Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны зургадугаар сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, ард иргэдийн амьжиргааг хамгаалах нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт. Шинэ Засгийн газрын эхний хуралдаанаар төрийн үрэлгэн зардлыг багасгах, төр өөрөө бүсээ чангалах хэмнэлтийн тодотголыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна. Сайд нар салбарын төсөвтэйгээ танилцаж, ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болгоод энэ сарын 20-ны баасан гаригт Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж, дахин хэлэлцэж шийдвэрлэнэ гэдгийг мэдэгдлээ.
Тус төслөөр,
Нэгдүгээрт, оновчтой бүтэцтэй, цомхон, чадварлаг төрийн албыг бий болгоно. Ингэхдээ чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтыг сайжруулж, удирдах, гүйцэтгэх ажилтны зохистой харьцааг хангах өөрчлөлтийг оруулж, багш, эмчээс бусад төрийн албаны орон тоог есөн хувиар бууруулахаар тооцлоо.
Төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хэмнэж, хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, арга хэмжээг хэмнэлтийн горимоор үргэлжлүүлэх, хэрэгжиж эхлээгүй хөтөлбөр, арга хэмжээний зардлыг бүрэн хэмнэх, цомхон, чадварлаг, бүтээмжтэй, цахим төрийг бий болгох арга хэмжээний хүрээнд нийт 1.9 их наяд төгрөгийг хэмнэхээр тооцжээ.
Төрийн албаны орон тоог цомхон болгохтой зэрэгцүүлэн төрийн ажил үйлчилгээг цахимд шилжүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх инновац бүрийг салбар бүрийн онцлогт нийцүүлэн нэвтрүүлж, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанарыг дордуулахгүй байх зарчим баримтална.
Төрийн байгууллагуудын тэргүүн дэд, дэд, орлогч дарга нарын тоог бууруулах өөрчлөлтийн төслийг боловсруулжээ.
Төрийн өндөр дээд түвшний зочин төлөөлөгч хүлээн авах, Төрийн өндөрлөгүүдийн гадаад айлчлалаас бусад гадаад албан томилолтын болон зочин төлөөлөгч хүлээн авах, төрийн бүх шатны байгууллагын тавилга, эд хогшил, урсгал засварыг тэвчих, төрийн цэргийн байгууллагаас бусад байгууллагын тээвэр шатахуун, дотоод албан томилолтын зардал зэргийг хэмнэхээр тооцжээ.
Хоёрдугаарт, гэрээ байгуулагдаагүй төслүүдэд хуулиар заасны дагуу хэмнэлт хийнэ.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу 2025 оны тавдугаар сарын 31-ний дотор худалдан авах ажиллагааг бүрэн дуусгаж, гэрээ байгуулаагүй төслүүдийн санхүүжилтийг хэмнэлтэд тооцох, улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтэд холбогдох хуулиудын хүрээнд гэрээ байгуулсан төслүүдийн санхүүжилтийг хөндөхгүй байх, худалдан авах ажиллагааны үр дүнд бий болсон тендерийн хэмнэлтийг хэмнэх зарчмыг тус тус баримталж нийт 328.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хэмнэлтэд тооцлоо.
Харин гадаад зээл, тусламжийн хувьд 2025 онд батлагдсан гадаад зээлийн ашиглалт 1.5 их наяд төгрөг, тусламжийн 417.0 тэрбум төгрөг, нийт 1.9 их наяд төгрөгийг бүрэн ашиглахаар хүлээгдэж буй тул төсвийн тодотголоор санхүүжилтийг өөрчлөхгүй. Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих, Мянганы сорилтын сангийн Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх зэрэг хөгжлийн төслүүдийн гадаад зээл, тусламжийн санхүүжилтийн өндөр дүнтэй ашиглалт энэ онд хийгдэнэ.
Гуравдугаарт, төсвийн зардлыг нэмэгдүүлж буй салбарын хуулиудыг цэгцэлнэ.
Төсвийн тодотголд нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөн тэтгэмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, бүх шатны боловсролын байгууллагын хоол, үдийн хоолны зардал, Засгийн газрын зээлийн үйлчилгээний төлбөр, түүнчлэн төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийн зардал зэрэг хууль, тогтоомжийн дагуу зайлшгүй санхүүжүүлэх зардлыг бууруулаагүй гэдгийг Сангийн сайд мэдэгдлээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй нийт 932 хуулиас 208 хуулийн 1028 заалт нь ямар нэг байдлаар төсвийн зарлагыг нэмэгдүүлж, тодотголоор хэмнэх боломжгүй болгож байна. Иймд төсвийн урсгал зардлыг хумих, сахилга бат, хариуцлагын тогтолцоог чангатгахад салбарын зарим хуулийг хүчингүй болгох, өөрчлөн найруулах зайлшгүй шаардлага үүсэж байгааг харгалзан холбогдох хуулийн төслүүдийг боловсруулсан байна.
Мөн Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийг шинээр барьж байгуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, үүнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, боловсролд хөрөнгө оруулахыг дэмжих бодлоготой уялдуулан анхаарч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9 дүгээр хэсэгт заасан татварын хөнгөлөлтөд өмчийн хэлбэр харгалзахгүй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн зориулалтаар цэцэрлэг, сургуулийн барилга байгууламж шинээр барих үйл ажиллагааг нэмж тусгахаар хуулийн төсөл боловсрууллаа.
2025 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж 31.2 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагыг мөн 2.3 их наяд төгрөгөөр бууруулж 31.2 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй байх бодлогыг үргэлжлүүлнэ.
Эрчим хүчний салбарын нөхцөл байдал, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар танилцуулав
Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, цаашид анхаарах асуудал болон “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-д гарсан осол, гал түймрийнталаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан цаашид авах арга хэмжээний санал боловсруулж дахин хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгах, ажлын явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах, мэдээллээр ханган хяналт тавин ажиллаж байна. Эрчим хүчний салбарын нийт 46 компанийн хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах үндсэн болон туслах тоноглолын их засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явц өнөөдрийн байдлаар дунджаар 30 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.
Дулааны цахилгаан станцуудын тоноглолын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж 40 орчим хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан байна.
Эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнуудын хувьд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц энэ өдрийн байдлаар “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Шарын гол” ХК-ийн нийт гүйцэтгэл 40 гаруй хувьтай байна.
Товч мэдээ
-ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллах болсонтой холбогдуулан тус газрын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнийг томиллоо. Д.Мөнх-Эрдэнэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газарт шинжээч, референт, газрын даргаар ажиллаж байжээ.
зочин 2025-06-18 103.229.120.26
Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэд баяр хүргэе. Засгийн газарт сайн хуульч ажиллах юм байна.
Ажилд нь амжилт хүсье.
Нэргүй 2025-06-18 202.126.90.31
ДАХЫН ДАНХАР ЗАРДАЛ МЕНЕЖЕРҮҮД БАИХ ЁСГҮИ ТАНСАГ ЗАРДЛА БҮР МҮСЭН ҮГҮИ ХИ
Нэргүй 2025-06-18 202.126.89.66
хорооны хэсгийн ахлагч гж 4 жилд ганц удаа асар том хор найруулдаг бусад хугацаанд нь юуч хдггүй орох тоог хас нам сонгууль 2т л хргтэй орон тоо!!!т/т.н мөнгөөр тансаглаж мөн л ман монгуульд хргтэй идэр намны архичидын армийн халамжыг хас!!!!!!мөлжлөгийн татвараа бууруул!!!!
444 2025-06-18 43.228.129.131
Төрийн данхайсан бүтцийг багасгах хэрэгтэй. Тэгж байж урсгал зардал буурна. Төрийн өмчит компаниудыг ашигггүй ажиллаж байгааг татан буулгах хэрэгтэй. Нийгмийн даатгалын багц хуулинд яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн саналууд байна.
Taxman 2025-06-18 202.9.46.186
Тэтгэвэрт гарахад 1 жид үлдсэн төрийн албан хаагч 53-аас дээш настай эмэгтэй, 58-аас дээш настай эрэгтэйчүүдийг саналаар нь тэтгэмжийг нь өгөөд тэтгэвэрт гарга оо. Бүтээсэн юмгүй, бүтээх ч үгүй улстөрйн шахаагаар орсон балай юмнуудыг явуулах хэрэгтэй.
Нэргүй 2025-06-18 66.181.161.9
Нэшэгд нь таалагдаж суудалтайгаа үлдэхийн тулд нэлээд хэдэн айл гэрийг самрах нь дээ ОГЦОРОХ АМАРХАН ШҮҮ зандан баньдаа
зочин 2025-06-18 66.181.177.58
Тэгээд л жирийн албан хаагчдын хэлмэгдлийн үе эхлэх нээ дээ
Нэргүй 2025-06-18 202.126.88.122
үхсэн нохойн жонгорог. х***а манж хулгайч л******д-с өөдтэй юу гарахгүй. хулгайлж үлдэх гэж гарч ирсэн шоронгын ялтнууд.
Нэргүй 2025-06-18 66.181.181.90
Шрекийн авгай Фиона зөвлөх гэнэ үү. Данхаа аваад далд ор
Нэргүй 2025-06-18 202.126.89.224
төсөв хэмнэ 4 жилд ганцхан удаа ашигладаг нам сонгууль 2т хргтэй хорооны хэсгийн ахлагч нарын орон тоог хас!!!мөн сонгуульд л ашигладаг идэр насны архичидын армиин халамжыг зогсоо т/т иргэдийн ачааг хөнгөл..ард түмэн ААН г алгээр нь хавтүүлсэн татвараа буцаа!!!!!
Нэргүй 2025-06-18 66.181.187.170
Алиа юм ярих юмаа, тэгж их хэмнэх гээд байгаа санаатай юм бол танхимаараа цалингүй ажиллаач дээээээ
сонгогч 2025-06-18 202.9.47.2
100 ЯМААНД 60 УХНАТАЙ ……МОНГОЛ УЛС 3,5 хан сая хүнтэй хэрнээ 16 ЯАМ +38 АГЕНТЛАГ /бас яам/ =54 буюу дэлхийд байхгүй олон ЯАМТАЙ БОЛЖЭЭ….АЖЛЫН ЯМАР Ч ЗААГ ЯЛГААГҮЙ ЯАМ, АГЕНТЛАГ 2-н аль нэгийг нь татан буулгаж төсвийн мөнгөө хэмнэе. Төрийн зардал Монголын нийгмийг туйлдуулж байна….
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Төрийн албаны бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлаад хэрэгжүүлвэл арга зүйн хувьд зөв дөө . 2025-06-18 103.229.120.178
Шууд орон тоо цомхотгох тоо ярьж болохгүй.Эхлээд төр юу хийх, хийхгүйгээ, дараа нь төр хийх ажлаа өөрийн бүтцээр юуг нь, гэрээгээр хувийн хэвшлээр юуг нь хийлгэхээ тогтоно. Дараа нь өөрөө хийх ажлаа ямар бүтцээр хийхээ тогтоно. Дараа нь шаардагдах орон тоо гарна. Түүнийгээ одоогийн орон тоотойгоо харьцуулаад цомхотгох орон тоо гарна. Төрийн жинхэнэ албан хаагчдын улс төр, эдийн засаг, үзэл санааны эрхийг нь төр хуулиар хасаад түүнийг нь нөхөж ажлын байрны баталгааг хуулиар тогтоосон гэдгийг сана