Дэлхийн банкны Санхүүгийн ахлах мэргэжилтэн, бүс хариуцсан зохицуулагч Патрик Пикер Ума ТеТегийг Үндэсний аудитын газрын Тамгын дарга, тэргүүлэх аудитор Б.Бундхорол хүлээн авч уулзлаа.
Ноён Патрик Пикер Ума ТеТе хоёр байгууллагын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд, тус банкнаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэж, холбогдох дүгнэлт зөвлөмж ирүүлж буйд талархлаа. Цаашид үр дүнтэй хамтран ажиллах, аудитын үр нөлөө, чанарын хяналтыг сайжруулах, төслийн хэрэгжилт, үр дүнд гүйцэтгэлийн аудит хийлгэх, дараа жилийн санхүүгийн тайлангийн аудит хийх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын ажлын даалгаварт өгөх тусгай шаардлагаа тодорхойлох зэрэг ажлын талаар тэрбээр саналаа илэрхийлэв.
Мөн Үндэсний аудитын газрын албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх, аудитын үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломж байгааг дурдлаа.
Уулзалтад Үндэсний аудитын газрын Санхүү, нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг, Гүйцэтгэл, нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд, арга зүй хариуцсан менежер Ц.Хосжаргал, Дэлхийн банкны Монгол Улс дахь суурийн төлөөлөгчийн газрын худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн Н.Отгонжаргал, санхүүгийн мэргэжилтэн М.Цолмончимэг нар байлцлаа.
Эх сурвалж: Үндэсний аудитын газар
Нэргүй 3 цагийн өмнө 81.9.119.148
)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom