Нийслэлчүүд ирэх өвөл дахин өөр түлш "туршина"

Нийслэлчүүд ирэх өвөл дахин өөр түлш "туршина"

Нийслэлчүүд ирэх өвөл дахин өөр түлш "туршина"

Түүхий нүүрснээс татгалзсан улаанбаатарчууд өнгөрсөн таван жил сайжруулсан шахмал түлш түлж, туршсан. Гэвч хотын утаа арилсангүй. Харин ирэх өвлөөс дахин өөр түлш туршиж үзнэ гэдгийг сайд, дарга нар мэдээлж эхэллээ. Ингэснээр хотын утаа хэд дахин буурч, төсвийн хэмнэлт хийх гэнэ. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөхдөө "Эрдэмтдийн зөвлөлийн дүгнэлт гарсан. Өндөр илчлэгтэй нүүрс буюу угааж, жигнээгүй нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь буруу гэдгийг эрдэмтэд гаргасан. Өнгөрсөн жилүүдэд маш олон хүн угаартаж нас барсан. Үндэсний хорооноос хагас коксжсон нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ гэдэг шийдвэрийг гаргасан. Тийм учраас БНХАУ-аас 200 гаруй тэрбум төгрөгөөр хагас коксжсон нүүрс авна.

Бид одоогийн "Тавантолгой түлш" сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн нийт зардлыг шингээж, 300 тэрбум төгрөгийн хэмнэлт үүсгэх гэж байна.

Өөрөөр хэлбэл, 80 орчим сая ам.долларын хэмнэлт үүсгэх тооцоог гаргаж, 800-гаас дээш градуст жигнэсэн, химийн хортой нэгдлийг ялгасан нүүрсийг ялгасан нүүрсийг 200 гаруй тэрбум төгрөгөөр худалдан авч, эндээ савлан, хэрэглээнд нэвтрүүлнэ" гэдгийг хэлсэн. Харин Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл 20 гаруйхан хувьтай байгаа гэсэн юм.

Хөх нүүрс буюу жигнэсэн нүүрс гэж нэрлэдэг. Хүрэн нүүрсийг 550-650 градусын темпаратурт халааж, жигнэх байдлаар дотор нь агуулагдаж буй хорт бодис, дэгдэмхий хийг ялгаж, цэвэр түлш үйлдвэрлэдэг технологи.

Хөх нүүрсний үйлдвэр бол дунд хугацаандаа Улаанбаатарын утааг 80 хувиар бууруулахад хувь нэмрээ оруулах гэнэ. Энэ бүтээн байгуулалтын ажил ирэх онд ашиглалтад орж амжихгүй учраас Хятадаас хөх нүүрс худалдан авахаар болсон байна.

ШУА-ын Химийн хүрээлэнгийн Багажит шинжилгээний лабораторийн эрхлэгч, шинжлэх ухааны доктор Ж.Нарангэрэл "Сайжруулсан шахмал түлшийг хийхдээ анхнаасаа түүхий эдээ Тавантолгойн уурхайн мидлингээр хийнэ гэж тооцоолсон. Сайн стандарт баталж болно. Гэтэл түүхий эд нь олдохоо болчихсон. Тиймээс тэр түүхий эдтэйгээ дөхүүг л сайжруулсан шахмал түлш хийхэд баталсан.

Хэрвээ стандартад нүүрсний агууламж 10 хувиас бага, дэгдэмхий бодис бага гэж заавал түүхий эд нь байхгүй байсан. Тухайн үед хамгийн боломжит хувилбар гэж үзээд мидлингтэй дөхүү түүхий эдийг хэрэглэсэн юм болов уу.

Мидлингээр хийсэн сайжруулсан шахмал түлш бол анхан шатны боловсруулалт хийсэн түлш. Мэдээж агаарын чанарыг хангахгүй байна. Үүний оронд дэлхийн улс орнууд хагас коксжсон нүүрсийг хэрэглэж байна. Хагас коксжсон нүүрс гэхээр түүхий нүүрсийг бүрэн боловсруулж, гаргаж авсан гэсэн үг. Энэ цоо шинэ технологи биш. Агаарын бохирдлыг бууруулах хамгийн боломжийн хувилбар" гэдгийг хэлж байв.

ХАГАС КОКСЖСОН НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРИЙГ 2027 ОНД БҮРЭН АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Багануурын уурхайн 90 га газарт хагас коксжсон нүүрсний үйлдвэр барихаар төлөвлөж байгааг албаныхан мэдээлсэн. Багануурын үйлдвэр технологийн паркыг шинээр байгуулахад нийтдээ 531 сая ам.доллар шаардлагатай бөгөөд тэр дунд хагас коксжсон нүүрсний үйлдвэрийг барихад урьдчилсан байдлаар 190 сая ам.доллар зарцуулах тооцооллыг хийжээ. Шинэ үйлдвэр жилдээ 97 сая ам.долларын борлуулалт хийхээр төлөвлөсөн байна. Үйлдвэр барих ТЭЗҮ-г хийж байгааг албаныхан өмнө нь мэдээлсэн юм. Энэ үйлдвэр нь одоо иргэдийн хэрэглэж буй сайжруулсан шахмал түлшний өртгийг 62 хувиар бууруулах гэнэ.
Бүтээн байгуулалтыг 2025 оны дөрөвдүгээр улиралдаа багтаан эхлүүлж, 2027 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байгаа аж.
Тус үйлдвэр нь 850 мянган тонн хагас коксжсон нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд хоёр сая тонн түүхий эд орно гэдгийг мэдээлж байв. Үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулахаас гадна 5000 тонн Багануурын уурхайн нүүрсийг Шинжааны үйлдвэрт технологийн туршилт судалгаа хийлгэхээр ШУТИС, Шинжлэх ухааны академитай хамтран ажиллахаас гадна Хятадын Шинжлэх ухааны академийн Нүүрс химийн хүрээлэн рүү Багануурын нүүрсний дээжийг явуулсан талаар өмнө мэдээлж байсан юм.
Багануурын хүрэн нүүрсийг гүнзгий боловсруулах үйлдвэрийн нэг, хоёрдугаар шат ашиглалтад орсноор төвийн бүсийн ДНБ-д дөрвөн хувиар, улсын ДНБ-д 2.4 хувиар нөлөөлөл үзүүлэх гэнэ. Мөн шинээр 1950 ажлын байр бий болж, жилдээ 250 сая ам.долларын борлуулалт хийдэг томоохон хэмжээний стратегийн ач холбогдол бүхий үйлдвэр технологийн парк болж хөгжинө гэдгийг мэргэжилтнүүд онцсон байдаг.

Хагас коксжсон нүүрсийг хэрэглэснээр одоогийн сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад Улаанбаатар хотын утаан дахь тоосонцорыг дөрөв дахин, хүхрийг гурав дахин, азотын давхар ислийг зургаа дахин бууруулна гэж дүгнэжээ. Энэ тооцоо судалгааг 2007 оноос хойш Монголын болон гадаадын эрдэмтэн судлаачид хийж эхэлсэн гэдгийг албаныхан хэлсэн юм. Эдийн засгийн ач холбогдлын хувьд одоогийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн өртгийг 60 хүртэл хувиар бууруулах төсөл гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Г.Нарангэрэл . 2 минутын өмнө 202.9.41.52

Хятадад л ашигтай бас 1 туршилт , аллага үргэлжилсээр , үнэхээр эмэгнэлтэй :

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.57.94.237

Энэ чинь л харин зөв шийдэлдээ. Нодни ингэх байсийн

Avatar

Бат 5 цагийн өмнө 59.153.113.228

Ням бактер мөнгө хэмнээд 300 тэрбумаар хятадаас кокс нүүрс авна гэнэ. Эхэндээ тохирсон үнээрээ өгөх байх дараа нь валютын ханш өссөн гээд үнээ нэмж нийтдээ 600 тэрбум болох биз. Иймд бүсээ чангалаад хагас кокосын үйлдвэрээ хурдан барих эсвэл гэр хорооллын шугамыг яаралттай даацтай шугамаар сольж цахилгаанар халаахад шилжих хэрэгтэй. ЭХ сайд нь фургоны наймаанчин байхад өөрчлөлт гарахгүй болов уу. Чойжоод монголчууд бид ямар өргүй харинч хотын бүх ногоон байгуулам газрыг ширэнгэн бетонндсон доо.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 122.201.31.89

иргэдээр туршиж дуусахгүй..өөрсөд дрээ туршицгаа

Avatar

Бат 5 цагийн өмнө 59.153.113.228

Сайжруулсан шахмал түлшийг хэн сагаачилсан билээ одоогийн Еөк шүүдээ. Энэ хүн яагаад энэ олон хүн хордож олон зуугаараа угаартаж үхээд байхад дуугүй гүлдийгээд тэрбум мод гэх мэт шоу хийгээд явна вэ. Энэ хүн 3 ажил хийнэ гэсэн газрын тос, төв цэвэрлэх байгууламж, атрын аян гэх мэт ажил байсан одоо өөрийнр нь урвагчдын ЗГ гарсаг тул амалсан ажилаа хийнэ байгаа. Шинэ Хархорин гэх мэт цаг нь болоогүй юманд мөнгө үрээд хэрэггүй дээ.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.55.188.105

Энэ ухна-ууд маань бидний сонгож эрхэлүүлсэн ишигнүүд шүү дээ.Ийм тэнэг үртэй болсон ард бидний буруу.Өөрсдөө нүүрсээ гуйж зарчихаад өндөр үнээр эргүүлээд худалдаж авдаг.Тэгээд хээв нэг хивж суугаа малнуудын оронд хүн тавийяаа.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 59.153.112.126

turshilrin harh yum uu haashaa yum odorvitoi shiidel bhgui 34 jil bolloo. n**** gej

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 59.153.114.15

САИН ДАРГА УТА УГАРТАИ ТҮЛШИГ СОЛЬЖ ТУРШИЖ БАИЖ МЭДНЭ АВТОБУС ТҮГЭЛТЫН МАШИНЫ ХАР УТАГ ГАЗ БОЛГОЧЭЭЭ

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.126.90.227

Экспортолсон нүүрсээ илүү өндөр үнэтэй эргүүлж авах юм уу?

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.9.46.220

энэ тэнэг нөхөрийг тэнгэр нэргэг.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.181.84

улс, хот удирдаж байгаа хүмүүсээс болж ард иргэд нь хорт хавдраар өвчилж байгаагаа мэдэж байгаа болов уу?

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 122.201.31.105

Өөрсдөө нүүрстэй байжийж Хятадаас нүрс авна гэж

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 91.148.238.39

Сайжруулсан, боловсруулсан, коксжсон байна уу, хамаагүй – нүүрс шатаахад утаа гардаг. Зөвхөн утаа төдийгүй CO₂ and SO₂ ялгарна. Асуудлыг шийдье гэвэл ганцхан л арга зам бий – Хятадыг хар, тэд нүүрс шатаахаа болиод цахилгаанаар шалны халаалтаар шийдсэн. Хөх хотод 1-р сард очоод үз, адилхан хүйтэн ч гэсэн ямар ч утаа байхгүй. Бүх барилгууд шалны халаалт руу шилжээд, 3,5 хүнтэй Хөх хотыг цэлмэг болгочихсон.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.131.249.122

Хэлээд юухэв ээ. Тэнэгтэж дуусахгүй юм аа. Идэж дуусахгүй, ард иргэдээ тэнэг гэж бодоод байхын энэ МАНгарууд

Avatar

Т1 10 цагийн өмнө 202.9.46.8

Хүүкийн сонгуулийн шоу төдий шүү дээ, хэдэн хүний амь нас, эрүүл мэнд, төсвийн хэдэн их наядын зардал билээ. Одоо больцгоо, зүгээр л налайхаа түлье. шаал ухаангүй юм!

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.187.23

АРД ИРГЭД ТУРШИЛТЫН АМЬТАД БИШ ГЭДГИЙГ ХЭЛЬЕ…ҮХЭДГҮЙ ГЭДЭГ ШИГ ОЛОНН ТУРШИЛТАД ОРЖ БАЙНА ДАА….

Avatar

Иргэн 10 цагийн өмнө 66.181.178.213

Аль 2016 онд Японы хөнгөлөлттэй зээлээр хагас коксын үйлдвэр байрьж байгуулах бололцоотой байсан. Тэр үед засгийн газар Японы засгийн газраас сануулсаар байхад иений хөнгөлөлттэй кзээлийн мөнгийг нь татаж авахгүй байсааар байгаад японы санхүүгийн жил нь дуусч тухайн зээлийн хөнөргө эргэн татагдсан түүхтэй. Тэр үед хагас коксын үйлдвэрээ барьж байгуулаад түүгээрээ сайжруулсан түлшээ үйлдвэрлэсэн бол бид бүхэл бүтэн 11 жил утаагаар амьсгалахгүй л байлаа.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.182.178

МАН,,,,Жил болгон Ард иргэд дээрээ туршилт ,,Ард түмнийхээ эсрэг *геноцид* үйлдэж байна,,,,,

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.178.213

Мэдэхгүй нүүрсний боловсруулалтын талаар донгосоод хэрэггүй. Тэр хагас коксоор хийсэн шахмал түлшийг чинь япончууд рестораны ширээнийхээ голд түлээд, дээр нь махаа шараад идэж байдаг юм. Хортой бол япончууд тэгэх байсан уу??? Хүн мэддэг юмаа л ярих сайхан. Үхсэн хатсаны чинь геноцид???

Avatar

ахмад геологич 11 цагийн өмнө 202.126.91.1

энэ тэнэг үйлдлээ зогсоох хэрэгтэй. Хичннээн тэрбуммыг салхинд хийсгэх гэсэн юм бэ. Хийн хоолой тавихад зориулахгүй юмуу. Хийтэй байж ашиглахгүй байна гэдэг дүүрчихсэн тэнэглэл. Зарим улс мөрөөдөөд ч байхгүй хийн их нөөцтэй байж утаа яриад дээр нь хэдэн тэрбумаар нь салхинд хийсгэнэ. Энэ бол аймшигтай тэнэглэл….

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.178.213

Тэр геологио мэддэг ухаантай юм бол геологийнхоо тухай л ярь. Мэдэхгүй нүүрсний боловсруулалтын талаар донгосоод хэрэггүй. Тэр хагас коксоор хийсэн шахмал түлшийг чинь япончууд рестораны ширээнийхээ голд түлээд, дээр нь махаа шараад идэж байдаг юм. Хортой бол япончууд тэгэх байсан уу??? Хүн мэддэг юмаа л ярих сайхан

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.187.133

мөнгө төлж хордож байснаас энэ өвөлдөө энгийн нүүрсээ түлцгээ, налайх ч юм уу шарын гол багануур ч юм уу, угаартаж үхэх нь эрс бүүр маш бага болно гэдэгт мөрийцсөн ч алдахгүй, аа харин энэ хугацаанд нь буюу ирэх жилийн өвөл гэхэд кокосжуулсан нүүрсээ өөрсдөө хийж чадна биз дээ. хангалттай хугацаа гарна шд.

Avatar

иргэн 11 цагийн өмнө 202.9.47.2

хятадад хөрөнгө оруулах гэсэн ТЭНЭГЛЭЛ…. ЗҮГЭЭР ЕРДИЙН НҮҮРСЭЭ ТҮЛЦГЭЭЕ

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.178.213

Мэдэхгүй нүүрсний боловсруулалтын талаар донгосоод хэрэггүй. Тэр хагас коксоор хийсэн шахмал түлшийг чинь япончууд рестораны ширээнийхээ голд түлээд, дээр нь махаа шараад идэж байдаг юм. Хортой бол япончууд тэгэх байсан уу??? Хүн мэддэг юмаа л ярих сайхан

Avatar

Зочин 11 цагийн өмнө 202.131.230.163

Сайжруулсан шахмал түлш тухайн үедээ хотын агаарын бохирдлыг бууруулсан нь үнээн. өнгөрсөн жил нилээд хэл ам гарсны эцэст Засгийн газрын Ерөнхий сайдыг огцруулах хүртэл улс төржсөний эцэст дахин сайжруулсан түлшэн дээрээ л бууж бна. Утааг улс төржүүлдэг улс дэлхийдганцхан Монголчууд. ард түмнээрээ дэндүү хоцрогдсон байгаа биз

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.126.89.45

Наад янз бүрийн түлшнүүд чинь аймаар зардалтай юмаа. Алмаар байгаам бол нэгмөсөн хорт хий шаагаач, амарштээ. Дараа жил мөнгө зарахгүй, бүгд үхцэн.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.178.213

Мунхагын гай гэж мөн их шүү ккк. Яаж насыг барна даа ийм тэнэг хүн

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.160.20

Монгол шиг тэнэг хүмүүс дэлхий дээр байхгүй.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 188.162.254.98

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлоод амь насаар нь туршилт хийдэг тусгай элчин сайдуудтай Монгол улс мандтугай ?????????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж