Зөрчил гаргасан БНХАУ-ын 518 иргэнийг хил дээрээс буцаажээ

Зөрчил гаргасан БНХАУ-ын 518 иргэнийг хил дээрээс буцаажээ

Зөрчил гаргасан БНХАУ-ын 518 иргэнийг хил дээрээс буцаажээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар Зөрчилд холбогдсон нийт 5700 гадаадын иргэн, 1330 уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 422 иргэнийг албадан гаргажээ.


Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус 122 удаагийн хяналт шалгалт хийжээ. Шалгалтад 802 аж ахуйн нэгж, байгууллагын 11195 гадаадын иргэнийг хамруулсан байна. Зөрчилд холбогдсон нийт 5700 гадаадын иргэн, 1330 уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 422 иргэнийг албадан гаргажээ. Уг тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зөрчил гаргасан гадаадын иргэдийн тоо 76 хувиар, албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 80 гаруй хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Гадаадын иргэдийн нийтлэг зөрчлийг авч үзвэл оршин суух үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, визийн хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.

Мөн энэ оны эхний таван сарын хугацаанд, ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 19 улсын 716 иргэнийг Монгол Улсын хилээр оруулалгүй буцаажээ.

 Тодруулбал, дээрх зөрчлийн хүрээнд БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-20 66.181.191.243

busadtai adilhan bh heregtei yagaad manai uls hultsungui bh gej

Avatar

Санамсаргүй уншив 2025-06-20 202.9.46.36

Мэдрэл юм уу, энэ оруулсан зураг чинь мэдээтэйгээ таарахгүй бна ш дэ. Мэргэжлийн наад захын мэдлэгтэй бл да. Уншигчдаасаа доогуур мэдлэгтэй. Уншигчдаараа ажлаа заалгахаа болиоч дэ

Avatar

Нэргүй 2025-06-20 122.201.31.244

Зөв шүү. Талархаж бна.

Avatar

Нэргүй 2025-06-20 81.9.119.41

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Жалайр 2025-06-20 202.21.100.210

Учрыг нь олоод буцааж бгаа нь сайн байна. Одоо энд ирчихээд гарахгүй бгаа гадны иргэдийг шалгаад буцаамаар бна Ялангуяа БНХАУ-ын иргэд ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ !!!!!

Avatar

Нэргүй 2025-06-20 59.153.113.47

Болж дээ

Avatar

Zochin 2025-06-20 202.126.91.171

Болиочээ Муухай юм биш үү

Avatar

иргэн 2025-06-20 202.21.114.38

Та ажлаа хийгээчээ. Энэ богино хугацааны жуулчид хөдөлмөр эрхэлж байгаас бусад орогноод байгаа гадны иргэдээ цэгцэлмээр байнаа.

Avatar

иргэн 2025-06-20 202.9.47.2

Монголын хот хөдөөгөөр дүүрэн газар сайгүй хятадууд…. тэд эзгүй хээр талд хүртэл багаж бариад элдэв зүйл хайж явдаг болж…тагнуулч юмуу? юу ч юм бэ бүү мэд…..орон нутгийн засаг захиргааныхан огт хайхардаггүй бололтой…ЭЗЭНГҮЙ МОНГОЛ БОЛЖЭЭ…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж