Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо

Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо

Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон Л.Мөнхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан О.Алтангэрэлээс тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.

Тамга хүлээлцэх үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт оролцсон юм. Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн яамны хамт олон өнгөрсөн хугацаанд Засгийн газраас  баримталсан бодлого, шийдвэрийг үр дүнд хүргэхийн төлөө бүхий л боломж нөхцлөө дайчилж ажилласан гэдгийг тодотгоод, шинэ Засгийн газрын Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарт ажлын амжилт хүслээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын хувьд Монгол Улсын эрх зүйт нийгэм, дотоод аюулгүй байдлыг хамгаалах чухал үүрэг гүйцэтгэж байгаа Хууль зүй, дотоод хэргийн яамны хамт олонтой хамтран Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт тусгасан эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлж, шинээр байгуулж буй Засгийн газрын бодлого шийдвэрт нийцүүлэн ажиллана гэдгээ тодотголоо.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын хувьд 1999 онд тус яамнаас ажлын гараагаа эхэлж байсан, төрийн албанд мэргэжилтнээс эхлэн зүтгэсэн туршлагатай хуульч. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн яам, системийн байгууллагуудтай хамтран эрх зүйн шинэтгэлийн ажлыг зогсолтгүй үргэлжлүүлнэ гэдгээ тодотголоо.

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан О.Алтангэрэл “Эрх зүйн шинэтгэл-2” хөтөлбөр, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрт тэргүүтэй Хууль зүй дотоод хэргийн яамнаас өргөн барьсан 18 хуулийн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, салбарын харъяа байгууллагуудын үйл ажиллагааг өндөр түвшинд хүргэж чадах мэргэжлийн хуульч томилогдож байгаад талархал илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-18 202.9.40.52

Огцор хөдөлгөөнийхөн Мөнхбаатарыг сайд болгох санаатай байсан нь хэрэгжлээ. Алтангэрэл ажлаа маш сайн хийж олон ажлыг хийхээр төлөвлөж байсан. Сайн юманд садаа их гэгчээр огцор хөдөлгөөнийхөн болон УИХ-ын гишүүн Лодойсамбуу, Баярмаа, Цогтгэрэл, Тэмүүжин нар Хамтарсан засгийн газрыг унагаж чадлаа энэ засгийн газрыг мөн л унагаах биз. Хамгийн тэнэг нь иргэд ойр ойрхон засгийн газраа унагаахыг дэмждэгт л байна. 3-р ээлжийнхэн яарч байгааг шинэ огцор хөдөлгөөнийхөнд хэлэхэд таатаай байна

Avatar

Нэргүй 2025-06-18 202.126.89.224

орон гарангийн зг Б.ЭНХБАЯРЫГ хздхя.ны сайд болгосон бол ард түмэн баярлах байсан даа?????

Avatar

Нэргүй 2025-06-18 103.212.119.149

Алтангэрэл шиг зоригтой хуулийн сайд ер нь дахин гарахгүй биз дээ харамсалтай. Ажлыг нь үргэлжлүүлээрэй, чадах уу даа чи.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.160.103

Зоригтой гэдэг ухаантай гэсэн үг бас биш л дээ??

Avatar

Нэргүй 2025-06-18 76.64.44.146

Энэ нүүрснийxэнд эxний сард эxнээс нь 20-25 жил өгөxгүй бол ЗАЙЛУУЛ!!! Тийм л xүн Монголчууд xүсэж байгаа сайдын орон тоо.

Avatar

Нэргүй 2025-06-18 116.46.60.144

улс төр ч гэж амьтны доог л болждээ.

Avatar

ИРГЭН 2025-06-18 66.181.188.62

Хуулийн сайд хүн дөрвөлжин тогтвортой тууштай зоригтой хүн байж амжилт гаргана!!! Мөнхбаатар шиг бие нь бөөрөнхий үзэл бодол нь бөөрөнхий бүх юм нь хамелеон хүнээс юуу ч гарахгүй!!!

Avatar

зочин 2025-06-18 103.229.123.235

Мөнхбаатарт ажлын амжилт хүсье

Avatar

Мөнгөн аяга 2025-06-18 66.181.166.134

Наад олон ёсолгоогоо одоо больчих оо. Та нар гавьяа байгуулаагүй байх аа. Бага хурал гэдэг Их хуралаас том бүтэц бий болгож, түүгээрээ ЗГ-аа огцруулж, 2-р ээлж нь хоолондоо орж байгаа. Улс орны эдийн засаг, төсөв мөнгө хүнд бгаа гээ биз дээ. Хэний мөнгөөр хадаг, мөнгөн аяга аваад, камераас нууж өгөөд бна аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж