Прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг 2024 он болон 2025 оны эхний улиралд 1992 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Мал хулгайлах гэмт хэрэг Хэнтий аймагт 361, Дорнод аймагт 288, Архангай аймагт 239, Увс аймагт 210, Сүхбаатар аймагт 106 бүртгэгдсэн нь орон нутгийн хэмжээнд хамгийн их байна. Харин нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүрэгт 109, Баянзүрх дүүрэгт 75, Хан-Уул дүүрэгт 61, Налайх, Багахангай дүүрэгт 23 бүртгэгдсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт 623 хүнийг мал хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 377 хүнд холбогдох 266 хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Мал хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 623 хүний насны байдлыг авч үзвэл, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нийт хэрэгт 18 хүртэл насны тав, 18-30 насны 227, 31-44 насны 296, 45-аас дээш насны 95 хүн байна. Хүйсийн хувьд эрэгтэй 601, эмэгтэй 22 хүн байгаа бол, ажил эрхэлдэг 63, тодорхой эрхэлсэн ажилгүй 560 хүн байна.
Яллагдагчаар татагдсан 614 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авснаас 55 яллагдагчид цагдан хорих, 37 яллагдагчид хязгаарлалт тогтоох, нэг яллагдагчид барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад 520.6 сая төгрөгийн эд хөрөнгө битүүмжилж, 66.5 сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авсан бөгөөд 935.4 сая төгрөгийн хохирол нөхөн төлүүлжээ.
Шүүхээс 248 хэрэгт 374 шүүгдэгчийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 277 шүүгдэгчид 1-9 жил хүртэл хугацаагаар хорих ял, 56 шүүгдэгчид зургаан сараас дөрвөн жил таван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 40 шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, нэг шүүгдэгчид ял оногдуулахгүй хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан байна.
Уншигч 2025-06-18 122.201.31.242
Малын хулгайчуудын том групп Хэнтий аймагт ажиллаж байгаа юм байна даа.
Нэргүй 2025-06-18 103.168.34.136
Том хулгайч нараа дагаад жижиг хулгайч нар нь хvртэл олшир ч дээ
gadnui y XUUX. # 2025-06-18 132.194.13.88
&, ###.
bolino; OCr ydirddag toolyyr,Kabel tabisan@; buildungaar,E Xynsryy atrwr, NEToy, (gadnixand saitaar zasaglyylj zailyyl) yanada,dyynaasaanzbx 2025-06-18 132.194.13.88
gyilagchduin tsyglaanui tolgoilogch, bayjixuig shaxab. (bysduig zalilj baixvui.cexeetnyyduig garga) bainguin xylgaigaaraan ?
Komand uguxgyi bol xylgaich nar ni xylgaildgyin bailee, (- ylcuinab, bainguinfn,) dyynaasuig chuni xylgaiaxbuu, xylgaig ni yarixaar nusgeed; 2025-06-18 132.194.13.88
yil yabdlaar baritsan, TYLXEJ DARAAGUIN OCHIX GAZARTAAN workeroor; XULGAIGAAEZEN, NI BELDENE GESEN YG. ezen bysduig zalilj
bainguin xylgai, ochson gazar byr XULGAICHDAAN TEJEESEEr Udriint, +XOXIROGCHIDfoi, not badaan medgyi, nemer boloxoosoo; zytglten?
Xentuigees xylgailyylaxuig komandlsuin bishyy, ochuj ochij ozaartan XARANXUI TOLGOIT. 2025-06-18 132.194.13.88
olon aimgaas
Нэргүй 2025-06-18 66.181.187.252
Цагдаагийн дарга нар цөм Хэнтийнх болохоор хулгайч нар нь хүртэл оодорч байна л доо !!!
Зочин 2025-06-18 66.181.176.18
Хаха, Хэнтий ч томчууд нь авилга, бөхчингүүд нь допинг, малчид нь малын хулгай гээд юм юмаараа л тэргүүлж байх шиг, бүтэхгүй аймаг
Нэргүй 2025-06-18 66.181.179.245
Увсаас ирсэн хөсрий царайтаа хулгайчид Халхын нутагт мал хулгайлж баяжиж бна
Нэргүй 2025-06-18 73.109.136.113
Увсынхан биш байхаа. Гамин царайлчихаад та нар оорсдоо л бпйх
Нэргүй 2025-06-18 66.181.182.164
хэнтийнхэн аймаар аймаар, бор өндөрийн данх бол бүүр аймаар хусна шд.
Нэргүй 2025-06-18 59.153.113.231
хэнтийн хүүк бүр аймаар шдээ банкны мөнгийг хүртэл хусна шдээ
Нэргүй 2025-06-18 188.162.254.92
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж !!!
Нэргүй 2025-06-18 66.181.187.252
Оюун-Эрдэнийн үед Хэнтийн хулгайч нар нь хүртэл их том орсон ш дээ ! Одоо хулхи нь бууна доо !