УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.06.18/ хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэхүү төслийг УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүн санаачлан өргөн мэдүүлсэн юм. Уг төсөлд байгууллагаас ажилтандаа олгож байгаа унаа, түлш, хоолны мөнгө, орон сууцны ашиглалтын төлбөр зэрэг хөнгөлөлтүүдээс Нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/авч байгааг зогсоох, хуулийн этгээд, иргэнтэй хөдөлмөрийн гэрээнээс тусдаа ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ байгуулан хийсэн нэг удаагийн ажлын хөлснөөс НДШ авдгийг болиулах; зэрэг хэд, хэдэн зохицуулалтыг тусгасан юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд төсөл санаачлагчид асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Нийгмийн даатгалын шимтгэл/НДШ/-ийг ажил олгогч 8.5 хувь, ажилтан 8.5 хувь нийлээд 15 хувийг төлдөг. Тэтгэвэр тогтоолгохдоо цалингийнхаа 45 хувиас тооцож, тэтгэвэр тогтоогддог. Гэтэл ажил олгогчийн төлж байгаа НДШ нь ямар ч бүртгэлгүй явагддаг, төр өөртөө зүгээр авдаг юм шиг буруу ойлголт өгсөнд харамсаж байгаа. Энийгээ та бүхэн залруулж нийгэмд мэдээллээ зөв өгнө биз.
Яг энэ хуулийн төсөл батлагдлаа гэхэд НДШ төлж байгаа иргэдийн хувьд шимтгэлийн хувь буурахгүй. Шимтгэлд тооцогдож бодогдох цалин хөлсний бүрэлдэхүүнд өөрчлөлт орсноор ямар нөлөөтэй вэ гэдгийг сайн ярих хэрэгтэй.
Таны цалингаас өнөөдөр бага шимтгэл авч байгаа юм шиг боловч ирээдүйд бодогдох тэтгэврийн хэмжээ буурч орж ирнэ шүү гэдгийг сайн хэлэх хэрэгтэй.
Яагаад гэвэл өнөөдөр миний 100 төгрөгөөс тооцож тэтгэврийг 45 хувиар боддог байсан бол та бүхний өргөн барьсан төслөөр 80 төгрөгөөс тооцож тэтгэврийн 45 хувь бодогдоно. Хоёр хэлбэрийн бодолт байгаа. Нэг нь хуримтлал суурьтай, нөгөө нь нэрийн данс суурьтай. Энэ хоёрын зааг дээр ямар нөлөөлөл үзүүлэх вэ гэдэг дээр тайлбар өгөөч?
УИХ-ын гишүүн, хуулийн төсөл санаачлагч Б.Түвшин:
-Хуулийн төслийг боловсруулаад 2025 оны нэгдүгээр сарын 2-нд D.Parliament.mn- д тавигдсаны дараа олон нийтэд мэдээллүүдийг түгээж явсан. Зарим нэг ярилцлагаас эндүүрэл гараад ажил олгогчоос НДШ -ийг огт төлөхгүй юм шиг мэдээлэл тарсан. Анхнаасаа тийм сэдэлгүй буюу D.Parliament.mn дээр тавихдаа ажил олгогчоос төлөх НДШ -ийн дээд хэмжээг тогтоох тухай гэж тавигдсан. Одлоо ч тэр хэвээрээ байгаа, буруу зөрүү мэдээлэл хүрсэн бол уучлал хүсье.
Цалин хөлснөөс тооцох НДШ -ийн орлогын хэмжээг яаж юунаас тооцох вэ гэдэг суурь үзүүлэлтийг тооцож байгаа. 2008 оноос өмнө Хөдөлмөрийн хуулийн дагуу тодорхойлж байсан цалин хөлснөөс тооцож байсан. 2008 оноос хойш Иргэний хуулийн олон, олон гэрээнээс НДШ авдаг болж, хувирсаар яваад бизнесийн орлогоос буюу Иргэний хуулиар бүх төрлийн харилцаанаас НДШ -ийг хоёр талаас суутгаж авдаг блсон нь ялангуяа хувиараа хөдөлмөр эрхлэгч болон байгууллагын хувьд ч суутган төлөх дээр хүндрэл үүсэж байгаа учраас энэ харилцааг эрх зүйн хувьд бүрэн ангилъя гэж байгаа юм.
Энэ утгаараа цаашдаа бизнесийн орлого буюу Иргэний хуулийн зохицуулалтын харилцаанаас НДШ-ийг хоёр талаас нь суутгахгүй байх зохицуулалт орж ирсэн. 2008 оноос өмнө унаа байр, хоолны хөнгөлөлтөөс НДШ суутгадаггүй байсан, 2008 оноос хойш шимтгэл авахаар орж ирсэн. Үүнийг л болиулъя. Гэхдээ хоёроос гурван талын өнцөгтэй байгаа. Нэг талдаа энэ хөнгөлөлтөөс НДШ авдаггүй болсноор ажилчдын гар дээр олгогдох мөнгө нэмэгдэнэ.
Нөгөө талдаа буруугаар ашиглагдвал таны хэлсэнчлэн тэтгэвэрт тооцогдох суурь цалин багасаад, урт хугацаандаа тэтгэврэр тооцох орлого буурах эрсдэл байгаа.
Нэг талдаа итгэлцэл дээр, нөгөө талдаа хэмжээ хязгаартай, гуравдугаарт зориулалтаар нь ашиглах ёстой. Хөдөлмөрийн хуульд тодорхойлсон цалин хөлс гэсэн тодорхойлолт, Нийгмийн даатгалын тухай хуульд тодорхойлсон нийгмийн даатгалд ногдох цалин хөлс гэсэн тодорхойлолт хоёулаа зөрүүтэй байгаа.
Хөдөлмөрийн хууль дээр заасан цалин хөлс гэдэг ойлголтоос цаашдаа албан журмын НДШ-ээ аваад явах нь зөв гэдэг үзэл баримтлал дээр энэ хууль орж ирж байгаа.
УИХ-ын гишүүн С.Зулпхар:
-Бидний гаргасан шийдвэр тооцоо судалгаанд үндэслэх ёстой. 2024 оны НДС –ийн орлого 5.8 их наяд хүрч байж. Хуульд өөрчлөлт орвол НДС-ын орлого 1.3 их наядаар, хамгийн багадаа 800 тэрбумаар дутах юм байна. Зөвхөн нэг заалтаар шүү. Хоол унааны зардалд ногдсон НДШ-ийг авахгүй нөхцөлд. Энэ чинь НДС-ийн орлогын 15 хувь.
НДШ төлснөөр зөвхөн тэтгэвэр олгогддогүй,хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж, тэжээгчээ алдсаны тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж гэх мэтчлэн олон үйлчилгээг авдаг.
Тэгэхээр энэ зохицуулалт 760-аад мянган хүний тэтгэвэр тэтгэмжид нөлөөлөх үү. Энэ тооцооллыг хийсэн үү?
УИХ-ын гишүүн, хуулийн төсөл санаачлагч Б.Түвшин:
-Сангийн яамныхны ярьж байгаагаар Нийгмийн даатгалын сан алдагдалтай яваа, 700 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай байна, 1.4 их наядын шилжүүлэг авахаар байгаа. Ямар нэг хуулийн өөрчлөлт ороогүй бодит байдал нь энэ. Энэний нөгөө талд нь орлогыг шахаж нэмэгдүүлэх гэдэг бүх бодлого явсан. Бизнесийн болон бүх хувь хүнтэй хийсэн гэрээнээс орлогоо авсан. Цаашдаа бизнесийнхээ орлогоос НДШ -ийг хоёр тал нь төлдөг байдлаар явах юм бол хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дуусгана.
Бизнесийнхээ орлогоос 20 хувийг НДШ-д, дээр нь ХХОАТ-т 10 хувь, буцаагаад НӨАТ –т 10 хувь гээд төлдөг.
Тэгэхээр олон улсад байдаггүй буюу бизнесийн орлогоос төлдөггүй жишиг учраас энийг залруулахгүй бол зөвхөн НДС -ийн алдагдал гэхээс илүү ажилгүйдэл ихсээд, цаашаагаа Монгол хүн гэдэг хувь хүнийхээ нэрээр бизнес эрхлэх боломжгүй болж байгаа учраас залруулах ёстой.
Хоёрдугаарт, хоол унааны хөнгөлөлтийн асуудлын тооцооллын зөрүүнүүд байж болно. Зарим хүн хоол унаа татваргүй болсон бол нэмээд өгчихье гэж тооцож байна. Одоо бол 100 хувь их тооцоод байгаа чинь одоо байгаа дүнгээсээ хасаад авчихая л гэж тооцож байна. Энэ яаж тооцоолохоосоо л хамаарна.
Бидний тооцоолол бол одоо авч байгаа НДШ-ийг бууруулахгүй, харин одоо тодорхойлсон хоол унааны хөнгөлөлт гэж статистик дээр мэдээлсэн тэр дүнгүүдээс нь өсгөхгүй хэмжээнд бууруулна уу гэж байгаа болохоос биш хоол унааны мөнгө үндсэн цалингаас нь хасаад явуулчихна гэдэг ойлголт байхгүй. Хоол унаа, байр түлшний хөнгөлөлт гэдэг бол бодит хүмүүсийн гар дээр очиж байгаа буюу нөгөө талаасаа эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлдэг.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал:
-Нийгмийн даатгалын сан нь орлого ба зарлага гэсэн хоёр л үзүүлэлттэй. Орлого дээр орлогоо төвлөрүүлээд, зарлага дээр Нийгмийн даатгалын багц хуульд заасны дагуу 24 үйлчилгээг санхүүжүүлээд буцаагаад гаргадаг.
Тэгэхээр тухайн хүний хувьд гарцаагүй шууд нөлөө үзүүлнэ. Жишээлбэл, одоо 2 сая төгрөгөөс НДШ төлдөг байсан бол хоолны мөнгө 400 мянган төгрөг хасаад 1.6 сая төгрөгөөс шимтгэл төлбөл шударга зарчмаараа тэтгэвэр, тэтгэмж, листээ олгохоор бүгд буурна.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.
Г.ХОРОЛ
Эмээ 5 цагийн өмнө 66.181.176.247
НДШ-ийг хулгайлсан луйварчдаас мөнгөө аваач . Байсанг нь өөрсөдөө идчихээд ахмаду(уд насаараа ажилсан цалингаасаа хуримтлуулсан( шимтгэл төлж) -сангаа бүрдүүлсэн. МАН 30 жил төр барихдаа НДШ цөлмөсөн шүү. Тэтгэвэр буурах үндэс байхгүй.
хүннү 2025-06-18 202.9.46.89
Хоол, унааны мөнгө өгдөг ААН цөөхөн. Мөн ААН-д ашигтай иргэнд хохиролтой хууль болно. Ариунзаяа гишүүний хэлээд байгаа нь үнэн. Залуучууд, хөгшөрч ажилгүй болох үедээ авах мөнгөө бодох ёстой.
НДШ 2025-06-18 122.201.23.226
Тэтгэвэр авах уу үгүй юу, ирээдүйгээ ямар хэмжээнд даатгах вэ эгдгийг хувь хүн өөрөө шийдээд даатгалын хувь хэмжээгээ тогтоох боломж олгох хэрэгтэй, одоо ажил хийж байгаа хүнээс мөнгиг нь аваад ажил хийгээгүй хүмүүст тараадагаа болх хэрэгтэй.
Нэргүй 2025-06-18 66.181.187.250
Тийм шүү. тэтгэвэр бага оногдоно.
Нэргүй 2025-06-18 202.126.88.186
Ahmaduudiinhaa tetgeveriin zeeliig ni olguulah talaar gishuud ta buhen yagaad duugarahgui bna ve duugarch bga tsoohon gishuud bga 2028 onii songgli 3 han jiliin daraa shu ahmaduudiinhaa toloo duugarahgui bga ta nart sanalaa ohguiger mefie ee
зочин 2025-06-18 202.126.90.46
Хоол унааны мөнгө гэх мэт нэмэгдлийг ажил олгогчийн төлдөг шимтгэлээс хасч тооцдог байвал аж ахуй эрхлэгчдийн ачаалал багасна, ажил олголт ч нэмэгдэнэ. Аль болохоор ажлын байр нэмэгдүүлж байж л НДС -ийн орлого бүрдэнэ ш дээ
Нэргүй 2025-06-18 202.9.46.89
болохгүй
Нэргүй 2025-06-18 45.117.35.27
h*****d bai ajillah hun alga baina
з 2025-06-18 202.126.89.140
ажил олгогч нь хүний өмнөөс татвар төлөөд байх нь хэр зөв бэ. ажил олгогч тэтгэвэрт гарах гээд байгаа юм уу ажилтан тэтгэвэрт гарах гээд байгаа юм уу. энэ хүний өмнөөс амьдраад байгаа сэтгэхүйг болиоч МАН -ыхаан .
Нэргүй 2025-06-18 103.183.218.80
цагийн ажилтан аваад өрөнд орж бн алийн болгон халамж гэх вэ одоо шимтгэлээ хасаж тооцох нь зөв
sukhbat 2025-06-18 103.126.107.50
pisdanuudaa capital banknaas munguu avsan yum uu avch chadaagui bizdee.
Нэргүй 2025-06-18 202.21.100.210
Зарим нэг ярилцлагаас эндүүрэл гараад ажил олгогчоос НДШ -ийг огт төлөхгүй юм шиг ЭНЭ ЮУ ГЭСЭН Ч ҮГ ЮМ
Нэргүй 2025-06-18 103.111.68.3
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа гэж дандаа бүтэхгүй юм ярьж байх юмаа Наад данхар төрөө цөөл 126 гишүүний хэрэггүй байгааг бүгд харлаа Дэд дарга Бүх менежерүүдээ хал тэгээд наад зөрүү чинь гараад ирнэ
б 2025-06-18 59.153.85.75
Бизнес байж байж л цаашид иргэд ажилтай байна ш дээ.
Нэргүй 2025-06-18 73.132.11.36
chishig, zipanuud, chin, hool unaanii mungu gedge chin 126 zipdagiin sar tutmiin zardliin 10%d ch hurehgui shuu
Нэргүй 2025-06-18 66.181.183.130
Иргэдийнхээ тэтгэврийг нэмэгдүүлэх хууль санаачлаач малнуудаа насаараа өндөр татвар төлсөн нь их тэтгэвэр тогтоолгоно, бага хугацаагаар бага төлсөн нь бага тэтгэвэр авна гэх мэт
Нэргүй 2025-06-18 59.153.113.231
Сангийн мөнгийг тонодог даргаа багасаг
Би 2025-06-18 66.181.161.104
зөвхөн бизнесээ бодсон иргэдээ бодоогүй хуулийн төсөл санаачилжээ энэ Түвшин дурак
Нэргүй 2025-06-18 59.153.113.231
Харинч иргэдээ ирээдүйг бодсон хууль санаачилсан байна
ЗОЧИН 2025-06-18 103.10.22.222
АЖИЛ ОЛГОГЧ ТУХАЙН АЖИЛТАН ДЭЭР ТЭТГЭВЭРИЙН БОЛОН ТЭТГЭМЖИЙН ЭМДЬ АЖИЛГҮЙДЭЛ ҮОМ-ИЙГ ТӨЛДӨШ ТЭРИЙГЭЭ АВМААР БАЙНА ЯАГААД ЭНЭ ОЛОН ЖИЛ НДШ ТӨЛӨӨЛСЭН БАЙЖ ТОООЦОХГҮЙ ЛУЙВАРДААД БАЙГАА ЮМ БЭ
Нэргүй 2025-06-18 202.126.91.121
хүн ам цөөтэй монголыг яаачж болно гэж бодож бвал эндүрэл шүү.хүн ам цөөнтэй монголыг яаачж болно х***а манжууд бүлэглээд даварч болно гэж бодж бвал эндүрэл шүү коминтерин ажиллаа хийх цаг болжээ.
Нэргүй 2025-06-18 202.126.91.121
35 их наядыг хоосруулж бгаа тэр мөнгнүүд хаа бн ямар хулшайруу орсон ухаж гаргаж ирэх ёстой энэ бол улс орны санхүүг санаатайгаар хоосруулж дампуулруулх хорлн сүйтгх хүнд ялтай эрүүгийн хэрэг.