Унгирал нь улиасны үр учир харшил үүсгэхгүй

Унгирал нь улиасны үр учир харшил үүсгэхгүй

Унгирал нь улиасны үр учир харшил үүсгэхгүй

Жил бүрийн энэ үед улиас модны унгирал буюу бидний нэрлэдгээр улиасны хөвөн ялгардаг. Энэ нь салхиар агаарт дэгдэж, хүний нүд, ам, хамарт орж тухгүй байдлыг үүсгэдэг. Цаашлаад харшлыг өдөөж, сэдрээдэг байна. Тиймээс амны хаалт, нүдний шил зүүх шаардлагатай байдаг.


Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэндний албаны эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ хэлэхдээ "Улиасны хөвөн буюу унгирал нь хуурайшилт ихтэй үед их ялгардаг. Чийгшил, хур бороо ихтэй үед ялгарах нь бага байдаг. Айл өрх болон ААН-үүд модоо зөв тайрах хэрэгтэй. Ингэхдээ үр нь задрахаас өмнө буюу дөнгөж үрлээд эхлэх үед нь улиасны үр буюу будаа шиг жижиг үрнүүдийг хайчилж, тайралт хийх ёстой. Тайралт хэлбэржүүлэлт хийж байж унгиралыг багасгана. Харшил үүсгэдэг гэж хүмүүс ярьдаг гэхдээ энэ нь нотлогдоогүй зүйл. Харин хамар, ам сэрвэгнүүлэх, салхиар хийсч нүд аманд наалдах зэрэг асуудал гардаг. Унгирал нь улиас модны үр учир ямар ч харшил өгөхгүй. Суурь харшилтай хүмүүсийн харшил сэдрэх эрсдэлтэй ажээ.

Тиймээс иргэд өөрсдийгөө хамгаалж яг энэ үрээ цацдаг үед нь амны хаалт, нүдний шил зэргийг зүүж явбал зүгээр байдаг. Үр нь задрах хугацаа 14 хоног орчим үргэлжилдэг.

Ерөнхийдөө улиас модны унгиралыг багасгах арга нь тайралт хийх л байдаг. Тиймээс хашаандаа улиас мод тарьдаг иргэд жил бүр үр нь задрахаас өмнө тайралтыг зөв тогтмол хийгээд байвал багасна. Мөн яг өдийд хөл газрын ургамлын харшил их үүсдэг. Жишээлбэл, ихэнх хүн шарилжнаас харшилдаг. Ингэхдээ хашааны өмхий өвс, шарилжаа намар ихэвчлэн зулгаадаг. Энэ буруу юм. Хашаанд ургасан шарилж, өмхий өвс зэрэг хөл газрын ургамлыг зулгааж биш тайрах арга хэмжээ авах нь зүйтэй. Ингэхдээ 6-7 дугаар сард болон 8-9 дүгээр сард нэг удаа тайрах нь зүйтэй. Ийнхүү тогтмол тайрах нь шинээр харшил үүсгэгчгүй хөл газрын ургамлыг ургуулах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм. Тайрах явцад хамгаалалтын хувцас хэрэглэл буюу амны хаалт, бээлий, нүдний шил  зэргийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай" гэлээ.

Нийслэлийн хэмжээнд 38800 гаруй улиас мод бий. Үүний 18232 ширхэг улиас нь эм. Нийслэлийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд  19500 орчим  улиас байна. Эм улиас мод нь жил бүрийн энэ үед үрээ цацаж цагаан хөвөн шиг зүйл тархаж агаарт дэгддэг. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын тамгын газраас эм улиас модны унгарилын гаралтыг багасгах, бууруулах чиглэлээр үе шаттай ажлууд хийж байгаа ажээ. Тухайлбал, 2025 оны хаврын хэлбэржүүлэлтийн ажлын хүрээнд 86 байршилд 9298 ширхэг навчит мод буюу нийт хэлбэржүүлэх эм улиас модны 51 хувийг хэлбэржүүлжээ. Харин энэ зургадугаар сарын байдлаар нийтийн эзэмшлийн 157 га талбайд ургаж байгаа улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарил гарсан үед шүршиж угаах зэрэг ажлыг тогтмол хийж байгаа гэж албаныхан мэдээлэв.

Эм улиасны унгарилыг усаар шүршсэнээр улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 40 хувь хүртэл буурах боломжтой аж.

Иргэд, ААН-үүд ойр орчимдоо тархсан унгиралыг сайтар шүүрдэж цэвэрлэх нь тархахаас сэргийлэх арга аж. Унгирал нь уураглаг, хөвөн мэт хөвсгөр учир маш шатамхай шинж чанартай ажээ. Тиймээс иргэд модны цагаан хөвөнг цэвэрлэх зорилгоор шатаах, тамхины иш санамсаргүй хаяснаас үүдэж гал түймэр гарах өндөр эрсдэлтэй тул сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2025-06-19 103.140.11.198

ene hogiin modoo odo bolioche nud hamar am haa saigui hiisej bh yuma ymar ch hereggui mod tarj bhar dandaa gazuur mod tarildaa tamine haa saigui urgadag baliar modoor hot yhaw dee tuunii orond gazuur mod zvger bha tamine

Avatar

Нэргүй 2025-06-19 103.212.119.32

Улиасны үр хаячилж тайрах гэнэ үү??? 10-15 метр өндөр ургасан улиасны үрийг яаж тайрах болж байнаа??? Жоохон амьдралтай юм ярьж байгаач. Тэнгэрийн юм л ярьж байх. Гудамжинд 1.5 метр өндөртэй улиас байхыг үзсэн үү??? Тэгээд амьсгалын замаар улингар нь орохоор үрэвсэл үүсгэхгүй гэж хэн нотлоод байгаа юм бэ???

Avatar

Нэргүй 2025-06-19 66.181.183.215

тайрч хэлбэржүүлж зогсоох юм билээ том хөгшин улиангарыг тайрах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-06-19 81.9.119.148

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-06-19 202.180.219.59

ungar nershilyy

Avatar

Нэргүй 2025-06-19 202.180.219.59

ene ungiral ih laitai.tegeed ene ungiralaas urgasan ulias mod gej baidag yumuu.

Avatar

Нэргүй 2025-06-19 66.181.183.66

сүртэйшдээ. улиас чинь амьтай чинь үржих эрхтэй шүү

Avatar

Кк 2025-06-19 122.201.31.188

заа хаана биз

Avatar

Нэргүй 2025-06-19 202.9.41.108

Нам төрхулгайлсан х***а манж гичинүүдийг зайлуулаачээ. Гажиг гичинүүдийг. х***а манж гажиг гичинүүдиын гажигттл нь дуусахгүй шдэ х***а манж зулбасгуждын гажигтлтаас залхаж бн. п***а юмаа.

Avatar

Өвгөн 2025-06-19 103.229.121.59

Галзуу юм уу модны тухай ярьж байхад улс төр ярьж сэвсэн хогийн амьтан бэ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж