Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр импортын түлш худалдаж авна

Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр импортын түлш худалдаж авна

Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр импортын түлш худалдаж авна

Засгийн газрын 2024 оны 22 дугаар тэмдэглэл болон 2025 оны 2 дугаар тэмдэглэлээр сайжруулсан шахмал түлшний туршилтын ажлыг итгэмжлэгдсэн лабораториудын буюу TTRC, ALS, Ашигт малтмал газрын тосны газар, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын лабораторийн шинжилгээнд хүргүүлсэн.

Шинжилгээгээр баяжуулсан нүүрсээр хийсэн шахмал түлшний хаягдал утаанд хүхэрлэг хий, угаарын хийн агуулга MNS5216:2016 стандартын шаардлагыг хангаагүй. Тиймээс Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс шахмал түлш үйлдвэрлэлд ашиглах тохиолдолд дахин баяжуулах, баяжуулалтын технологийг өөрчлөх эсвэл анхдагч нүүрсний өөр эх үүсвэрийг судлах шаардлагатай гэж үзэж АББҮХ-ны тогтоолоор ирэх галлагааны улиралд импортын бэлэн түлш оруулж ирэх шийдвэр гарсан.

Мөн холбогдох бусад тогтоол, шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод ирэх өвлөөс сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхгүй. 2025-2026 оны галлагааны улиралд 340 мянган тонн шахмал түлш худалдан борлуулахаас 40  мянган тонн нь одоо бэлтгэгдэж буй мидлингээр хийсэн шахмал түлш, 300 мянган тонн нь импортын бэлэн шахмал түлш буюу хагас коксон хөх нүүрс байхаар төлөвлөж байна.

Тодруулбал, дараах тогтоол, шийдвэрүүдийн дагуу импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна.

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн гуравдугаар хуралдаанаар:

-“Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний анхдагч түүхий эд болох “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн олборлож буй “тэг” давхаргын нүүрсний баяжуулсан нүүрсний хүхэрлэг хийн хүлцэх хэмжээ стандартад заасан хэмжээнээс дунджаар 1.66 дахин их, нүүрстөрөгчийн дутуу ислийн хүлцэх хэмжээ 1.45 дахин их байгааг анхаарч, анхдагч нүүрсний өөр эх үүсвэрийг судлах шаардлагатай. Хагас коксон шахмал түлшийг импортоор авахдаа тухайн түлшний дээжийн нарийвчилсан шинжилгээг хийж, дүгнэлт гаргуулна.

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор:

Хагас коксон шахмал түлшийг хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болгосон. Үүнийг тодруулбал, “Тавантолгой түлш” ХХК-ийн шинээр үйлдвэрлэх гэж буй сайжруулсан шахмал түлшний анхдагч түүхий эд болох “Эрдэнэс тавантолгой’ ХК-ийн олборлож буй “тэг” давхаргын нүүрсний баяжуулсан нүүрсний чанарын үзүүлэлт, уг түүхий эдээр үйлдвэрлэсэн түлшний үзүүлэлт стандартын шаардлага хангаагүй дүн, Эрчим хүчний сайдын 2023 оны А/94 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн туршилт, судалгааны ажлын тайланд үндэслэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах болон 2025-2026 оны галлагааны улиралд түлшээр тасралтгүй хангах зорилгоор импортын бэлэн түлшийг (хөх нүүрс) хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, "Тавантолгой түлш" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Д.Амгалан нарт даалгасан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-06-19 66.181.160.3

Зөвөлгөө өгсөн иэр сүрхий эрдэмтэд ард иүмний өмнө гараад ирдээ. Хария. Эрдэмтэд биш луйварчид байнаа. нямбаатар гуай.

Avatar

Нэргүй 2025-06-19 202.126.88.172

Зөв. Чадахгүй хэвтэж юм болгоныг хийдэг Хүн болж өвчигнөнө. Хулхи юм хийж Мөнгө завших гэсэн Хулгайчуудын орон

Avatar

Нэргүй 2025-06-19 103.212.116.31

ЭРДЭМТЭДЭЭ ЭХ ОРОНДОО ҮЙЛДВЭРЛЭХ ЭРДМИЙН АЖИЛ ХИЙДЭЭ. ТҮҮНИЙ ТӨЛӨӨ ЦАЛИН АВЧ БАЙГАА ШҮҮ

Avatar

Зочин 2025-06-19 202.9.46.36

тэр эрдэмтэд нь ямар хүмүүс вэ? Сүүлийн үед ямарч чадваргүй хүмүүс их болсон шүү. Зураг төслийн байгууллагуудад ч чадваргүй хүмүүс олширч зураг маш чанаргүй болсон.

Avatar

Oyu 2025-06-19 203.17.23.197

хуцаарай. ийм тэнэглэл дэлхийн хаана ч байхгүй, зүгээр л зайлцгаа

Avatar

Шагдар 2025-06-19 202.55.188.89

маш зав

Avatar

Нэргүй 2025-06-19 202.9.40.227

Үхсэн ацныхн эрдэмтэд бхав дэ х***а манж л******д худлаа эрдэмтэд доктор могтор гээд худлаа баахн х***а манжууд нэр зүүцэн 35 жид ингэж шааж ирсэн. Гяяхх гяях.

Avatar

Нэргүй 2025-06-19 202.9.40.227

Нам төр улс орон битүү х***а манж хог шааруудын бүслэлтэд орсон х***а манжууд бүсэлцэн.

Avatar

Нэргүй 2025-06-19 81.9.119.148

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-06-19 59.153.114.15

МАШ ЗӨВ УГАР УТАНД ХОРДОЖ ҮХЭХГҮИ ГЭВЭЛ СОЛИХ ХЭРЭГТЭИ

Avatar

Нэргүй 2025-06-19 202.9.41.120

Зөндөө нүүрстэй байжийж хятадаас нүүрс авна гэж үү. Ингэж мөнгө идэж болох уу

Avatar

Нэргүй 2025-06-19 223.186.76.148

Үйлдвэрээ бариад дуустал түүхий нүүрсээ нэг жил түлээд өвөлжие дөө

Avatar

Нэргүй 2025-06-19 66.181.183.66

Түүхий нүүрэндээ хайртай лалрын орнууд ккк

Avatar

иргэн 2025-06-19 202.9.47.2

түүхий нүрсээ түлэх нь дээр юм байнаа. хужаад мөнгө үрэх хэрэггүй

Avatar

Нэргүй 2025-06-19 202.126.90.79

ээ чааваасаа энэ эрдэмтэд гээд бга оронцогууд ичиж үхээсэй хүний амь нямбаатар та нарын тоглоом уу???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж