Б.Бат-Өлзий заан "Тэргүүн бөх"-өөр шалгарчээ

Б.Бат-Өлзий заан "Тэргүүн бөх"-өөр шалгарчээ

Б.Бат-Өлзий заан "Тэргүүн бөх"-өөр шалгарчээ
Улсын заан Б.Бат-Өлзий 2024-2025 оны улирлын барилдаануудад амжилттай барилдаж, чансааны 11350 оноогоор тэргүүлжээ. Тэрбээр шилдэг найман бөхийн "Тэргүүн бөх"-өөр тодорч, өнөөдөр шагналаа гардан авсан байна. Уг шагналыг МҮБХ-ны гүйцэтгэх захирал, улсын гарди И.Доржсамбуу гардуулж, түүнд өргөмжлөл, Монгол бөхийн өргөөний сувинер, мөнгөн шагналаа гардуулан өгчээ.
Сүүлд бөхчүүдийн чансааны оноо шинэчлэгдэж, улсын заан Б.Бат-Өлзий 11350 оноогоор чансааг тэргүүлж, удаах байрт улсын начин Э.Батмагнай 10300 оноогоор, гуравдугаар байрт аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар 10050 оноогоор тус тус бичигдсэн байна. Бөхийн өргөөний улирлын барилдаануудад амжилттай барилдан, чансааны эхний наймд шалгарсан бөхчүүдэд шагнал олгохоор болсон. Тодруулбал,
  • Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын заан Б.Бат-Өлзий /33 нас/ 11350 оноо
  • Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын начин Э.Батмагнай /24 нас/ 10300 оноо
  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар /22 нас/ 10050 оноо
  • Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр /27 нас/ 9700 оноо
  • Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Аймгийн хурц арслан Д.Алтанцоож /30 нас/ 9400 оноо
  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр /35 нас/ 9,100 оноо
  • Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /35 нас/ 8800 оноо
  • Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга О.Хангай /35 нас/ 8600 оноо
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-18 66.181.186.77

demii demii shagnal avaad ulsiin tsol bolohoor bolohgui bgaam da

Avatar

Ах 2025-06-18 66.181.184.102

төрмөл биш таримал бөхчүүдийг битгий дэмжээд бай!!!!, Дандаа улс орныг жижиг довны үзэлтэй тэнэг ард түмэн болгоод байна. Бөх гэдэг чинь бөө болохоос биш авахын дон туссан өгөхийг мэддэггүй шуналын топ биш шүү дээ

Avatar

Нэргүй 2025-06-18 202.9.40.52

Одоо энэ эрчээрээ зоригтой шийдэмгий барилдаж гарди цол аваарай.

Avatar

Нэргүй 2025-06-18 66.181.176.123

Орхонбаяр 35 тай биш шүү. Таамгаар мэдээлэл бэлтгэхээ болиоч Элбэгдоржийн хувалзуудаа

Avatar

водка 2025-06-18 202.21.119.186

Б.Орхонбаяр 35 настай юм уу? хэзээ зодог тайлах гэж байна?

Avatar

d 2025-06-18 59.153.112.230

Орхонбаяр чинь 35 настай юм уу? Үүнээс залуу л баймаар юм.

Avatar

oogii 2025-06-18 66.181.180.177

БРАВО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж