Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-д суудалтай Үндэсний эвсэлд Засгийн газарт хамтран ажиллах санал тавьсан ч татгалзсан. Татгалзсан шалтгаан юу байсан талаар Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.
-Ерөнхий сайд танхимаа байгуулахын өмнө танай эвсэлд хамтрах санал тавьж, танд Шадар сайдын албан тушаал санал болгосон ч татгалзлаа. Татгалзсан шалтгаан юу байв?
-Мэдээж олон талын шалтгаан, асуудлууд бий. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар УИХ-д суудалтай Үндэсний эвслийн хамт олонтой Засгийн газрыг хамтран байгуулъя гэдэг албан бичиг ирүүлсэн, үүний дагуу уулзалт болсон.
Нэгдүгээрт, шинэ Ерөнхий сайд улс оронд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд зөв оновчтой гарц шийдэл эрэлхийлж, ажиллая гэж сэтгэл шулуудсан нь таалагдсан. Эдийн засаг, нийгмийн хүрээнд хэд, хэдэн асуудал хөндсөн, илэрхийлсэн байр суурь нь зөв оновчтой гарц шийдлийг гаргасан байсан. Товчхондоо энэ хүн Ерөнхий сайдаар ажиллаж чадах юм байна гэсэн сэтгэл төрсөн. Гэсэн хэдий ч хамтарч ажиллах саналаас татгалзахад хэд хэдэн шалтгаан бий.
Шадар сайдын хэмжээнд хамтарч ажиллая гэж санал тавьсан. Миний мэддэг, хийж чадах, гараас бодитой ажлын үр дүн гарах тодорхой хэдэн чиглэл байдаг. Хараахан энэнтэй чиг үүргийн хувьд нийцээгүй.
Би ямар ч тохиолдолд нэг сайдын сэтэр авахын тулд сайд л болж байвал юу ч хийсэн яах вэ гэж гүйж явдаг хямдхан улстөрч биш гэдгээ хэлчих нь зүйтэй байх.
Ажил үүргийн хүрээнд тодорхой асуудал хариуцлаа гэхэд үр дүн гарах ёстой.
Хоёрт нь, Г.Занданшатар Ерөнхий сайд маань УИХ-ын гишүүн биш, улс төрийн эрх мэдэл байхгүй. Зүйрлэж хэлэх юм бол улс төрийн эрх мэдэл байхгүй Ж.Эрдэнэбатын кабиентад би ажиллаж байсан. Үнэнийг хэлэхэд, Засгийн газрын тэргүүнд улс төрийн эрх мэдэл байхгүй байгаа нь ажил урагшлуулахад маш хүндрэлтэй байдаг. Монголд өнөөдөр улс төр төдийлөн хөгжиж, ёс зүйн хэм хэмжээ, сахилга бат, үүрэг хариуцлагын хувьд бусад хөгжилтэй улс орны улстөрчидтэй харьцуулахад хол хоцрогдолтой явж байгаа. Ерөнхий сайд Г.Зандашатарт улс төрийн эрх мэдэл одоогоор алга. Засгийн газрын бүрэлдэхүүн бол надад байгаа мэдрэмжээр өөрийнх нь хүсэн хүлээсэн кабинет биш, өөрөөс нь та бүхэн асуугаарай. Эрх мэдэлгүйн зовлон тэр л дээ. Янз бүрийн бүлэглэлийн шахаас, МАН -ын Удирдах зөвлөлийн бодлого гэх мэтчлэн Засгийн газрын тодорхой нэр бүхий гишүүд яах аргагүй тиймэрхүү байдлаар томилогдлоо. Тэр нь надад таалагдаагүй.
Кабинетын зарчим гэдэг бол тодорхой чиг үүрэг байгаа хэдий ч бусадтайгаа бүгдтэй нь хүйн холбоотой ажилладаг зарчимтай. Энэ мэтчлэн миний тавих шаардлагад 100 хувь нийцээгүй учраас бусдад боломж олгох үүднээс хамтрахаас татгалзах шийдвэр гаргасан.
Нөгөө талдаа, хэвлэлээр яваад байгаа бодит бус мэдээлэлд залруулга хийх нь зөв байх. С.Амарсайхан Шадар сайдын зүгээс үүрэгт Шадар сайдын албаа надад өгье гэдэг санал тавьсан. Үүнээс би татгалзсан. Яагаад гэвэл Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд стандарт гээд маш чухал зүйл бий. Монгол Улсад өнөөдөр 6700 орчим стандарт мөрдөгддөг ч 80 орчим хувь нь 1970, 1980-аад оны үед батлагдсан, хоцрогдсон. Томоохон аж үйлдвэрийн гол бодлого стандарт байдаг. Энэ эрх зүйн орчноо та өөрөө шинэчил. Хөдөө аж ахуй эрхлэгчдийн хоршоо эрхлэх асуудалд нь байдаг. Ний нуугүй хэлэхэд энийг би бас төдийлөн сайн мэддэг хүн биш. Би бол үндэсний аюулгүй байдал, үндэсний үйлдвэрлэл чиглэлийн хүн. Тэгэхээр та өөрөө энэ ажлаа хийгээд явсан нь Монголын төрд дэмтэй гэдэг хариуг би өгсөн. Тийм учраас томилогдсон томилогдоогүй, олон хүний нэр төрд битгий бүдүүлгээр халдаач ээ гэдгийг хэлмээр байна.
-МАК нь Нарийнсухайтын ордыг улсад өгөхгүй гэдэг байр суурийг илэрхийлжээ гэсэн мэдээлэл гарсан. Энэ асуудал нөлөөлсөн үү?
-Бүх юм хууль номынхоо дагуу л явна. Тайлбар нь бичигдсэн байгаа. Би энд МАК компанийн ажлыг хийгээгүй, УИХ-ын гишүүний ажил хийж байна. Би хувийн эрх ашгийг, хувийнхаа амбицыг тэргүүнд тавьдаг хүн биш. Шадар сайдын албаас татгалзах хүн надаас өөр байхгүй гэдийг баталгаатай хэлье. Миний хүмүүжил баримталдаг зарчим энэ. Би маш олон жил улс төрд явж байна. Энэ хугацаанд би хэзээ ч сайдын албан тушаал гарахаар хурд хийгээд ордон дотор гүйж байгаагүй, хаана ч даргын үүд сахиад сууж байгаагүй. Цаашдаа ч ийм юм байхгүй.
-Шинэ Засгийн газар 2025 оны төсвийн тодотголыг удахгүй УИХ-д өргөн мэдүүлэх болж байна, энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-д Монгол Улсын 2025 оны төсөв анх өргөн баригдахад л Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Д.Энхтүвшин нарын гишүүд 5 их наядыг хасах боломжтой гэж тодорхой тооцоо судалгаанд үндэслэж байр сууриа илэрхийлж байсан. Хориг тавигдаж, асуудал үүссэнээр төсвийн зардлаас 2.2 их наяд төгрөг л хассан. Одоо тодотголоор 2.3 их наяд төгрөгийн хасалт буюу хэмнэлт хийхээр орж ирж байна. Үндсэндээ нийлээд 4.5 их наядын хэмнэлт гэдэг нь анхнаасаа 5 их наядын асуудлыг хөндсөн нь зөв зүйтэй гэдэг нь батлагдаж байгаа.
Дээр нь ноднин л 2025 оны төсөв хэлэлцэж байхад “нүүрсний үнэ өсөхгүй, шат дараалалтай буурна. Сангийн сайд Б.Жавхлан холыг харж чадахгүй байна. Хямралыг харж чадахгүй байна шүү” гээд хэлээд байхад үг сонсоогүйн гор одоо гарч байна.
-Өмнөх Засгийн газрын танхимаас хэд, хэдэн сайд улирлаа. УИХ-ын зарим гишүүд ажлынх нь үр дүнг сонсох ёстой байсан гэдэг асуудлыг хөндсөн. Та ямар байр суурьтай байгаа вэ?
-Нэгдүгээрт, улстөрч хүний баримтлах бичигдээгүй ёс зүй, сахилга бат, зарчим гэж байдаг. Тэр тусмаа өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүнд байсан, байж байхдаа Засгийн газрын тэргүүнээ зайлуулахын төлөө ар хударгаар нь ажилласан, Исмэл тайжидсан гэх юм уу, Түгжилдсэн гэх юм уу. Энэ бол хувь хүн гэхээс илүү улстөрч хүнд байж боломгүй ёс зүйгүй зарчимгүй л асуудал. Зөрчилдөөнтэй бол өөрөө өргөдлөө өгөөд Засгийн газраасаа гараад би таныг дэмжиж ажиллаж чадахгүй нь, учир шалтгаан нь ийм байна гээд ил тод ажилласан бол хүндэтгэлтэй хандана.
Гэтэл ямар ч сайд ийм үйлдэл гаргаагүй. Нүүрэн дээр нь болохоор хамгаалалгүй яах вэ, дэмжилгүй яах вэ гэж ярих атлаа ар хударгаар нь Түгжилдэж явсан нөхдүүд. Мэдээж энэ бол миний хувьд засагт төдийлөн хөөцөлдөж дурлаж ороогүй шалтгаан мөн үү гэвэл мөн. Эцсийн дүндээ урвагчтай мөр зэрэгцэн сууна гэдэг хэцүү.
Би чинь тагнуулын офицер хүн. Хэнтэй тагнуулд хамт явах вэ гэдгээ долоо битгий хэл 70 хэмжиж шийддэг л зарчимтай.
Хоёрт нь, үнэхээр энэ ёс зүйгүй хувь хүн болон улстөрчид тавигдах шаардлагыг орхиё гэж бодъё. Үнэхээр чадалтай байсан уу, үнэхээр сайн ажилласан уу гэвэл би бол үгүй гэж дүгнэнэ.
Гэтэл бохир улс төрийнх нь шахаа шантааж гэх юм уу, ний нуугүй хэлэхэд Г.Занданшатар Ерөнхий сайдыг би үнэндээ маш их өрөвдсөн. Өөрөө ч Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүний зураглалд сэтгэл хангалуун биш байгаа гэдгийг би уулзаж учирч, үгийг нь сонссон хүний хувьд хэлнэ.
Цаашдаа ямар зарчим баримтлах вэ гэхээр Засгийн газрын зүгээс оруулж ирж байгаа зөв зүйтэй бодлогыг хоёр гараа өргөөд дэмжиж ажиллана. Буруу зүйл орж ирэх юм бол үг ч хурц байна, нүд ч хурц байна, үйлдэл ч хурц байна. Өөр юу ярих вэ, угаасаа тийм л зарчим барьдаг, түүгээрээ явна. Өмнөх Засгийн газрын алдаатай бодлого ч бий, оносон томоохон бодлого ч бий. Алдааг нь давтахгүй байх, оносон бодлогыг нь үргэлжлүүлээд аваад яваасай. Шинэ Засгийн газрын ажилд амжилт хүсэж байна.
Г.ХОРОЛ
Нэргүй 1 минутын өмнө 103.212.119.191
Өндөр хөгжилтэй орныхон ба Монголын орон сууцныхан өөрсдийг нь хүмүүс дууриана гэж бодоод, албаар буруу юм хийдэг. Үүнийг томрох галзуу өвчин гэж нэрлэдэг буюу delusional superior mentality гэдэг юм.
зочин 3 цагийн өмнө 66.181.160.30
Гүүээ үнэхээр тийм увайгүй урвагчид байгаа бол зэрэгцэж суух битгий хэл төрд суулгаж болохгүй шдээ ..
Нэргүй 3 цагийн өмнө 70.19.93.22
Чи өөрөө улс төр хийж байна. Дотор нь ороод хувийн ашиг сонирхлоо уругшлуулахд олны нүдэн дээр хэцүү. Гадна үлдээд шантаажлахад илүү үр дүнтэй гэж үзээд үлдсэн байна. Би энэ хүнийг огт мэдэхгүй. Гэхдээ хэлж байгааг нь хааяа харахад мэдлэг чадмагаар нооль харагддаг. Хахуулиар баяжсан увайгүй амьтан.
Нэргүй 4 цагийн өмнө 202.9.47.30
Сургууль төгсөөгүй байж офицер болчихлог юм байх даа.
Нэргүй 5 цагийн өмнө 103.168.34.144
МАК ХУЖАГИЙН КОМПАНИ ЯГ ОДЖАРГАЛ ГЭСЭН ҮГ НОМТЫГ ШУУД ДҮҮЖЛЭХ ХЭРЭГТЭЙ…ГУРВАН ТЭС ЦАГААН СУВРАГА ХУЛГАЙЛСАН ОРДОО АРД ТҮМЭН АВНА ГЭР БҮЛЭЭР ЧИНЬ ДҮҮЖЛЭХ Л БОЛНО ШҮҮ… БАТХҮҮ АГСАНГ ЯАСАНАА САНАЖ ЯВ ХЭРЭГ ХУУЧРАХГҮЙ…
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.184.88
Номтыг сайдын сэтэр хараад заналт дайсан хүүкийнхээ юмыг очиж хөхөхнүүдээ гэтэл харин овоо доо. Занданшатараас хүлээх юм угаасаа байхгүй гэдэг нь засагт дахин томилсон сайдууд болон зарим нэг шинээр томилсон хүн сүргүүдээс шууд харагдаж байлаа.
Нэргүй 6 цагийн өмнө 59.153.113.123
ӨНДӨӨР ҮНЭТЭЙ ИХЭЭ ОЛООН ТРОЛЛТОЙ ГЭЖУУГАА ЭНЭ LEXUS УНДАГГҮЙ УЛСААСАА БАЯН ГУЛГАЙЧ
Нэргүй 6 цагийн өмнө 76.64.44.146
ЗОВОX ЦАГТ НӨXРИЙН ЧАНАР ТАНИГДАНА ГЭДЭГ ШИГ XЭЦҮҮ ҮЕД УЛС ТӨРЧ ТАНИГДАX ЮМ
ИЙМ УЛС ТӨРЧДӨӨ XАМГААЛАН XАЙРЛАН ДЭМЖИЦГЭЭЕ!!!
Нэргүй 6 цагийн өмнө 76.64.44.146
ЭДЭН ДОТОР ҮНЭНӨӨГ XЭЛДЭГ XҮН НЭГ БАЙX ЮМАА, ИЙМ XҮН ҮНЭXЭЭР УС АГААР ШИГ XЭРЭГТЭЙ БАЙНА !!!
зочин 7 цагийн өмнө 66.181.160.30
Энэ засаг удахгүй унанаа гэж тооцжилдээ
ЯАНА ДАА ЗАНДАН ХЭН МИНЬ... ЖААХАН ЗҮРХ ЗОРИГ ГАРГАМААР БАЙНА... 8 цагийн өмнө 202.179.27.126
ЗАНДАН ДАРГА ХУГАЦАА АЛДСАН. ХЭТЭРХИЙ ИХ УДСАН. ДЭЭР НЬ ХУЛЧИГАР. УЧРААС ЗАСГАА ЗУРЖ Ч ЧАДААГҮЙ…. БҮТЭЦ БҮРЭЛДЭХҮҮНЭЭ ХИЙЖ Ч ЧАДААГҮЙ. … ШИЙРЭГЭНЭСЭН, ДҮЛЭГНЭСЭН. АЛСАЙРСАН. ЕРӨНХИЙЛӨГИЙН АМЫГ ХАРСАН… НАМЫН ДОТОРХИ НЭР НӨЛӨӨГӨӨ АЛДСАН… НАМЫН ДАРГААЧ АВЧ ЧАДАХГҮЙ ЧАЦГА УАРАЙЛААД СУУХЫН… ЯДАЖ Л ЯЛЫГ НЬ ЭДЛЭХ ЮМ ЧИНЬ … ЯМБАА БАС ЭДЛЭЖ БАЙГААД ДУУСНА ГЭХ ЗОРИГ БАЙХГҮЙ… ЗАЛУУ ҮЕИЙНХЭН МААНЬ АРАР ИХ ӨӨРЧЛӨЛТ АСАР ИХ ХҮЛЭЭЛТ БАЙГААД БАЙДАГ. … ГОЛОГДОХ НЬ Л ДЭЭ…
Тулгаа 8 цагийн өмнө 112.72.11.194
Би гэж яриад байна да, Нам ын гишүүдээрээ ярилцаад гэж яригдахгүй байна да. Хувийн Нэг хүний нам болох нь дэ.
Uns 8 цагийн өмнө 66.181.180.130
Ooriigoo yu gj bodsiin boldoo . Onigroo amitan bnaa
temuujin 8 цагийн өмнө 66.181.183.165
Юун тагнуулын офицер вэ? Би тагнуулын ажилтан гээд зарлаад гүйж байдаг гэж юу байдаг юм? Солиорчихсон юм байх даа.
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.160.103
Путин бас тэгсэн?!
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.185.79
1.Дуусашгүй мөнгө хөрөнгөтэй хүн юу ч тоохгүй, Үүнийгээ хамгаалмаар, бас ам асуухаас айлаа
2.Мэдэхгүй салбараас айсан
О 8 цагийн өмнө 59.153.113.123
Ямар элэнц эцэгийнх нь тагнуулын офицер мөнгөөр л бүхнийг хийдэг гулгайчид хууль нь гарсан ч Нарийнсуайтын хувиа ард түмэнд өгөхгүй гэнэ дддювь
Т1 8 цагийн өмнө 202.9.46.8
Эрүүгийн элемент, өөрөө улс төрийн дэмжлэг байхгүй, чи өөрөө хүрэлсугынхаа No1 дайсан, МАН-аасаа урвасан Цагаан суваргын ордын хулгайч, тэр орд газрыг улсад буцааж өг. Ичихгүй хулгайч чинь 28 онд эргээд МАН-ын хашаандаа гүйгээд орно доо. 2 хүн алсан хүн амины хэрэг чинь бий.
Зочин 8 цагийн өмнө 59.153.113.215
НЯМТАЙШРИЙН ЭРХ МААНАГ ГЭМТ ХЭРЭГТЭН БАНДИ НАС ЯВАХЫН ХЭРЭЭР ОВОО ХҮН БОЛЖ ЭХЭЛЖ БАЙГААН БАЙНА… ТЭГЛЭЭ ГЭЭД УРЬДЫН ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙ…
Нэргүй 9 цагийн өмнө 66.181.187.252
Удам судраараа ДоЯ-ны нохосууд урвагч эрээд л мунгина чих юмаа ! Улсын нууц мэдээлэл ашиглаж энэ бирдүүд хамгийн түрүүн баяжицгаасан юм доо !
Хүний үнэр муутай л илжигнүүд ш дээ !!!
дорж 9 цагийн өмнө 202.131.251.130
Номтойбаяр нэртэй ямарч ном эрдэмгүй энэ хулгайчийг Засагт оруулаагүй нь маш зөв алхам.Энэ нөхрийн тагнуулч гэж юу байхав. харин хулгайч, дээрэмчин, а******н гэвэл үнэнд нийцэх байх.Ямар их мөрөөдөлтэй шуналын хар тулам вэ? Монголын ард түмнээс хулгайлсан уул уурхайн лицэнзүүдээ хурдан өгвөл барав.
зочин 9 цагийн өмнө 66.181.187.17
Чи өөрөө урвагч юм биш үү, МАН төр барьж байх үед чи хуульзүйн яаманд сайдад ч билүү дэд сайдад ч билүү томилогдон ажиллаж байсан санагдах юм, Урваад үзэн ядаад байгаа юм биш үү,
зочин 9 цагийн өмнө 66.181.187.17
МАН-д иргэдийн ихэнх нь санал өгч төрийн эрхийг сүүлийн 10 гаруй жил бариулж байна, Ковид зэрэг хүнд үеийг харьцангуй хохирол багатай давж, богинохугацаанд эдийн засаг бизнесээ сэргээн, иргэдийн амьдралыг хэвийн болгосон Дараа нь гадаад худалдааг тэлж, экспортын орлогыг нэмэгдүүлж, улсын төсвийг эрс өсгөв, Харин одоо гадаад хүчин зүйлээс хамаарч ялангуяа нүүрсний үнэ буурч ихээхэн хүндрэв,Үүнийг давахын төлөө бололцоот бүхнийг хийж байна ,Иргэд мал биш, Тэднийг доромжлох эрх чамд байхгүй
Нэргүй 9 цагийн өмнө 66.181.187.252
ХНХ-ын Сайд байв шүү дээ ! Ми данжаадын тэнэг мулгуу томилолтуудын нэг л дээ !!!
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.160.103
Уинстон Чёрчилль: "Усан тэнэг хүн л үзэл бодлоо огт өөрчилдөггүй"!!!
Нэргүй 7 цагийн өмнө 15.235.216.113
Хүн занасан, зуусан, тооцоо бодсон их муу санаатай, овилгогүй нөхөр гэсээн.
Нэргүй 9 цагийн өмнө 202.126.90.227
Сонин хэвлэлээр гарахын тулд улсын их хурлын гишүүн болсон мангар амьтан.