Хурдтай хөгжлийн төлөөх төсөвт хэмнэлтийн тодотгол хийнэ

Хурдтай хөгжлийн төлөөх төсөвт хэмнэлтийн тодотгол хийнэ

Хурдтай хөгжлийн төлөөх төсөвт хэмнэлтийн тодотгол хийнэ

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд үүрэгт ажилдаа ормогцоо Монгол Улсын 2025 оны төсөвт тодотгол хийхээ мэдэгдсэн. Тэгвэл  Шинэ Засгийн газрын эхний хуралдаанаар төрийн үрэлгэн зардлыг багасгах, төр өөрөө бүсээ чангалах “Хэмнэлтийн тодотгол”-ыг хэлэлцэж эхэлж байгаагаа өчигдөр зарлалаа. Засгийн газрын бүтэц солигдох нь бүү хэл засаг төр тогтвортой байсан ч төсөвтөө 2-3 удаа тодотгол оруулах нь энгийн үзэгдэл болж хувирсан үед төсөвт тодотгол хийх тухай мэдээ тийм ч шинэ содон зүйл шиг санагдахгүй байж болох.

Төсөвтөө ойр ойрхон засвар хийж тодотгол оруулах нь сайны дохио лав биш. Угтаа улсынхаа төсвийг урт хугацаандаа биш юмаа гэхэд ганцхан жилийн хугацаанд орлого, зарлага, эдийн засгийн нөхцөл байдал, олон улсын геополитикийн асуудлуудтай уялдуулж боловсруулж чадахгүйн балаг гарч байгаа хэрэг.

Энэ оны төсвийн тухайд мордохын хазгай гэгч нь болсон. Засгийн газраас өргөн мэдүүлж, УИХ-аар баталсан төсөв Ерөнхийлөгчийн хоригтой нүүр тулсан. Аргагүйн эрхэнд дахин Засгийн газраас төсвийн зарлагаа бууруулсан дүр эсгэж, УИХ-аар дахин хэлэлцүүлж алх цохиулсан.

Алдагдалгүй төсөв баталсан нь Үндсэн хуулийн дагуу 126 гишүүнтэй байгуулагдсан парламентын төлөөллийн зарчмыг хангах, эрүүл мэтгэлцээн өрнүүлэх үндсэн зорилго биелж буйн жишээ боллоо гэж саймширцгаасан. УИХ-аар 2025 оны төсвийн хуулийг хоёр дахь удаагаа хэлэлцэн батлахдаа 2025 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүргэсэн. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувийн ашигтай болж байгааг Сангийн яамнаас мэдээлсэн юм.

Ийнхүү адармаатай замаар алдагдалгүй батлагдсан 2025 оны нэгдсэн төсвийн талаарх түүхэн тэмдэглэгдэхүйц үйл явдал боллоо гэж ам уралдан шагширч байсан хүмүүс эхнээсээ амаа бариад эхэлсэн. УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийсэн гуравдугаар сарын 17-ны өдрөөс төсвийн тодотгол хийх эсэх тал дээр маргаан өрнөсөн.  Хурдтай хөгжлийн төлөө зориг гаргаж ажиллахаа мэдэгдсэн Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байхад ч эцсийн мөч хүртлээ "Төсөвт тодотгол хийх хууль эрхзүйн нөхцөл бүрдээгүй" гэж гүрийж байсан Сангийн сайдын байр суурь өчигдөр /2025.06.18/ өөрчлөгдсөн нь ил боллоо.

Хөгжлийн төлөөх зоригтой ажиллах тухай ярианд хэмнэлтийн тодотгол хийж, 2025 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж 31.2 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагыг мөн 2.3 их наяд төгрөгөөр бууруулж 31.2 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй байх бодлогыг үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв.

Улмаар оновчтой бүтэцтэй, цомхон, чадварлаг төрийн албыг бий болгож чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтыг сайжруулж, удирдах, гүйцэтгэх ажилтны зохистой харьцааг хангах өөрчлөлтийг оруулж, багш, эмчээс бусад төрийн албаны орон тоог есөн хувиар бууруулахаар тооцсон гэв.

Төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хэмнэж, хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, арга хэмжээг хэмнэлтийн горимоор үргэлжлүүлэх, хэрэгжиж эхлээгүй хөтөлбөр, арга хэмжээний зардлыг бүрэн хэмнэх, цомхон, чадварлаг, бүтээмжтэй, цахим төрийг бий болгох арга хэмжээний хүрээнд нийт 1.9 их наяд төгрөгийг хэмнэнэ гэдгээ хэлэв.

Үнэнд гүйцэгдэж, үнэнтээ нүүр тулах цаг ирдэг л юм байна.

Хамгийн хачирхалтай нь Л.Оюун-Эрдэнэ Г.Занданшатараар солигдох төдийд Монгол Улсын төсөв, мөнгөний бодлого дагаад солигддог нь хачирхалтай. Угтаа урт хугацаандаа, бүр байгээ гэхэд бүтэн ганц жилээр төсвийн бодлогоо боловсруулж чадахгүй байгаагийн илрэл юм л даа.

Оны өмнөхөн өргөн барьж батлуулсан төсвийн орлоготой холбоотой нөхцөл байдал он гарсаар төсөөлсөн хэмжээнээс нь уруудсан үзүүлэлттэй байгаа. Монгол Улсын экспортын орлогод жин дардаг уул уурхай, эрдэс баялагийн бүтээгдэхүүн тэр дундаас ганцхан нүүрсний экспортыг сугалаад үзэхэд төсөвт тусгахдаа тонн тутмыг нь 105 ам доллараар зарахаар тооцсон үнэ 30-40 хувиар буурч 70-80 ам.долларт хүрсэн байна. Угтаа тэр хэрээр төсвийн орлого сох дутсан гэсэн үг.

Хэдийгээр УИХ-ын хаврын чуулган нээхтэй зэрэгцээд эртхэн төсөвт тодотголд оруулах тухай асуудлыг УИХ-ын гишүүд удаа дараа Сангийн сайдад сануулсан. Гэсэн ч т Үр дүнгээ харах хэрэгтэй. Төсөвт тодотгол хийх хэмжээнд эдийн засаг хүндрээгүй гэж гүрийсээр байсан юм.

Улсын төсвийн орлого 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар тэнцвэржүүлсэн орлого 800 гаруй тэрбум төгрөгөөр тасарсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1.2 их наяд төгрөгөөр тасарсан үзүүлэлттэй юм.

Он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар 25 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээ адил ч, нүүрсний үнэ он гарсаар 44 хувиар буурсан. Цаашид нүүрсний үнэ энэ хэвээр хадгалагдвал төсөв 2.3 их наяд төгрөгөөр тасрах эрсдэлтэй гэсэн тооцоог эдийн засагчид танилцуулаад байсан юм. Тэгвэл ямар ч байсан ойрын өдрүүдэд төсвийн тодотголыг хэлэлцэн баталж, Хурдтай хөгжлийн төлөөх зориг гаргасан төсвийг хэмнэлтийн төсөв болгож өөрчлөх хүлээлт үүсээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ц 6 минутын өмнө 122.201.31.89

хэдэн жилийн өмнөөс л хэмнэе гдл бсан..тгд алга болоод эсрэгээр илүү их идье гсн юм бишүү

Avatar

Нэргүй 21 минутын өмнө 202.126.89.94

Жавхлан псду үхэж байж монголчуудын минь нуруу амрах байх түүнээс биш энэ л**** зайлж өгөхгүй юм байна

Avatar

Бат 25 минутын өмнө 59.153.113.228

МАН-ын ганц хийдэг ажил бол соц үеэс уламжлагдан ирсэн үзэл суртал бжюу пропаганд залуучуудбн яриагаар бол шоу бөгөөд Данхны ЗГ олон мега төсөл гэж олон ажил хийх дүр эмгэж тархи угаалт хиыэ байсан бол тархи муут Занданшийн ЗГ үнэнд гүйуэгдэж хэмнэх юм яриад явчихлаа даа. Хэмннэхээр ман-ын олон зуун гишүүдээ тэжээх сонгуулийн бэлтгэл хийхэд хүндрэл учирах тул хэмнэлт бараг хийгдэхгүй болов уу. Ер суурь бүтцийн өөрчлөлт хийхээс нааш дорвитой өөрчлөлт гаоаргүй болов уу.

Avatar

Нэргүй 57 минутын өмнө 66.181.180.246

ха ха энэ новшнууд ч худал попрохоос цаашгүй өлөн луйварчид

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.9.41.108

Хогийн хулгайч ялтнууд хангалттай их төсвийг дампууртла хулгай ш****г өлөн зулбасгууд ла х***а манж толгой гаслантай гажиг хог шаарнууд шүү. Гайнууд.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.126.89.66

агаарт хөвсөн эрхмүүд минь сайн сонс!!!хорооны хэсгийн ахлагч нарын орон тоог хас ман сонгууль 2т 4 жилд нэг удаа үйлчилдэг бусад үёд нь ичдэг !!!т/т.н мөнгөөр тэжээгддэг мөн ман.сонгууль 2т хргтэй идэрхэн архичидын халамжыг хас!!!!дарга төвтэй биш ажилчин анги бий болго!!!!24 оны сонгуулийн шагнал 40мянга хүргэж нэмсэн төрийн албаны орон тоогоо хас!!!!төсөвөө хэмнэе????

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 59.153.114.15

ДАНХ ЖАВЛАНГ 2 ДАНХАР БҮТЭЦ ҮРЭЛГЭН ТАНСАГЛАЛ ХЭРЭС ХЭТЭРСЭН

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.177.43

өр ширэндээ баригдаж хурдтай хөгжинө гэж юу байхав дээ алсдаа хөлөө тушина л гэсэн үг

Avatar

сонгогч 4 цагийн өмнө 202.9.47.2

100 ЯМААНД 60 УХНАТАЙ ……МОНГОЛ УЛС 3,5 хан сая хүнтэй хэрнээ 16 ЯАМ +38 АГЕНТЛАГ /бас яам/ =54 буюу дэлхийд байхгүй олон ЯАМТАЙ БОЛЖЭЭ….АЖЛЫН ЯМАР Ч ЗААГ ЯЛГААГҮЙ ЯАМ, АГЕНТЛАГ 2-н аль нэгийг нь татан буулгаж төсвийн мөнгөө хэмнэе. Төрийн зардал Монголын нийгмийг туйлдуулж байна….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж