Хойд Солонгос Covid-19-ийн үеэр иргэдтэй гахай шиг харьцсан гэв

Хойд Солонгос Covid-19-ийн үеэр иргэдтэй гахай шиг харьцсан гэв

Хойд Солонгос Covid-19-ийн үеэр иргэдтэй гахай шиг харьцсан гэв

Хойд Солонгосын эрх баригчид Covid-19-ийн тархалтын талаар худал мэдээлж, иргэдээ эмчилгээ, вакцингүй зөнгөөр нь орхисоныг саяхан гарсан тайланд дурджээ.

Эргэн санавал, тус улс 2022 оны тавдугаар сард Covid-19-ийн анхны тохиолдлыг албан ёсоор зарласан. Дэлхий дахинд цар тахал тархаад даруй хоёр жил өнгөрсөн хойно гэсэн үг. Гэвч гайхалтай нь ердөө гурван сарын дараа Ким Жон Ун 74 хүн нас барсан хохиролтойгоор цар тахлыг даван туулж чадлаа гэж сүр дуулиантайгаар тунхагласан билээ.

Үнэн хэрэгтээ Covid-19-ийн вирус 2020 оноос хойш Хойд Солонгост өргөн цар хүрээтэй тархсан болохыг АНУ-ын Стратеги, олон улсын судалгааны төв болон Жорж В.Бушийн нэрэмжит хүрээлэнгийн мэргэжилтнүүд 100 гэрчтэй ярилцсаны үндсэн дээр тодруулжээ.

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 92 нь 2020 оны тавдугаар сараас 2022 оны гуравдугаар сарын хооронд халдвар авсан, эсвэл хэн нэг танил нь халдвар авсан гэжээ. Тэгэхээр засгийн газар албан ёсоор анхны тохиолдлыг зарлахаас өмнө вирус өргөн хэмжээнд хэдийнэ тархчихсан байсан гэсэн үг.

Тус улс 2020 оны нэгдүгээр сараас 2023 оны наймдугаар сарын хооронд хилээ хааж, бүх гадаад худалдаа, дипломат харилцаа, хүмүүнлэгийн тусламжийг зогсоосон билээ. Энэ хугацаанд дотоодын хорио цээрийн дэглэм маш хатуу байсныг тус тайланд дурдсан байна. Дүрэм зөрчсөн хүмүүсийг цаазлах, хөдөлмөрийн лагерьт албадан хөдөлмөр эрхлүүлэх зэргээр хатуу шийтгэж байжээ.

Өмнөд Солонгосоос хүнсний зүйл хууль бусаар оруулж ирэх гэж байсан хүнийг зургаан сар, амны хаалт зүүгээгүй хүнийг хоёр өдөр тус тус хөдөлмөрийн лагерьт илгээсэн жишээнүүд бий аж. Мөн эмнэлгийн ажилтнууд ариутгалыг зохих ёсоор хийгээгүйнхээ төлөө дайны цагийн хуулиар шийтгүүлсэн тохиолдол ч бий.

Засгийн газар олон улсад анхны тохиолдлоо мэдээлэхээсээ өмнө иргэдтэй гахай шиг л харьцаж байсан гэж гэрчүүд мэдээлжээ. Элит бус гаралтай иргэдэд тухайн хоёр жилийн хугацаанд цар тахлын ямар ч тусламж үйлчилгээгүй үзүүлээгүй гэхэд хилсдэхгүй гэнэ.

Тэрбээр "Манай улсад эрх баригч намтай холбоотой хүмүүсийг л хүн гэж авч хэлэлцдэг. Бусад хүнийг гахайнаас дор авч үздэг" гэсэн юм.

Эмчилгээ, вакцин байхгүй учир иргэд хар зах дээрээс өөрсдөө өндөр үнээр эм худалдаж авахаас өөр аргагүй болдог байжээ. Covid-19-т зориулсан эмчилгээ байтугай энгийн ханиад, халууралт, гүйлгэлтийн эм ч олдохгүй, олдлоо ч хэвийнээс 10 дахин үнэтэй байсан аж. Хар зах дээр зарагдаж буй эмүүд баталгаагүй учир хуурамч эмээс болж өвчин нь хүндэрч, амиа алдсан тохиолдол байгааг нэгэн гэрч ярьжээ.

Өөр нэгэн гэрч ярихдаа "Эрх баригчид цар тахлын үеэр цөмийн зэвсэг хөгжүүлж байсан атлаа хүнсний хомсдолыг тоолгүй хаясан. Хил гарахыг завдаад нас барсан хүн олон. Тэр хүмүүс тэндээ загасны хоол болоод л үлдсэн" гэжээ.

Эрх баригчид цар тахлыг хав даралгүй анхнаас нь үнэн зөв мэдээлж, гадны тусламжийг авсан бол маш олон хүний амийг аврах байсан гэж тэд халаглаж байна.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.126.88.209

Ким Жон Уныг Каддафи шиг цус нөжтэй нь хольж аймшигтайгаар тамлаж *л! Үхсэн хойноо нь ч бүү тайван нүд аниул!

Avatar

Нэргүй 2025-06-19 103.168.34.158

АНУ-ын Стратеги, олон улсын судалгааны төв болон Жорж В.Бушийн нэрэмжит хүрээлэнгийн мэргэжилтнүүд ХОЙД СОЛОНГОСЫГ ТАГНАЖ ЧАДАХГҮЙ …ККК

Avatar

Нэргүй 2025-06-19 81.9.119.148

)) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-06-19 103.168.34.118

хойд со харин ч гайгүй бн, манайхан бүр илүү дөвчигнөсөн дөө, хотруугаа орж чадахгүй босгон дээр нь үхэж байхад хэн ч тоогоогүй. эрх баригчид цөм баяжсан

Avatar

Нэргүй 2025-06-19 47.227.179.89

Ковид гэдэг чинь зүгээр луйвар байсан шүү, хүмүүст ямарч вакцин гэж хог баахан их үнээр шахаад хэдэн эхний Ко нууд үхтэл баяжсан, хүмүүсийг айлгасан Шоу байсан.Одооо АНУ улсад бага насны хүүхдүүдэд бакцин ( Корона) хийхийг хориглосон маш их сөрөг нөлөө гарсан шүү! Ерөөсөө бакцин хэрэггүй байсан

Avatar

Нэргүй 2025-06-19 103.57.94.93

Чи ковидын вакцин хийлгээгүй юу,,,,

Avatar

Нэргүй 2025-06-19 59.153.113.123

Хойд Солонгос шүү дээ

Avatar

Нэргүй 2025-06-19 103.212.119.54

Тэгээд одоо яахын шууд бөмбөгдөх юмуу Америкаа.АНУсд өөрсдөө үнэн зүйл гэж байхгүй байж олон юм хуцах юмаа.

Avatar

Нэргүй 2025-06-19 103.212.117.166

Күвидын зарим вакцин хүний эрүүл мэндэд, тухайлбал зүрхний үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй гэдэг нь тодорхой болсон ч эзэн улс нь үүнийгээ нууж, гадаадад үнэ хүргэж зарсан явдал саяхан хэвлэл мэдээлэлээр гарсан байна билээ…

Avatar

зочин 2025-06-19 66.181.187.17

Барууны хөрөнгөтнүүд л бусад орны өмч баялагт шунаж, газар сайгүй дайн дэгдээж, үй олон хүнийг яргалж, улс орныг нь сүйрүүлж, ард иргэдийг нь зовоож байна, Бусд орны иргэдийг ёстой гахайнаас дор үзэж байна
,,

Avatar

зочин 2025-06-19 66.181.160.30

Путин та хоёр Баруун баруун гээл улиг болтол хараах юм аа ..Тэгсэн мөртлөө өөрсдөө тэнд очиж амьдрах мөрөөдөлтэй ..

Avatar

Нэргүй 2025-06-19 103.168.34.136

Хөрөнгөтөн ккк. Та өөрийн нэр орон сууц байшинтай бол хөрөнгөтөн, та банкинд хадгаламжтай бол хөрөнгөтөн, та приус ч юм уу машинтай бол хөрөнгөтөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж