Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий Монголын Эдийн Засгийн Форум 2010 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдаж ирсэн. Гэвч энэ нь эдийн засгийн үр ашигтай бодлого байж чадсан уу? гэвэл эргэлзээтэй.
Сүүлийн үеийн форумууд ба гол сэдвүүд
2022 он: "Шинэ сэргэлтийн бодлого" сэдвээр зохион байгуулагдсан. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, "Шинэ сэргэлтийн бодлого" нь төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх зорилготой гэж онцолсон .
2023 он: "Улс төрийн соёл, ёс суртахууныг төлөвшүүлж байж тогтвортой хөгжинө" сэдвээр зохион байгуулагдсан. Форумын үеэр төрийн ил тод байдал, хариуцлагатай байдлыг сайжруулах, ёс зүйн төлөвшил, иргэний нийгмийн оролцооны талаар хэлэлцсэн .
2024 он: "Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засгийн форум" нэртэйгээр зохион байгуулагдсан. Форумын үеэр бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын хуваарилалт, төсвийн үр ашигтай байдлын талаар хэлэлцсэн .
2025 он: "Монголын Эдийн Засгийн Форум 2025" нь ирэх долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах бөгөөд ногоон эрчим хүч, хот байгуулалт, зам тээвэр, эрчимжсэн ХАА, дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаан зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөж байна .
Тус форумын зохион байгуулалтын зардал, зарцуулалтын талаарх тодорхой мэдээлэл олон нийтэд нээлттэй байдаггүй. Гэвч зарим оролцогчдын зүгээс форумуудын үр дүнг шүүмжилж, зарцуулалтын үр ашигт эргэлзэх тохиолдол гарч байсан. Жишээ нь, 2019 оны форумын үеэр оролцогч Ч.Ганжавхлан, "Хэдэн зуун сая төгрөгөөр зохион байгуулагдсан хурлын үр дүнгийн шийдэл нь нийгэмд бодитоор хэрэгжих нөлөөлөл болж чаддаггүй" гэж онцолсон.
Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдалд үзүүлсэн нөлөө
Форумууд нь эдийн засгийн бодлого, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэж байгаа ч, зарим шүүмжлэгчид эдийн засгийн бодит өөрчлөлт, үр дүнг хангалттай хэмжээнд хүргэхэд хангалтгүй байгааг хэлж байна. Үүний улмаас Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалд сайжруулалт хийхэд тулгарч буй бэрхшээлүүд хэвээр байна.
Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал 2025 онд тогтвортой өсөлттэй байгааг олон улсын байгууллагууд болон Засгийн газар онцолсон.
Тухайлбал, Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2025 онд 6-8 хувьтай байх төлөвтэй байгаа. Азийн хөгжлийн банк (АХБ) эдийн засгийн өсөлтийг 6 хувьтай байхаар тооцсон бол Монгол Улсын Засгийн газар 8 хувь байхаар төлөвлөжээ. Энэ өсөлт нь уул уурхай, хөдөө аж ахуй, үйлчилгээ, барилга, эрчим хүч зэрэг салбаруудын өсөлтөөс үүдэлтэй байна.
Уул уурхай: Нүүрс, зэсийн баяжмалын экспортын хэмжээ өсч, уул уурхайн салбарын өсөлт 11.4 хувиар нэмэгдсэн байна.
Үйлчилгээ: Үйлчилгээний салбарын өсөлт 8.8 хувиар нэмэгдсэн бөгөөд аж ахуйн нэгжийн тоо, хөдөлмөр эрхлэлт, зээл олголт зэрэг үзүүлэлтүүд өссөн байна.
Эрчим хүч: Эрчим хүчний салбар 5.2 хувиар өссөн бөгөөд Бөөрөлжүүт, Чойбалсангийн станц, Багануурын батарей хуримтлуурын бүтээн байгуулалтууд эдийн засгийн хүчин чадлыг дэмжинэ гэж тооцоолж байна.
Хөдөө аж ахуй: Хөдөө аж ахуйн салбар 2024 оны эхний гурван улиралд 25 хувиар унасан ч 2025 онд сэргэх төлөвтэй байна.
2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) бодит өсөлт 8 хувь, инфляцийн түвшин 7.2 хувь байхаар тооцсон байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2025–2027 онд алдагдалгүй байхаар төлөвлөжээ.
Гэвч геополитикийн тогтворгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, тээвэр логистикийн саатал зэрэг хүчин зүйлсээс үүдэн импортын инфляц нэмэгдэх эрсдэлүүд хэвээр байна.Тиймээс эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд эдийн засгийн бодлогыг үр ашигтай хэрэгжүүлэх, эрсдэлүүдийг бууруулах чиглэлд анхаарах шаардлагатай байна.
Нэргүй 11 цагийн өмнө 81.9.119.148
—- Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 2025-06-19 103.212.117.166
Сүүлийн үед өдөр болгон, дор хаяж нэг, заримдаа хэд хэдэн хурал зөвлөгөөн болж, бөөн зардал гаргага, бас төсөвийн мөнгөөр хоол иддэг явдал хэрээс хэтэрлээ…
Нэргүй 2025-06-19 103.229.121.248
Олон жил ярьж улиг болсон зүйлээ ахин дахин ярьж хэдэн эдийн засагч сайд дарга нар өөрсдийгээ рекламдахаас өөр ямар ч үр дүнгүй, татварын мөнгөөр туйлаад дуусдаг. Одоо яг Санкт Петербург хотод ЭЗ-ийн форум болж хэдийгээр барууны орнуудын хоригт орсон ч импорт орлох технологи, бүтээгдэхүүнтэй болж ЭЗ-гаа тогтворжуулж чадсан оросын түнш төдийгүй барууны орнуудын копаниуд оролцож хөрөнгө оруулалтын гэрээнүүд байгуулагдаж форум ямар байх ёстойг харуулж байна.
Нэргүй 2025-06-19 202.126.90.227
Форум, бага хурал, чуулган, олон улсын хурал зохион байгуулж, онгоцны эрэлтийг ихсэгдэг. Иймэрхүү хурал ямар ч нэмэргүй.
Нэргүй 2025-06-19 103.168.34.149
Баахан хурэл сонсгол гээд ямар ч үр дүнгүй мөнгө үрээл дуусдаг
Нэргүй 2025-06-19 202.21.126.30
Байнга хурал, хэлэлцүүлэг хийх юм, хэрэг байгаа юмуу
зочин 2025-06-19 124.158.108.205
зохион байгуулагдсан форумуудаас ямар өгөөж, ашиг ирсэн гэдгийг тайлагнах хэрэгтэй, үр дүн гараагүй гэж үзэж байн
Т1 2025-06-19 202.9.46.8
Ямар ч үр өгөөжгүй шоу, хий цэцэрхэл, хоолтой хурал семинар. Тэрийгээ нэг их ажил хийж байгаа мэт пий-аардана. Нүүрс- Монголиа, металс-монголиа, инвестмэнт-монголиа, монголиан экономик форум гээд л жил бүр хийгэ. Хэнд ч хэрэггүй бөөн зардал чирэгдэл. ОюунЭрдэнийн хамгийн сайн хийдэг шоу нь. Дэлдэгнээл, далжигнаал гүйчдэг байлаа шүү дээ. Өмнөх ажил, чуулган муулгандаа ч оролцохгүй шүү. Одоо больцгоо зүгээр!