Талибын довтолгоонд хүүхдүүд өртөв

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Талибын довтолгоонд хүүхдүүд өртөв

Талибууд олон улсын эвслийн цэрэгт довтлох үеэр  санамсаргүйгээр галын шугманд орсон хүүхдүүд амь үрэгдлээ. Афганистан дахь Аюулгүй байдлыг сахиулах олон улсын хүчний (ISAF) мэдээлснээр талибуудын довтолгоонд гурван хүүхэд амиа алдан таван хүүхэд шархадсан байна.

Афганы зүүн өмнөд Пактика мужид уг хэрэг энэ сарын 6-нд гарчээ. Талибууд цэргийн харуулд довтолсон ба хүүхдүүдийг тэд хөнөөсөн гэж ISAF мэдэгдэв. Афганы аюулгүйн албаныхан хүүхдүүдийг онохгүйн тулд буудаагүй хүлээж байжээ.
Энгийн иргэдийн дунд хохирол их гаргаж байгаа гэсэн шүүмжлэл ISAF-ийн цэргийн албан хаагчдад ихээр ирж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж