Тайландын ерөнхий сайд Паетонгтарн Шинаватрагийн эвслийн засгийн газар нуран унахын ирмэг дээр байна. Энэ нь Паетонгтарн Шинаватрагийн Камбожийн ерөнхий сайд асан Хун Сентэй ярьсан утасны яриа задарсантай холбоотой. Хурцдаж буй хилийн маргааны талаарх тэдний яриа олны дургүйцлийг төрүүлжээ.
Зүүн өмнөд Азидаа томоохон улстөрчид тооцогддог байсан Хун Сен нь Тайландын ерөнхий сайдтай гэр бүлийн найзууд. Утсаар ярихдаа Паетонгтарн Шинаватра түүнийг нагац ах аа гэж дуудаж байжээ. Тэдний гэр бүлийн нөхөрлөл хэдэн 10 жилийн түүхтэй. Хун Сен, Паетонгтарн Шинаватра нарын аавууд бие биеэ бурхнаас заяагдсан ах дүүс гэж нэрлэдэг байжээ.
Мөн энэ ярианы үеэр Тайландын армийг үл хүндэтгэсэн хандлага гаргасан гэж ерөнхий сайдыг буруутгав. Тэрбээр хамгийн сүүлийн үеийн хилийн мөргөлдөөнд оролцсон Тайландын цэргийн удирдагчийг "Мундаг харагдах гэж хичээсэндээ дэмий зүйл ярьсан" гэж буруутгаж байжээ.
Тайландын ерөнхий сайд энэ мэт яриагаа хэлэлцээний нэг төрлийн арга барил гэж хаацайлсан боловч сөрөг хүчин үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй.
Энэ үйл явдлаас болоод Паетонгтарны эрх баригч эвслийн хоёр дахь том нам болох Бхумжайтай Лхагва гаригт эвслээс гарчээ. Энэ нь тус намын парламент дахь байр сууринд том цохилт боллоо. Одоо Паетонгтарны эвсэл арай хийн олонх болж байна. Эвслийн бусад хоёр түнш Пүрэв гаригт уулзаж, хэрхэхээ хэлэлцжээ.
Хун Сен утсаар ярьсан аудио бичлэгээ 80 улстөрчтэй хуваалцжээ. Тэдний нэг нь үүнийг задруулсан гэж үзэж байна. Яриа нэгэнт задарсан учир Хун Сен сүүлд нь 17 минутын аудиог бүтнээр нь цахим хуудсандаа оруулсан аж.
Паетонгтарн цаашид Камбожийн удирдагчтай ганцаарчилсан яриа хэлэлцээ хийхгүй гэж мэдэгдээд байна.
Тайландын Гадаад хэргийн сайдын зүгээс Камбожийн Элчин сайдад захидал хүргүүлж, хувийн утасны яриаг задруулсанд нэн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. "Хоёр удирдагчийн итгэлцэл, хүндэтгэл нь сайн хөршийн найрсаг харилцааны үндэс. Мэдээлэл алдагдсан нь хоёр талын асуудлыг шийдвэрлэх хүчин чармайлтад сөргөөр нөлөөлнө" гэж тус захидалд бичжээ.
Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.148
!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 8 цагийн өмнө 59.153.113.123
Шинаватрагийнхан нь Хятадын хуаяцо нарын удам угсааштэй