"Уурхайчид хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байна"

"Уурхайчид хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байна"

"Уурхайчид хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байна"

Эрдэнэс Тавантолгойн уурхайчдын төлөөлөл өнөөдөр /2025.06.18/ мэдээлэл хийлээ.


“Баялагтай эзэн” ТББ-ын тэргүүн Г.Хажидмаа:

-"Эрдэнэс Тавантолгой" компанийн удирдах албан тушаалтнуудад удаа дараа уурхайчдын ажиллах нөхцөл, цалин хөлсний талаарх мэдээлэл хүргүүлсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гадаадын компани, туслан гүйцэтгэх компаниудад уурхайчдыг хэрхэн ажиллах шаардлагыг тавьж чадахгүй гэж Монгол талын удирдах албанаас мэдээлсэн. Монгол Улсын Үндсэн хуульд захирагдахгүй төр, иргэд гэж байхгүй болжээ.

Уул уурхайн баялгийг гадаад орныхон 30 жилийн хугацаанд хангалттай ухаж байна. УИХ болон сайд дарганар гадаадын компанид зориулж хуулийг өөрчилж байна. Мөн баялгийг хэрхэн урсгаж байгаа нь нууцын зэрэгт орсон. Гадаадын байгууллагад ямар шаардлага тавьж ямар эрх олгож байгаа талаар удахгүй мэдээлэл дэлгэх болно. Монгол Улсын мянга мянган уурхайчдын эрх ашгийг төрд байгаа гишүүдээс нэг нь ч хамгаалсангүй. Салбар салбарын сайдууд гадаад улсын эрх ашгийг хамгаалж байна. Тийм учраас иргэд нь нэгдэж төр засгийн буруутай үйлдлээс болж баялагтаа эзэн болж чадахгүй байна. Монгол Улсын иргэд стратегийн ордуудаас баялаг хүртэх ёстой.

Монгол Улсын Ерөнхийлөгч амлалт өгч гарахдаа хүн бүрийг баялагтаа эзэн болгоно гэсэн. Уурхайчдаас удаа дараа гомдол мэдээлэл өгсөн. Үүнд, уурхайчид хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байна. Хоёрдугаарт, уурхайчдын нийгмийн даатгалын маш олон жилээр төлдөггүй. Гуравдугаарт, хаанаас худалдаалж авсан нь тодорхойгүй мах махан бүтээгдэхүүнээр уурхайчдыг хооллож байна гэдгийг онцолсон гэв.

“Геологи, уул уурхай хөгжлийн тэмүүлэл холбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Ононхангай:

-Уурхайчдын эрх ашиг хөндөгдөж байгаа талаар манай төрийн бус байгууллагад "Эрдэнэс Тавантолгой" компанийн ажилчид хандсан юм. Тодруулж хэлбэл, тус компанийн туслан гүйцэтгэх компани буюу "Ти Ти Жи Ви Си Өү", "Чү" байгууллагын ажилчид хандсан. Энэ хүрээнд нийт ажилчид албан үүргийн дугаар болон гарын үсгээ зурсан.

Дээрх байгууллагууд уурхайчдын ажлын цаг, ээлжийн амралтыг бодохдоо тэдний эрх ашгийг хөндөж байна. 2020 онд гарсан тушаалаар илүү цалинг олгоно гэж заасан байдаг. Гэвч тухайн байгууллагаас илүү цалин хөлсийг олгох боломжгүй, илүү санхүү төсөв байхгүй гэж мэдэгдсэн байна.

Нэр дурдсан гурван байгууллагууд дээрээ нэг удирдлагатай. Тендер дуусах үед ажилчдаа өөр хоорондоо солилцож уурхайчдын эрхийг хөндөж байгаа. Уурхайчдад тайлбар өгөхдөө "Бид маш сайн гэрээний заалт тусгаж өгсөн" гэдэг хариу өгдөг. Гэвч энэ дээр уурхайчид хохирч үлдээд байна” гэж мэдээлсэн юм.

А.Тамир

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-06-18 202.126.90.153

Уул уурхайд ажиллах явцад өнгөрсөн амьдрал нь нүднийх нь өмнө жирэлзэж үзээгүй оператор ховор байх. Монгол улсын эдийн засгийг нуруундаа үүрч байгаа салбарт амь нас эрүүл мэндээрээ дэнчин тавин байж ажиллаж хамаг бүтээлийг нь хийчихээд хамгийн улны цалин. Бас л арай шүү.

Avatar

Нэргүй 2025-06-18 66.181.180.246

аргагүй л дээ. өлөн царайлсан хулгайч луйварчдаа толгой дээрээ залчихсан мөнгө л авч байвал улс орон ард иргэд Түй цаашаа болсон улс орон юм бишүү

Avatar

Нэргүй 2025-06-18 158.59.146.30

Монголчууд БҮГДЭЭРЭЭ ХӨДӨЛМӨРИЙН МӨЛЖЛӨГТ ӨРТӨӨД ӨНӨ УДААГ ЖИЛ БОЛУ БАЙНАА
Монголчууд БҮГДЭЭРЭЭ ХӨДӨЛМӨРИЙН МӨЛЖЛӨГТ ӨРТӨӨД ӨНӨ УДААГ ЖИЛ БОЛУ БАЙНАА
Монголчууд БҮГДЭЭРЭЭ ХӨДӨЛМӨРИЙН МӨЛЖЛӨГТ ӨРТӨӨД ӨНӨ УДААГ ЖИЛ БОЛУ БАЙНАА
Монголчууд БҮГДЭЭРЭЭ ХӨДӨЛМӨРИЙН МӨЛЖЛӨГТ ӨРТӨӨД ӨНӨ УДААГ ЖИЛ БОЛУ БАЙНАА
Монголчууд БҮГДЭЭРЭЭ ХӨДӨЛМӨРИЙН МӨЛЖЛӨГТ ӨРТӨӨД ӨНӨ УДААГ ЖИЛ БОЛУ БАЙНАА
Монголчууд БҮГДЭЭРЭЭ ХӨДӨЛМӨРИЙН МӨЛЖЛӨГТ ӨРТӨӨД ӨНӨ УДААГ ЖИЛ БОЛУ БАЙНАА

Avatar

Нэргүй 2025-06-18 66.181.188.195

Худлаа ярихаасаа ичээсэй!
Үнэхээр хөдөлмөрийн мөлжлөгө байгаа бол ажлаасаа гарчихна. Нээх албадан ажиллуулна гэж юу байхавдээ.
ажлаасаа гараачэй!

Avatar

Нэргүй 2025-06-18 66.181.187.252

Хүү минь, мөлжүүлээд бгаа бол ажлаасаа гар ! Оронд чинь ажиллах олон хүн бнаа !!!
Үгүй бол дуугүй шиг ажлаа хий !!!

Avatar

зочин 2025-06-18 66.181.187.17

Капитализм бол угаасаа мөлжлөгийн нийгэм, Жинхэнэ дарангуйлал, Бүх иргэд нь зээлэнд дарлуулсан, Тэр бүр ажил олдохгүй, Үй олон ядуус орон гэргүй гадаа хоноглодог, Юмны үнэ их ,Сард 2500 доллары ажил олоход хэцүү Гэтэл нэг удаа түргэн дуудахад 1000,нэг удаа эмчид үзүүлэхэд 300-400, хугарсан гар эмчлүүлэхэд 10000,төрөхөд 40000,хамгийн хямд хагалгаа 100000-аас дээш долларын үнэтэй, Амьдрахын тулд 2 өөр газар 10-аас доошгүй цаг ажиллаж сард ганц өдөр амрадаг г,м ийм л нийгэм рүү бид явж байна,

Avatar

Нэргүй 2025-06-18 202.55.188.103

Odoo bolih hergteu uurhaichid. Uurhai chin uursduu hunii hol bzde. Medeeg bolovsrop bhgui bolohoor tegj bga ymdaa huurhii

Avatar

Нэргүй 2025-06-18 202.55.188.103

Uneen hetsuu bolood tgj baigaa bailguidee ami ersen nitshuld hund gazar ajillaj bga ym chin tsalin hulsiig ni uguh heregtei sanagdj bna. Mnhn idne idne ghd abs arai l iddg shuu

Avatar

Нэргүй 2025-06-18 202.180.219.12

таарсан таар шуудайнууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж