"Өөрчлөлт хийх гэж байгаа бол төсвөө 5 их наядаар тодотгох хэрэгтэй"

"Өөрчлөлт хийх гэж байгаа бол төсвөө 5 их наядаар тодотгох хэрэгтэй"

"Өөрчлөлт хийх гэж байгаа бол төсвөө 5 их наядаар тодотгох хэрэгтэй"

Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрын бүрэолдэхүүн үүрэгт ажилдаа орсон. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан 2025 оны улсын төсөвт 1.8 их наяд төгрөгийн тодотгол хийх талаар мэдэгдсэн. Энэ оны төсөвт тодотголл хийх асуудалд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа ямар байр суурьтай байгааг тодрууллаа. Тэрбээр, “Энэ оны төсөвт тодотгол оруулахдаа 2.3 их наядыг хэмнэх нь хангалтай дүн биш.  Ийм хэмжээний хэмнэлт хийх нь бодит хэмнэлт болж чадахгүй. Энэхүү судалгааг сангийн яамнаас хийсэн. Харин Монголбанкнаас хийсэн судалгаа 3.5 их наяд хавьцаа төсвийн алдагдалд орно гэсэн тооцоолол оны төгсгөлд гаргасан. Зарим эрдэмтэн, судлаачид, эдийн засагчид оны эцэст 5.0 их наядын алдагдалд орох магадлалтай гэж ярьсан. Өөрчлөлт хийе гэж шийдсэн бол 5.0 их наядын хэмнэлт хийх хэрэгтэй. Монгол Улс 2022 онд 22 их наядын төсөвтэй болсон. Улмаар 2024 онд буюу сонгуулийн жил 30 их наяд болгож төсвөө тэлсэн. Харин энэ онд түүхэндээ хамгийн өндөр буюу 35 их наяд төгрөгийн төсөв оруулж ирээд Ерөнхийлөгчийн хоригтой нүүр тулж 33 их наяд болгож бууруулсан. Нэг хоёр жилийн өмнө 20 их наяд, 22 их наядаар болгож ирсэн бол энэ цөвүүн цагт төр өөрөөсөө хэмнэлтээ эхлүүлэх ёстой. Мөн элдэв төрлийн сангийн тоог цөөлөх хэрэгтэй. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 14 мега төслийн эхний гурав нь хамгийн чухал. Богино хугацаанд хэрэгжиж төсөв тасрах үед ашиг өгөх байсан. Урт хугацаандаа аль нь эдийн засагт өгөөжтэй байх талаас харж төлөвлөх ёстой байсан. Одоогоор 14 мега төслийн эрэмбэ алдагдсан байгаа. Тиймээс дахин эргэж харахад хүрээд байна. Хятадын талаас экспорт, импорт худалдан авах нүүрсний хэмжээг 20 хувиар бууруулна гэсэн. Миний хувьд сангийн сайдыг шүүмжилсэн байр суурьтай байгаа. Шинээр бүрэлдсэн УИХ-ын гишүүд үүрэгт ажилдаа ороод жил ч болоогүй. Гэтэл энэ хугацаанд дөрөв дахь удаагаа төсвийн төсөл батлах гэж байна. Эхийнх нь 2024 оны төсөвт тодотгол оруулсан. Тухайн үед төсөвт тодотгол оруулж зарлагыг тэлсэн нь буруудсан.  Үргэлжлүүлэн 2024 оны шинэ төсвийг баталсан. Дараа нь Ерөнхийлөгчийн хоригтой тулж дахин хэлэлцэж баталсан. Гэтэл өнөөдөр дөрөв дахь удаагаа төсөв батлах тухай яригдаж байна. Үүнээс харахад, холбогдох байгууллагууд тооцоо судалгаа муу, эрдэмтэн судлаачдын үгийг сонсохгүй” байна гэж дүгнэж болохоор байна гэж онцолсон юм.

А.ТАМИР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 32 минутын өмнө 103.126.107.50

Юу ч гэхэв дээ, 23 жил ажиллаад 1.2 сая төгрөгтэй тэтгэвэрт гарч байна. Яаж амьдар гээд байгаа засаг, төр вэ? Эмч нарын тэтгэвэр.

Avatar

Зочин 1 цагийн өмнө 66.181.161.179

Төсвийн тэлэлт гэдгийг тодруулж хэлбэл төсвийн зардлын тэлэлт юм. Төсвийн зардлын өсөлтийг дотор нь задалж үзвэл мега төсөл гэхчлэн янз бүрийн нэрээр гарч буй төрийн худалдан авалт, цалин тэтгэврийн өсөлтөөр дамжин гарч буй иргэдийн худалдан авалтын өсөлт юм. Нөгөө талд нь дотоодын үйлдвэрлэлд өсөлт гараагүй, хэвээрээ байгаа нөхцөлд төрийн болон иргэдийн авалтууд импортыг тэтгэж, үүнээс шалтгаалан төгрөгийн ханш унаж байдаг. Орон сууц болон махны үнийн өсөлтөд ченжүүд биш Жавхлан сайд буруутай.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 81.9.119.148

! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.190.231

ЭНЭ ШУЛАМ БӨГӨӨД НАРИЙНДАА ХАТСАН ХАРАМЧ ХҮҮХЭН ХОРГОЛ ТООЛСОН МӨНГӨӨР ЦЭНГЭЛИЙН МАНЛАЙД ХҮРЭХ ЮМ ГЭНЭ ЛЭЭ. ХАРАГДААЧ. ӨГӨР ЭМГЭН ШУЛАМС

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 59.153.113.231

Жавхлан псду Монголын гай ямар их шуналтай бирд вэ

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 66.181.181.246

Поп эмээ!! шүүмжилж л байвал сайн гэж бодоод амаа олохгүй бурдаг,

Avatar

Нэргүй 2025-06-19 59.153.114.15

ЖАВЛАНГЫН ТАНСАГЛАЛ ХЭРЭС ХЭТЭРЧ БАИНА ЖАДЛАН ЗАИЛУЛИ ЖАГСИ

Avatar

зочин 2025-06-19 66.181.187.17

Ардчилагч гэх хулгайчуудын дураараа авирлалт хирээс хэтэрлээ,Одоогийн төрийн нэр төрийг унагах гэж бүхнээ хийж байна, Хэрэв нүүрсний үнэ унаагүй бол энэ онд тавьсан зорилт бүрэн хэрэгжих боломж байв, Харамсалтай нь дэлхийн геополитикийн нөхцөл , тарифийн болон бусад энэ олон дайн манай эдийн засаг, төсөвт үнэхээр хүнд цохилт боллоо,Үүнийг далимдуулж бүх бурууг засгийн газарт тохох гэж энэ хулгайчууд яг чоно шиг зүтгэж байна, Яах гэж төсөв тануулах гээд байна, Зорилтоо хэрэгжүүлэх гээд зүтгэг ,

Avatar

зочин 12 цагийн өмнө 66.181.187.17

Жавхлангийн тансаглал гэнэ үү,Жавхлан юугаар тансаглаав, Төсвөө арвижуулж, улс орондоо юм бүтээх, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гэж л зүтгэж байна, Иргэдийг мал гэж бодоо юу, Та нарын гүтгэлийг үнэмшинэ гэж санаа юу

Avatar

Нэргүй 2025-06-19 202.9.41.120

Маш зөв

Avatar

Иргэн 2025-06-19 59.153.112.27

Мэдээлэл өгч ярьж харагдах дуртай гэж…

Avatar

Нэргүй 2025-06-19 66.181.185.79

Шулмас, босоо ороолон гэхэд багаднаа. Ямар ч улсын санхүү эдийн засагт шийдвэрлэх үй түмэн асуудал байдаг. Бүгдийг 1-5 жилд шийдэх боломжгүй. Эрэмбэлээд шийдээд явдаг. Өөрсөлд шиг нь хувааж идээд дампууруулчаад арилдаг нам лав биш

Avatar

Зэнээ 2025-06-19 14.1.81.132

Ер нь 10 их наядаар бууруулах хэрэгтэй. Бүсээ чангал. ИХ-ын гишүүн туслахгүй бол. Орон нутгийн төлөөлөгч гэх хүмүүсээ боль. Бүх хяналтын, бүтээмжийн менежерүүдээ хал. Яамны орон тоог 50-аар хязгаарла. Монголбанкны орон тоог 100 хүртэл бууруул.

Avatar

зочин 12 цагийн өмнө 66.181.187.17

Зохих орон тоо ажиллаж байж төрийн алба явдаг,Эс бөгөөс ажил хийдэнэ, Унтрана,Тавьсан зорилт завхрана, Засгийн газарт чам шиг малууд ажилладаг юм биш , Улс урагшилж байна,Бүтээн байгуулалт явагдаж шинэ үйлдвэрлэл үйлчилгээ ашиглалтад орж байна Тэнд зохих тооны хүмүүс ажиллах хэрэгтэй, Ардчилагч гэх луйварчдыг хэн болохыг монголчууд мэднэ,Цөөнгүй удаа төрд гарч улс орныг сүйрүүлсэн, Харин чи архиа ууж агсагнахаа боль, Ажил хөдөлмөр хийж амьдралаа дээшлүүлэхийг л бод,Төр ажлаа чамаар заалгахгүй

Avatar

Нэргүй 2025-06-19 202.9.41.108

Нам төр хулгайлсан х***а манжууд зулбасгууд 30 40 жилиын ялтай ялын дээд цаазлах ёстой гахайн нохойн-с дор х***а манж зулбасгууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж