Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1.8 тэрбумыг хасна

Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1.8 тэрбумыг хасна

Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1.8 тэрбумыг хасна

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр /2025.06.18/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр "2025 оны төсвийн жил дундаа орж байна. Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.1 болон 13.1.2 заалтуудад 2023 онд өөрчлөлт оруулж, 2025 оноос хэрэгжиж эхлэх тухай заасан байсан. Энэ заалтад тухайн жилийн Төсвийн тухай хуульд тусгасан хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаанууд бүрэн дууссан, тендер нь зарлагдаж, худалдан авах ажиллагаагаа хийгээд гэрээ нь хийгдээгүй бол хэмнэлтэд тооцно гэдэг хатуу заалттай. Энэ хуулийн заалт энэ жилээс хэрэгжиж эхэлж байгаа. Төсөв Засгийн газар, УИХ дээр хэлэлцэгдэж, батлагдахад хөрөнгө оруулалтын төслүүд дээр нэлээд өөрчлөлт ордог. Ингээд бэлтгэл ажил муутай, худалдан авах ажиллагааны шаардлага хангаагүй төслүүд, шаардлагыг хангасан ч зохион байгуулах ажлыг хийх нь маш том хариуцлагын асуудал байдаг. Тэгэхээр худалдан авах ажиллагааг эхний хагас жилийн дотор гэрээгээ хийгээгүй бол бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэдэг бодит байдал дээр боломжгүй байдаг.

Тийм учраас төсвийн ерөнхийлөн захирагч нарыг хариуцлагажуулж, төсөв төлөвлөх явцад бэлтгэл ажлыг бүрэн хангасан хөрөнгө оруулалтын ажлыг баталж байх  зарчмыг хатуу баримтлах үүднээс маш сайн хөшүүрэг болно.

Ингээд тавдугаар сарын 31-нээр төсвийн ерөнхийлөн захирагч нараас мэдээлэл авахад, нийтдээ 535 тэрбум төгрөгийн гэрээг хийгээгүй байсан. Тэгэхээр энэ бүгд төрийн хэмнэлт болж байна гэсэн үг. Тэгэхээр төсвийн орлого дутсанаас болж үүсч болзошгүй алдагдал 2.3 их наяд төгрөгийн 535 тэрбум төгрөг нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу бий болно гэсэн үг. Цаашлаад төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийх шаардлага үүснэ. Төсөвт тодотгол хийх талаар Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийнхөө бодлогыг танилцуулахдаа УИХ-д танилцуулсан байгаа. Төр өөрөөсөө эхэлж, урсгал зардал, хөрөнгө оруулалтаа илүү оновчтой, төрийн бүтцийг чадамжтай байдлаар цомхотгох зорилгоор төсвийн тодотгол, бүтцийн өөрчлөлтийг хийхээр болж байна. Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна. Ийм үндэслэлээр төсвийн тодотгол хийхээр болж байна. Өөрөөр хэлбэл, Төсвийн суурь хуулийн 34 дүгээр зүйлийн 4 заалт бий. Энд төсвийн ерөнхийлөн захирагч нарын хооронд зохицуулалт хийх шаардлага үүсвэл төсвийн тодотгол хийнэ гэсэн. Ийм хуулийн үндэслэлээр Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж байгаа учраас төсвийн тодотгол хийнэ. Үүнийг дагуулаад хэмнэлтийн тодотголыг өргөн барихаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Тэгэхээр нийт 2.3 их наяд төгрөгийн алдагдлаас 535 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтаас хасагдаж, 1.8 тэрбум төгрөг нь урсгал зардлаас хасагдана. Үүн дотор Үндэсний хороод болон нэлээд хэдэн яамдын харьяа агентлаг, бүтцийг татан буулгаж, нэгтгэнэ. Төрийн албан хаагчдын тоог цөөлөх асуудал УИХ дээр аль хэдийнээ яригдсан. Ирэх жилүүдэд есөн хувиар бууруулна гэсэн. Уг цомхотголд багш, эмч нар хамаарахгүй. Энэ процесс энэ удаагийн төсвийн тодотголоор эхэлнэ. Нийт 14.400 төрийн албан хаагчдын есөн хувийг цомхотгохоор УИХ дээр батлуулсан" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-18 66.181.184.88

МУ ын эдийн засгийн а******н жавхлан огцор.

Avatar

Нэргүй 2025-06-18 66.181.166.134

1.8 их наяд гээч ээ? манай сэтгүүлчид тоо мэддэггүй малнууд ш дээ?

Avatar

иргэн 2025-06-18 202.5.202.36

6 хан сарын цаадхыг харж чадахгүй сангийн сайд байгаад яахавдээ…Чааваас даа…Одоо их сүртэй, мжэдаг царай гаргаад яахавдээ

Avatar

зочин 2025-06-18 66.181.177.58

Ард иргэд тэнэг биш шүү. Ер тэгээд загас толгойноосоо эхэлж мууддаг гэдэг. Иймд дээд шатнаасаа эхлээд сайн цомхотгоорой. Угаасаа л ялзарсан нь харагдаж байна.. Учир нь Засгийн газар кабинетийн зарчимаар ажиллах ёстой. Засгийн газар нь уначихаад байхад дахиад сайд болно гэдэг чинь л үүний баталгаа.

Avatar

Нэргүй 2025-06-18 103.111.68.3

Төрийн албан хаагчдын тоог цөөлөх биш Улс төрийн албан тушаалтнаа цөөл

Avatar

Нэргүй 2025-06-18 66.181.184.102

Та бол эргүү төлөг!!!! Улс баян байхдаа төсвөө танаж Хэцүү болоход төсвөө тэлдэг юм. Тань шиг тэнэг сангийн сайд байхад ард түмэн хэзээ ч баян байхгүй Монгол улс өрнөөс огт салахгүй юм бна. дуран минь

Avatar

Нэргүй 2025-06-18 203.23.49.49

Урсгал зардлаа 500 тэрбумаар багасга. 1,8 тэрбум гэж иргэдийг хуурч байгаам уу

Avatar

Нэргүй 2025-06-18 203.23.49.49

Урсгал зардлаа наадхаасаа 10 дахин их багасга

Avatar

Нэргүй 2025-06-18 66.181.185.62

баахан хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжих нь дээ. өөр арга бодож олох чадвар алга уу?! ядуурал нэмгдлээ

Avatar

Нэргүй 2025-06-18 66.181.180.246

энэ өлөн ч аргагүй л даам юмаа.

Avatar

Нэргүй 2025-06-18 59.153.113.231

Энэ нэг хулгайч үхэхээс нааш далд орохгүй юм байна даа

Avatar

бжавх 2025-06-18 59.153.112.38

Энэ нэг тэнэг юмны байж байгаа байдал хийж байгаа мэдэгдэл яахаараа дандаа Монгол улсын эрх ашгийн эсрэг дайсагнасан байдалтай байдгийг судалж үзэхэд гэмгүй.

Avatar

Нэргүй 2025-06-18 202.126.91.121

нам төр хулгайлж эзлэсэн х***а манжууд бүлэг улс орныг бүсэлцэн айхтар л******д даварцан. Хулгайлж бүлэглж бүсэлцэн.

Avatar

Нэргүй 2025-06-18 202.126.88.183

Гөлөг

Avatar

Монгол 2025-06-18 66.181.189.80

Шаардлагагүй төсөл, хөтөлбөр, тендер гэх мэт луйвар хулгай хийх боломжийг бүрдүүлдэг эх үүсвэрүүдийг танах нь зөв. Хүний нөөцийг багасгахаар бол луйвар, хулгай хийдэг нөхдүүдийг нэгдүгээрт зайлуул.

Avatar

Нэргүй 2025-06-18 59.153.112.165

Зөв төлөвлөгдсөн шаардлагатай хөрөнгө оруулалтуудаа явуулах хэрэгтэй шүү эдийн засгаа хумих болон нийгмийн тулгамдсан ажлуудыг хасах танах шаардлагагүй шүү. харин төрийн болон ТӨХК-уудын урсгал зардал, хөрөнгө оруулалтыг хасах татан буулгах, нэгтгэх шаардлагатайг 100 хувь дэмжиж байна. 14400 хүн биш 100 000-г танах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-06-18 66.181.179.245

Урсгал зардлаас яасан бага хасч байнаа

Avatar

? 2025-06-18 202.126.89.125

Хулгай, луйвар чинь төрийн албанд их байна

Avatar

Зочин 2025-06-18 103.212.117.250

Төсөв тодотгох шаардлага байхгүй гээд хуцаад байсан хаана байна удахгүй та нар тэтгэвэрээ өгч чадахгүй болно доо ийм л хөлдүү нөхөр шүү Жавхлан

Avatar

зочин 2025-06-18 66.181.187.17

Төсөвт тодотгол хийхгүй гэж хэзээ хэн хэлсэн юм , Энгээд л гөрдөж гүтгээд эхэлдэг, Ардчилагч гэх энэ хулгайчууд , улс орны эдийн засаг санхүүг унагажх, төрийн ажилд саад хийх,,иргэдийн амьдралыг хүдрүүлэх зорилготой ажилладаг,Бусдыг гүтгэж доромжлоно Үнэнд нийцэхгүй мэдээ мэдээлэл цацна,Иргэдийг хуурна, Үүнийгээ ардчилал хүний эрх гэж магтана,

Avatar

Бортээг хулгайч 2025-06-18 202.9.46.8

10 тэрбум долларын нүүрсний хулгайч

Avatar

Нэргүй 2025-06-18 66.181.184.136

Жавхлан манай томоохон эдийн засагчдын нэг мөн. Тэр атаа жөтөөний дайснуудтай

Avatar

Нэргүй 2025-06-18 66.181.187.246

1.8 тэрбум хахахахахахахаха ёстой чихэр долоолгоно гээч блжийн даа яамаар юм бэ эдгээр томоо хүмүүсийг… ёстой п…а юм аа!!!

Avatar

Нэргүй 2025-06-18 202.126.91.124

Мал минь 1.8 их наяд гэж бна Приүс унасан усан толгойтой мал

Avatar

Нэргүй 2025-06-18 66.181.181.66

Ардын нам ухаантай хүмүүсийг намаасаа шахаж хөөсөөр байгаад Жавхлан мэтийн оркууд Сангийн сайдаар үлдлээ дээ.

Avatar

Угаас 2025-06-18 202.9.46.8

Угаасаа ухаантай толгой байгаагүй. Туйлын хашир, өмхий санаатай, нохой явдалтай л улсууд байдаг. Соц нийгэмд тийм л байсан, одоо ч хэвээрээ. Харин залуучууд хаанаасаа ийм нохой санаа суугаад байнаа.

Avatar

Зочин 2025-06-18 202.131.228.20

Солонгос, Япон улсад төрийн байгууллагуудын байшин хуулиараа 3 давхраас өндөр байж болдогүй хэт том байртай бол төсвийн урсгал зардал хэт их гарна гэж үздэг тул ийм шаардлагатай бөгөөд байр сав нь цомхон хүмүүс нь олуулаа том зааланд суугаад ажилладаг. Монголд яг эсрэгээрээ Ямар ч орлого олдоггүй төсвөөс санхүүждэг Цагдаагийн байгууллага, Шүүх, Прокуроруудын шинээр баригдсан байшин савнуудыг харвал ордон – СБД-ийн цагдаагийн байр, шүүхийн байрыг харвал ойлгоно дулааны зардал төсвөөс их мөнгө

Avatar

Нэргүй 2025-06-18 202.126.92.75

hasanhgui gd l chichreed bsn ene nuhur odoo hasan gd l!!! ene elgeer hevtuuleh ajliig ene sain hiisendee

Avatar

Нэргүй 2025-06-18 122.201.27.24

баахан цагдаа, дотоодын цэрэг бэлдсээр байгаад тэд нарын чинь зардлыг төлж дийлэхээ байлаа

Avatar

Нэргүй 2025-06-18 103.57.93.92

бүх халамжуудаа зогсоо цалин тэтгэвэрээ хас төрийн албаа цомхотго өөрөө төмөр замаас хулгай хийхээ боль

Avatar

Нэргүй 2025-06-18 66.181.176.152

hedhen hongoiin umnu todotgoh hereggui geed hucaad baisan yaasan be l****a. mongoliin turiihnii ug bolgon hudal huurmag. umhii huurnuud uheesee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж