УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.06.18/ хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат тэтгэврийн зээлд тавьсан нөхцлөөр төв банкнаас мэдээлэл авах шаардлагатай гэлээ. Энэ талаар тэрбээр “Тэтгэврийн зээлтэй холбогдуулж гаргасан шийдвэр нь амьдралд төдийлөн нийцэхгүй асар олон хүнийг бухимдуулж байна. Төрөөс эх үүсвэртэй тул энийг засах талд бид анхаарах ёстой. Ирэх долоо хоногийн Байнгын хорооны хуралдаанаар Монголбанкнаас хоёр үндсэн асуудлыг тодруулж, танилцуулах ажлыг хийх ёстой. Нэгдүгээрт, тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлаар яагаад ийм шийдвэр гаргах болов. Хоёрдугаарт, эрсдэлгүй зээлд ордог тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаар Монголбанк ямар төлөвлөгөө байна вэ гэдэг асуудлаар мэдээлэл авах нь зүйтэй гэж үзэж байна.
Тэтгэврийн зээл бол дээшээ тэнгэр хол, газар хатуу үед гол асуудлыг нь шийддэг юм байна. Тэтгэврийн зээлд тавих шалгуур нөхцлийг өөрчилснөөс хойш хэдэн арваараа мессеж ирүүлж байна. Надаас залуу хүн цэргийн тэтгэвэрт гарчихсан байна. Тэтгэврийн зээл аваад бизнес хийх эх үүсвэрээ болгоё гэхэд аманд ч үгүй, хамарт ч үгүй зээл олдох болоод байна. Эмнэлэгт үзүүлмээр байдаг, зээл олдохгүй байна гээд маш олон хүн хандлаа.
Тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50:50 болгочихоор бизнес хийх боломжгүй болгож байна гээд иргэд хандаж байна.
Өөрт байгаа жаахан бололцоогоо ашиглаад амьдралын чанараа дээшлүүлэх гэдэг юмыг нь хааж боогоод байх шаардлагагүй гэв.
Сануулахад, Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл зургадугаар сарын 12-нд хуралдаж, тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50:50 болгосон юм. Ингэснээр ахмад настнууд арилжааны банкнаас зээл авах нөхцөлд нийт тэтгэврийнхээ 50 хувийг зээлэнд, үлдсэн 50 хувиар амьжиргаагаа залгуулахаар зохицуулж өгсөн. Тэтгэврийн зээлийн хугацааны тухайд зээл олгосон банк нь шийдвэрлэхээр заасан билээ. Гэвч эл шийдвэрт ахмад настнууд бухимдаж байгаа бөгөөд амьдралд нийцэхгүй шийдвэр гэж үзэх болсон.
Харин төв банкны зүгээс бизнесийн зээлийг түлхүү гаргаж, хэрэглээний зээлийг хумих бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ гэж тайлбарлаж буй.
Монгол Улсын хэмжээнд 330 мянга гаруй хүн тэтгэвэр авдаг бөгөөд 50 шахам хувь нь бага тэтгэвэртэй буюу сард 650 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Мөн тэтгэвэр авагчдын 60 орчим хувь нь тэтгэврийн зээл авсан байдаг. УИХ-аас 2021 онд ахмад настнуудын арилжааны банкнаас авсан тэтгэврийн зээлийн хэмжээ 700 тэрбум төгрөг байсан бол өнгөрсөн гуравдугаар сард 2.1 их наяд төгрөгт хүрч гурав дахин өссөн үзүүлэлт гарсан юм.
Г.ХОРОЛ
Иргэн 26 минутын өмнө 66.181.178.211
Яагаад зээл авч байна вэ гэдгийг бодож, ярьж,шийдэх санал оруулах хэрэгтэй ш дээ Зээл авчлаа гээд бараг 4 сар ярьчихав уу даа!! Энэ үнэхээр утгагүй юм. Амьжиргааны төвшинг дээшлүүлэх талаар ярих хэрэгтэй. 50/50-д зээл аваад хэрэггүйдээ Хүү өндөр хугацаа урт Банкдаа л ашигтай шийдвэр
Цээгий 1 цагийн өмнө 103.212.119.10
тэтгэврийн хүүг л багасгамаар байнаа. бага тэтгэвэртэй ядаж байхад хүү нь маш өндөр байнаа
Нэргүй 2 цагийн өмнө 202.126.88.128
Энэ нэг улны амьтан турж үхэх нь ээ, янз нь ! Гарзгүй л эр дээ !
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.188.44
ugaasaa ene ih hural butehgui bn shuu dee taraahaas oor arga alga dooo
Нэргүй 3 цагийн өмнө 202.126.88.186
tetgeveriin zeel huuchnaar ni ohgui yum bol odoo ene tosviin todotgolooroo tetgeveriin dood hemjeeg 1 saya togrog bolgoj nemj ogmoor bna sariin huvi tentsuulsen 570000 tetgeveriin tal ni, 670000 togrogiin tal ni yuu onogdoh uu yuu hiij boloh uu yumnii une yamar ih osson bga bilee zugeer l 24, 36 saraar ahmaduudaa zovoolgui ogchooch de
Ahmaduudaas 3 цагийн өмнө 202.126.88.186
ahmaduudiinhaa zeeliig 24, 36 saraar huuchin hevend ni oruulaad ogoochee chin setgeleesee guij husej bna da Delger zunii tsagt tolovloj baisan yumnuudaa hiimeer baih yum da mongol banknii mongonii bodlogiin gazriin darga bayardavaa gedeg hun Lhagvasuren 3 denduu hargis bna da gomdoj bna
Лхагвасүрэн 2 цагийн өмнө 103.212.119.30
Лхагвасүрэнг огцруулах бүүүр амархан
Нэргүй 3 цагийн өмнө 202.126.88.186
Ahmaduudiin tetgeveriin zeeliin talaar duugarch bga tsoohon gishuuni neg ni Iderbat gishuundee bayarlalaa. 2028 onii ih hurliin songuulid ahmaduud bid taniig 100 huvi demjih bolno. Mongol bank ahmaduud bidnees sanal avahgui huseltiig mini sonsohgui hucheer tulgan zeeltei ahmaduud neg ch togrognii zeel avch bolohgui shiidver gargaad bidnii erhiig notstoi zorchood bnaa. ahmaduud bid tsagaan saraar hiihiin tuld zeel avch baisan odoo zeel ohgui gesn hund bna aa
иргэн 4 цагийн өмнө 66.181.191.66
Та нар Тэтгэьэрээрээ өргүй сайхан амьдрах боломжийг олгчих бид үүрүүлэхгүй шдээ .доод тэтгэвэрээ -өөрсдөө иддэг мөнгөөрөө нэмээд 2 сая доод тэтгэвэр тэгээд л сар сард нь юм уу жил нь ч юм уу өсөлтөө бодоод явчихаач !!!!!!!! Өөрсдөө настайд тэтгэвэр орно шдээ !!!!!! үхэхгүйл бол!!!!!!!!
Настан 4 цагийн өмнө 202.126.88.135
Лхавгасүрэн,Баярдаваа та хоёр хэмжээндээ байгаарай.Хөгшүүлийг дарамтлаад,доромжлоод байж болно гэж бодоод байна уу.Наслахаа насалж,хийдгээ хийсэн.Учир байдлаа хэлж тулгарсан зовлонгоо зөндөө ярилаа,хэллээ.Болохгүй бол дэр авч чадна шүү.
Энхээ 4 цагийн өмнө 59.153.86.111
ахмадын хороо гэж юу хийж суудаг газар вэ? тэтгэвэрийн асуудалд шаардах уламжлах г.м. асуудалд
оролцож чадахгүй бол татан буулгая
Зочин 6 цагийн өмнө 103.212.119.30
Хэдэн хөгшчүүлийн тэтгэвэртэй л ноцолдоод байх юм . Төр засгийхаан. Өөр хийх ажил алга уу. Тэтгэврийн хэмжээг нэмэхгүй юмаа гэхэд ядаж зээлийг нь хүссэн хугацаагаар нь өгчихөөч дээ зайлуул.
Нэргүй 10 цагийн өмнө 202.131.229.10
тэтгэврийн зээлийн хүүг бууруулах хугацаа 36-н сараар болгоод өгөөчээ хэдэн сараар авахаа ахмадууд өөрсдөө мэднэ биз одоогийн гаргасан шийдвэр ахмадуудаа доромжлоод байгаа юумуу хаашаа юм өөрчлөгдсөн юм алагдөө
Нэргүй 10 цагийн өмнө 202.126.91.138
Өөрсдийнхөө төлөө тэмцэх ухамсар алга уу ахмадууд аа. Оюун-Эрдэнийг уйлан ганганаад өмөөрөөд нүдний булай болоод явсан нөгөө эргүү галзуу хэдэн төгцөгнүүд хаана байна. Ивээн тэтгэгч нараасаа амаараа хахтал мөнгө авчихсан уу. Тэтгэрийн мөнгө тоохооргүй болтлоо баяжицгаасан уу.
Волор 2 цагийн өмнө 202.126.89.32
Ахмадын холбоо жагсаал зохион байгуулаач.Хэдэн төг өгнө гэхээр сандлаа чирээд ирдэг биздээ..
Тааз 2025-06-18 103.57.94.125
Зээлээ одоо болио, бүүр нийтээрээ нурна шүү
Нэргүй 2025-06-18 103.229.122.63
Яаж олон нийтийг, тэтгэвэрийн хөгшидийг зовоох вэ? гэж засаг төр байдаг юм уу? Түрүүн аваал% төлөөд байж болсон шүү дээ.
ИРГЭН 2025-06-18 66.181.188.62
Хулих Хурандаа Хүрэлсүхтэгээ адилхан би ард түмэндээ хайртай, би ахмадуудаа хайртай гээд л ярихгүй юм уу??? Хүрэлсүх ичихгүй байхад суганы үс чи ичээд юуу гэхэв!!!
Өвөө 2025-06-18 66.181.176.103
Тэтгэврийн мөнгө чинь хэний мэдлийнх юм бэ, үхэх хүртлээ ид гээд өгсөн мөнгөө өөрсдөө зарцуулах эрх алга уу
Нэргүй 2025-06-18 66.181.176.103
Ажилласан хугацаа, авч байсан цалингаар нь ялгаварлаж арайхийн тогтоож өгсөн хэдхэн бор цаасаа ахмадууд өөрсдөө мэдээд борлуулж байвал яасан юм, Лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү өөрийнх нь дур биз дээ,
Zochin 2025-06-18 202.55.188.35
Тэтгэвэрт гарсан хүмүүсийг үхсэнтэй адил үзнэ.Орон сууц битгий хэл хашаа байшингийн зээл гарахгүй гэнэ.Тэгээд одоо муу тэтгэврийг нь оролдчих юм хийх байхаа олж ядсан албингууд юмаа.Ажил хийж байгаа бол бүр цалингийн зээл гарахгүй яг яаая гээд байдгын бээ яатуунууд минь.
Zochin 2025-06-18 80.120.168.70
Hedhen sariin umnu tetgevriin zeel gej baij bolku horih heregtei geed yriltslaga ugj bsan bna, erhem gishuun
Ахмед 2025-06-18 59.153.112.38
Ахмадууд тэтгэврийн зээлээ хүүхдүүддээ өгч байр, машин авахад за дэмжлэг үзүүлдэг гээд байгаа яг хэн гэдэг хичнээн ахмад тэгдгийг тодруулаад бусад ахмадууд зээлээ өөртөө зориулах бол хугацаа, хүүгийн дарамтгүйгээр олгох ёстой, ахмадууд өөртөө тохилог байранд амьдарч үлдсэн насаа өнгөрүүлэх хүсэлтэй байдаг юм бна лээ шүү.
Guest 2025-06-18 80.120.168.70
Харуулах боломжгүй.
lol 2025-06-18 80.120.168.70
Харуулах боломжгүй.
Haramsaltai 2025-06-18 66.181.188.206
тэтгэврийн зээл ярихын оронд тэтгэвэрээ нэмээчжэ малнуудаа.
зочин 2025-06-18 66.181.187.17
Аав ээжийнхээ тэтгэвэрийг хулгайлж насны эцэст нь зовоож яах гээд байгаа юм, Бушуу үх гээд байгаа юм уу, Зах зээлийн нийгэмд хүмүүс чоно болдог гэгч үнэн юм аа, Хөгшид бизнес хийж чадахгүй, Хүүхдүүд нь хэдэн жилийн тэтгэвэрийг нь бөөнөөр нь авч үрэн таран хийгээд хөгшид энэ хугацаанд тэтгэвэргүй зовно
Нэргүй 2025-06-18 203.91.115.56
битгий уль гичийнүүдээ үр хүүхэд тоож авахгүй өөрөө амьд арзайж амьдарч байна зээл аваад дараа нь ямар төрөөс гуйдаггүй байгаа шүү
хэрүүлч өвгөн 2025-06-18 103.212.162.200
Соц үед чинь аж үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнээ гадаадад гаргаж экспортлож зараад түүний эргэж ирсэн улсын мөнгөөр нь гадаадад ба дотоодын техникум, ТМС-ийн оюутан, сурагчдыг үнэгүй сургадаг байсан юм. Ардчилал эхэлснээс хойш аж үйлдвэргүй болсон учраас ард түмэн өөрсдийнхөө олсон хэдийг хүүхдийнхээ сургалтанд өгч байгаа нь тэр. Ийм л зөрүүтэй нийгэм шүү дээ.
ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа: Манай ажил, амьдрал нэг л буруу замаар яваад байна даа 2025-06-18 103.229.120.178
Би өдөр бүр Зайсан толгой өөд алхдаг юм. Хятадын өндөр настай жуулчид инээж хөхрөлдөөд л, их л баяр баясгалантай , зураг хөргөө авахуулаад явцгаах юм. Би ХЯТАДЫН ЗГ НЭГ ТЭРБУМ, ДӨРВӨН САЯ ХҮНЭЭ ЯАЖ ТЭЖЭЭДЭГ ЮМ БОЛОО, МАНАЙХ ГУРАВ ХАГАС САЯ ХҮНЭЭ БАРАХГҮЙ БАЙХ ЮМ ГЭЖ ГАЙХАХ ЮМ.МАНАЙ БАЙЖ БАЙГАА ЦАРАЙГ ХАРДАА. ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ АВНА ГЭЭД ХӨГШЧҮҮЛ НЬ, ӨГНӨ ГЭЭД ТӨРИЙН ТҮШЭЭД НЬ ЯРИАД БАЙХ ЮМ.БИД НИЙТДЭЭ ЯДУУРЧЭЭ. ЯДУУ БАЙХ НЬ САНАЛ АВАХ ХӨШҮҮРЭГ БОЛЖЭЭ.
Угаас буруу юм 2025-06-18 202.9.46.8
Тэр улаан гятад гээд байгаа улс чинь манайхны нөгөө үзэн ядаад байдаг барууны зэрлэг капиталист эдийн засгийг супер хөгжүүлж байгаа биз дээ. Учир нь манай монгол зөвлөлтийн комунизмын үндэс суурь нь буруу байсан учир 89 онд нурчихсан. Гятдын комунизмын үндэс суурь нь алдаа багатай тул өдий хүртэл тэсээд яваа юм. Гэхдээ бас удахгүй дээ. 2049 он хүрээд явхаа болино комунизм нурна.
хэрүүлч өвгөн 2025-06-18 103.212.162.200
Соц үед чинь аж үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнээ гадаадад гаргаж экспортлож зараад түүний эргэж ирсэн улсын мөнгөөр нь гадаадад ба дотоодын техникум, ТМС-ийн оюутан, сурагчдыг үнэгүй сургадаг байсан юм. Ардчилал эхэлснээс хойш аж үйлдвэргүй болсон учраас ард түмэн өөрсдийнхөө олсон хэдийг хүүхдийнхээ сургалтанд өгч байгаа нь тэр. Ийм л зөрүүтэй нийгэм шүү дээ.
Зочин тэтгэвэрийн зээлээр бүү оролд 2025-06-18 103.57.95.129
тэтгэвэрийн зээлээ зүгээр л хуучин өгдөг байснаараа 36 сараар нь өгөөчээ хэндээ өгнүү яануу хүний дур.эцэг эхээ гудманд хаядаг хүүхдүүд байдаг л байх гэхдээ ховор ихэнх нь ээж ааваа ачилж асраад л явдаг шүү.572к тэтгэвэрийг 50/50 282к аваад одоо цагт энэ мөнгөөр юу хийх вэ юунд ч хүрэхгүй байна.мөн тэтгэвэрээ нэмэх хэрэгтэйшдээ