гэж экс сайд Т.Мөнхсайхан нь мэдэгдэв. Энэ талаар тэрбээр “Эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах 60 тэрбум төгрөгийг төсөвт суулгуулж чадсан ч албан тушаалтнууд хариуцлага алдсанаас буцаан татагдсан. 60 тэрбумын 15 тэрбумыг нь Улаанбаатар хотын эмнэлэг, 45 тэрбум нь орон нутгийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөсөн байсан.
Тухайлбал, Ховд, Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт MRI, Амгалан амаржих газар болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд компьютер томографи аппарат хоёрыг суурилуулах ёстой байсан. Хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах зорилгоор арван аймагт хөхний зураг авч, хавдар илрүүлэх аппарат, хэвлийн хөндийн мэс заслын тоног төхөөрөмж 10 –ыг авахаар төлөвлөсөн байсан.
Тендер зарлах ажлыг зохион байгуул гээд яамны холбогдох албан тушаалтнуудад даалгавар өгсөн байсан. Тендерийн тоног төхөөрөмжийн үзүүлэлтийг нь албан ёсоор ажлын хэсэг гарч баталгаажуулж явах, Төрийн нарийн бичгийн дарга тушаал гаргаад, Хөрөнгө оруулалтын хэлтэс онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой байсан.
Хамгийн гол нь тавдугаар сарын 31-нээс өмнө тендер шалгаруулалтаа хийж, компаниудтай гэрээгээ дуусгаагүй тул 60 тэрбум төгрөг буцаад улсын төсөв рүү татагдсан. Худалдан авах ажлыг зохион байгуулах газар нь Төрийн нарийн бичгийн дарга, Хөрөнгө оруулалтын газар. Ашиг сонирхлын асуудал орсон болов уу. Техникийн тодорхойлолт чухал байдаг тоног төхөөрөмж худалдан авахад. Ашиг сонирхлын улмаас худалдан авах ажиллагаан дээр хугацаа алдсан” гэж тайлбарлаж буй юм.
Хугацаа алдсан гэдэг асуудлыг Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан Н.Эрдэнэхүү ч тодотгож буй.
Тэрбээр “2025 оны хоёрдугаар сард хамаг мэрэгжилтэн, тасгийнхантай шахуухан ажиллаж, зарим дэд захирлуудаа шахан байж Хавдар судлалын үндэсний төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах жагсаалтыг гарган хүргүүлж, дараа нь сайдаасаа түрүүлж “ажил” хийлээ гэж асуудал болсон. Хугацаатай шүү дээ ажил гэдэг. Гэтэл энэ 60 тэрбум дотор нь манай төвд хуваарилагдсан 6.8 тэрбумын тал нь бас “хугацаанд нь зарлаж, ажлаа хийгээгүй” гэдэг шалтгаанаар буцаад татагдчихаж, харамсалтай. Гэтэл хувийн бизнесүүд яаж нар сартай уралдаж байна.
Нэлээн их юм авах гээд төлөвлөөд хүргүүлсэн юм даг. Нөгөө нэг дутаад байдаг рентгенээс авахуулаад хагалгаа, сувилахуйн багажууд, генетик шинжилгээний туслах материалууд, тархины гүний хавдрын багажууд гээд их юм оруулсанаас аль хагас нь ирсэнийг би даан ч мэдэхгүй юм.
Ам ажил зөрнө, санал хэлэхээр уурлана, ажлаа ингэж хийхгүй бол цаг нь туллаа гэхлээр “хүндэтгэсэнгүй”, “сайд”-ын эрх хэмжээнд халдлаа гэсэн. Уул нь явж л байвал, Эрдэнэхүү хийх үү, сайд хийх үү хамаагүй гэж би бодсон.
Даанч сайд маань нээх сүртэй тууз хайчлана, эмнэлгүүдэд тоног төхөөрөмжийг өөрөө гардуулж өгнө гэж зүтгээд “Туузаа ч хайчилсангүй”, гол нь манай салбар 1 жилийн тоног төхөөрөмж авах мөнгөө хураалгаж хохироод үлдлээ. Одоо үр дүн нь ийм л байна. Бүх юм худлаа рекламаар хаагдахгүй. Дарагдахгүй. Одоо хүртэл иргэдийг чирэгдүүлсэн нөгөө “Битүүмж” гэдэг чинь байсаар. Алга болчихсон, байхгүй ш дээ гэсэн, бас л худлаа. Бодит байдал үнэндээ буцаад иргэдэд эм тариа, хэрэгсэл захиулдаг, эсвэл энэ тэр хувийн эмнэлэгт шинжилгээгээ хийлгээд ир гэдэг байсан үе рүү орчихсон. Дарга нар нь л чимээгүй байгаа болохоос.
Дээр нь нэрмээс гэгчээр ирэх аравпдугаар сард Эрүүл мэндийн даатгалын сан мөнгөгүй болно. Одоо тэгээд энэ “Бодлогын сайхан өөрчлөлт” үү?. Болох болохгүйгээ хэлэлцээд, боломжоо бүрэн ашиглаад явах ёстой юмсан.
Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан төлбөртэй т/ү-ний журмаа шинэчлээд, энэ санхүүгийг хямралтай үед улсын эмнэлэг бие даан зарим санхүүгийн эх үүсвэрээ олох таатай орчин бүрдүүлье гэсэн. Хийгдээгүй. Даанч харамсалтай. Энэ их мөнгө чинь эрүүл мэндийн салбарт, эмнэлгүүдэд багаж хэрэгсэлд нь, шинэ технологид нь ямар их тус болох байсан бол. Дахиад хэлье! Ажил гэдэг араас нь хөөцөлдөж байж бүтдэг юм. Ялангуяа Монголд. Зүгээр даргархаад суухаар, эсвэл гоё ганган reel хийхээр ажил явдаггүй юм аа!” гэж бухимдлаа илэрхийлсэн юм.
УИХ-аар Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр дээрх татагдсан 60 тэрбумыг тал, талаасаа ярилцаж байгаад буцаан Эрүүл мэндийн сайдын төсөвт тавиуллаа гэхэд тендерийг дахиад хэзээ зарлах вэ гээд мөн л цаг хугацаа орох болж буй. Энэ бүхний эцэст хэчнээн хүн амь нас эрүүл мэндээрээ хохирохыг хэлэхэд бэрхтэй.
Ганцхан жишээ татахад, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн томографийн аппарат эвдэрчихсэн байгаагаас шаардлагатай үйлчилгээг эх, хүүхдэд үзүүлж чадахгүй цаг алдсаар…
Г.ХОРОЛ
Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.41
>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Зочин 49 минутын өмнө 103.212.116.192
ЭМЯ-ны санхүү гэж дампуурсан газар байнаа. Шинэ сайд мэргэжлийн шинэ хүмүүсээр багаа бүрдүүлэх хэрэгтэй.
Нэргүй 5 цагийн өмнө 59.153.86.98
ёстой тэнэг мангар нэр алдарт дуртай бандийг сайд болгосны гай зайлуулах санаа амарлаа одоо зөв хүн нь гарсан гялалзуулах байхаа
Нэргүй 9 цагийн өмнө 202.9.40.78
Ганц хүний эго, тэнэглэлээс болж хүүхдүүд томографийн аппаратгүй шаналж байна.
Зочин 10 цагийн өмнө 103.212.162.41
Ил тод, шударга ёсны тухай тун их ярьдаг. Нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж чадна, бүтээнэ гэсэн төрийн албан хаагчийнхаа тангараг, гэрээг зөрчиж олон нийтийг хохироосон албан тушаалтнууддаа Засгийн газар хариуцлага тооцож нийтэд мэдээлэх хэрэгтэй.
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.181.70
Бүх улсын байгууллагын царай энэ штэ. Өөрт нь юм унаж хахууль авахгүй бол ажил явдаггүй. Өөрт хувь өгөх компани хувь орж иртэл хав дараад ажил явуулдаггүй. Янз бүрийн шалтаг хэлээд л суучихдаг. Адаг сүүлд нь иргэд л хохирдог. Хугацаа алддаг.Тэгээд хэлхээр хууль дүрэм журам яриад суучихдаг. Яамны төрийн нарийн бичгийн даргын гол хийх ажилын нэг нь энэ шүү дээ. Хариуцлага алдсан бүх авилгачидыг зайлулах хэрэгтэй шэт
Зочин 11 цагийн өмнө 202.126.88.71
Энэ Мөнхсайхан чинь өмнөхөн сайд байгаад ажиллаж чадалгүй огцорсон хүн мөн үү? Хэдэн хаа нэгтээ байж байгаад дахиад эргэж сайд болоод одоо энэ. Тэгээд огцорлоо. Ямар учиртай юм бэ? Төсөвөө ч ашиглаж чадахгүй ард түмний эрүүл мэндийн үйл хэргийг ноцтой хохироогоод явлаа. Яагаад ийм хүнийг богино хугацаанд дахин дахин сайд болгож Монгол улсын иргэдийг хохироож байгаа юм бэ?
Нэргүй 11 цагийн өмнө 59.153.114.216
ЭМЯ-ыг цэвэрлэх хэрэгтэй…. Хахууль хэн өгөх нүү гээд гацаачихаж…
Нэргүй 11 цагийн өмнө 59.153.115.31
Махны захын эзэн төрийн өндөр суудлаас ингэж л ажилаа хийдэг нааасс
Нэргүй 11 цагийн өмнө 59.153.112.74
АЖИЛА ХИГЭГҮИТ ТӨРЫН НАРЫН ХУДАЛДАН АВАХ ГАЗРЫН ХҮМҮСЫГ АЖЛАС Н ХАЛАЧЭЭЭ
Зочин 12 цагийн өмнө 202.55.188.33
МАН чинь угаасаа эргүүтсэн хэдэн х** ухнаас бүрдсэн малууд байдаг. Эргүүтсэн малыг яаж эмчилдэг юм бол ? Эсвэл устгадаг юм болов уу?
зочин 2025-06-20 192.82.64.153
хүрэлсүхийн хайртай найз шүү дээ, ярихаас өөр зүйлгүй хувийн эрх ашгаа бодогч
Зочин 2025-06-20 202.9.40.129
хүрэлсүхийн тавиулууд ажил хийхгүй
Нэргүй 2025-06-20 202.126.88.206
Тоног төрөөрөмжийн буцаан олго хариуцлаггүй нөхдийг хөөж явуул дайчин шуурхай эрэмгий хүмүүсээр багаа бүрдүүлж ажилла
Нэргүй 2025-06-20 59.153.113.229
Сайд хийж чадахгүй энэ нөхрийг хэн сайдад түлхүүлээд байдаг юм бэ бас хариуцлагаа өөрөөсөө зайлуулж бусад руу чихих санаатай өөрөө завчих санаатай л хойшлуулаад байсан юм биш үү,өөр нэг зүйл хэлэхэд тэр үнэтэй эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн сэлбэгийг авахдаа амархан эвдэрдэг сэлбэг авдаг тэгээд байсхийгээд л авч завчаа хийдэг гэдэг юм байна лээ сайн шалгах шаардлагатай бх шүү
Нэргүй 2025-06-20 202.126.91.120
Мөнхсайханыг шүүхэд өгөх хэрэгтэй эрүүл мэнд ыг мөнгөний газар болгож тоглосон
Нэргүй 2025-06-20 188.162.254.30
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж дарга нар нь кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлоод гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж алж туршилт хийдэг хунээр удирдуулж байхад арга ч угуй юм даа !!!!
Нэргүй 2025-06-20 66.181.177.59
Тэр ТНБД дарга нь Очирбат гээд ёстой нэг үхэр шиг бие хаа, тархи толгойтой нөхөр байсан юм. Тэрийгээ бухаж байгаа юм байна л даа. Уг нь харахад хайнагын шар шиг сайхан биологийн амьтан байдаг юм.
Нэргүй 2025-06-20 103.229.121.20
jinhen uher gedeg chin ter
Нэргүй 2025-06-20 66.181.188.246
эрүүл мэндийн яам гэж угаасаа дампуурсан ажил хийдэггүй хэдэн авгай нар байдаг юм биш үү
1 2025-06-20 202.21.115.165
Ene bas hudlaa gar bn lee
Зочин 2025-06-20 103.229.121.216
Оюунэрдэний засгийн газрын нэг яам ингэж л ажилласан байна Эмнэлгүүд өвчтөнүүдийнхээ зориул эсриуд эсрэг юм шиг Есайд нь сайд нь яагаад хянадаггүй байсан юм бэ
иргэн 2025-06-20 202.9.47.2
МАН- н сайд дарга нар ийм л олхиогүй ажиллаж байна даа…..гэтэл аймаг дүүргийн эмнэлгүүдэд нь хэрэгтэй тоног төхөөрөмж нь байхгүй тул иргэд хэдэн том эмнэлэгт үзүүлэх гэж 1-2 сар очерлож байдаг…. энэ ххоронд хүн үхэж байхад ЭМЯ – ны байгаа царай энэ….
Зочин 2025-06-20 103.215.14.2
Ашиг сонирхол орсон болов уу ч гэх шиг. Тендер, худалдан авалтад ямар ашиг сонрхол хаанаас ороод байдагийг олж тогтоох хэрэгтэй. Ер нь юу гэсэн үг юм. тэр төсөвлөгдсөн мөнгөний тодорхой хэсгийг оролцсон хүмүүс хувааж авах дээрээ тохиролцоогүй гэсэн үг үү. Ийм нэг балай юмаа бүр ил цагаан хэлж байдаг таарсан төр засгийн гишүүн, сайдаа даа.
зочин 2025-06-20 103.57.94.208
Шар байшинд дан хоног төөрүүлсэн зочид ирдэгийн гай. шуналтай гэж жигтэй
Нэргүй 2025-06-20 103.229.121.20
Ter ochirbat gej jinhen avilgachaasaa salahgui bol eryyl mendiin yam uudluhgui shyy