Маргааны улмаас хоёр америк цэргийг бууджээ

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Маргааны улмаас хоёр америк цэргийг бууджээ

Маргалдааны улмаас ирак цэрэг Америкийн хоёр цэргийн албан хаагчийг буудан хөнөөлөө. Туз-Хурмату хотын Иракийн нисэх хүчний "Аль-Саадик"  баазад гарсан энэ хэрэг спортын тэмцээнээр  эхлээд ийнхүү эмгэнэлээр төгсөв.

Тус баазад очсон Америкийн сургагчид спортын тоглоомыг Иракийн цэргийнхэнтэй явуулж байсан гэнэ. Ирак цэрэг гал нээн түүнийг буудан устгахаас өмнө хоёр цэргийг хөнөөж амжсан байв. Есөн Америк цэрэг шархадсан байгаа ба тэдний биеийн байдлын талаар мэдээлэл алга.

Иракийн тэр цэрэг элитийн ангийн албан хаагч ба Туз-Хурматугийн цагдаагийн газрын даргын хэлснээр түүний амьдардаг районд баривчилгаа явуулсан нь хэргийн шалтгаан байж магадгүй ажээ.

Иракийн дайн дууссаныг албан ёсоор зарласан есдүгээр сарын 1-нээс хойших Америкийн цэргийн анхны хохирол нь энэ болов. Дайн эхэлсэн 2003 оноос хойш Иракт 4418 америк цэрэг алагджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж