Super Concert-оор дамжих "K-пoпономикс"

Super Concert-оор дамжих "K-пoпономикс"

Super Concert-оор дамжих "K-пoпономикс"

Хөгжмийн салбарын томоохон арга хэмжээ нь тухайн зохион байгуулж буй орон болон хотдоо эдийн засгийн хувьд эерэг нөлөө авчирдаг. Тэр ч утгаараа тухайн арга хэмжээг өөрийн улсдаа зохион байгуулахын тулд дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулдаг энтертайнмент компаниуд онцгой анхаарал хандуулж, хүчин чармайлт гаргасаар ирсэн. Тухайлбал,

1. Аялал жуулчлалын өсөлт

  • Тоглолтын үеэр дотоод болон гадаад жуулчдын урсгал нэмэгддэг.

  • Зочид буудал, зоогийн газар, тээвэр, дэлгүүрүүдийн орлого өснө.

2. Ажил эрхлэлт

  • Түр болон байнгын ажлын байр шинээр бий болдог /техник, аюулгүй байдал, үйлчилгээний салбар/.

  • Бэлтгэл ажлын үе шатанд барилгын болон логистикийн ажлын байр нэмэгддэг.

3. Орон нутгийн бизнесүүдэд ашиг авчрана

  • Орон нутгийн жижиг дунд бизнесүүд /хоолны газар, гар урлал, такси үйлчилгээ/ их хэмжээний ашиг хүртдэг.

4. Инфраструктурын хөгжил

  • Шинэ зам, гүүр, нисэх буудал, стадион, нийтийн тээврийн шугам зэрэг дэд бүтцийн шинэчлэлт, сайжруулалт явагддаг ба энэ нь удаан хугацааны турш ашиглагдах хөрөнгө оруулалт болж үлддэг.

5. Бренд сурталчилгаа, нэр хүнд

  • Улс орны болон хотын имиж, нэр хүнд дэлхий дахинд танигддаг.

  • Ирээдүйн аялал жуулчлал, хөрөнгө оруулалт татах суурь тавигддаг.

Жишээ:

  • Олимпийн наадам- 2008 оны Бээжингийн олимпод Хятад улс 40 тэрбум орчим ам.доллар зарцуулсан ч дэд бүтэц сайжирч, аялал жуулчлал эрчимжсэн.

  • Супер боул /АНУ/- Жил бүрийн "Super Bowl" тоглолт тухайн хотын эдийн засагт 300–500 сая ам.долларын орлого авчирдаг гэж тооцогддог.

  • K-pop тоглолтууд /Солонгос/- Хэдхэн цагийн тоглолт хотын эдийн засагт хэдэн сая ам.долларын шууд ба шууд бус орлого оруулдаг.

Plaschke: Welcome back, Super Bowl. L.A. is where you belong - Los Angeles Times

Ялангуяа K-pop тоглолтууд нь зөвхөн хөгжмийн арга хэмжээ байхаас гадна, Солонгос улсын эдийн засагт өндөр өгөөжтэй экспортын "соёлын бүтээгдэхүүн" болсон. Эдийн засгийн нөлөөг дараах байдлаар ангилж тайлбарлаж болно.

K-POP ТОГЛОЛТУУДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЕРЭГ НӨЛӨӨ

1. Аялал жуулчлалын өсөлт

  • K-pop фэнүүд гадаадаас Солонгост зорчиж тоглолт үзэхэд маш их мөнгө зарцуулдаг.

  • 2019 онд BTS-ийн нэг тоглолт 100000 жуулчин татаж, 850 сая ам.долларын шууд ба шууд бус орлого оруулсан гэж тооцогдсон.

  • “K-pop аялал жуулчлал” хэмээх тусгай туризм бий болсон /Жишээ нь: SM Town, YG building, BTS Bus Stop гэх мэт газрууд)

2. Хэрэглээний бараа, үйлчилгээний борлуулалт

  • Фэнүүд зөвхөн тоглолтын тасалбар биш, мөн:

    • Мерч (CD, постер, цамц, гэрэлт таяг гэх мэт),

    • Зочид буудал, зоогийн газар,

    • Тээвэр, бэлэг дурсгалын зүйлсэд мөнгө зарцуулдаг.

  • Эдгээрийг дэмжсэн жижиг, дунд бизнесүүд асар их орлого олдог.

3. Брэнд сурталчилгаа ба экспорт

  • K-pop одод нь дэлхийн олон брэндийн нүүр царай болж, Солонгосын бүтээгдэхүүний /гоо сайхан, загвар, технологи/ борлуулалтыг өсгөдөг.

  • Жишээ нь: BLACKPINK болон BTS-ийн сурталчилсан бүтээгдэхүүний борлуулалт тэр даруй өсдөг нь батлагдсан.

4. Соёлын нөлөө ба “Soft Power”

  • K-pop тоглолтууд Солонгосын соёл, хэл, кино, хоол зэрэг бусад салбарын бүтээгдэхүүн рүү сонирхол татдаг.

  • Үүний үр дүнд "Korean Wave (Hallyu)" буюу соёлын экспорт нэмэгддэг.

K-pop од TAEYANG “SUPER CONCERT-2025” тоглолтын тайзнаа...

2025 оны зургадугаар сарын 21-нд Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах “Super Concert 2025” нь Монголд зохион байгуулагдах хамгийн том K-pop тоглолт болох бөгөөд дэлхийн хэмжээний одууд оролцоно.

Тоглолтын оролцогчид:

  • TAEYANG-BIGBANG хамтлагийн гишүүн, дэлхийн хэмжээний алдартай дуучин. Түүний “Eyes, Nose, Lips”, “Wedding Dress”, “VIBE” зэрэг дуунууд нь олон улсын хит болсон.

  • Ailee-Солонгосын алдарт дуучин, хүчирхэг хоолойтой. “Heaven”, “I Will Show You”, “U&I” зэрэг дуунуудаараа танигдсан.

  • DJ SEON-Дэлхийн хэмжээний DJ, хөгжмийн продюсер.

Энэхүү тоглолт нь Монголд зохион байгуулагдах хамгийн том K-pop арга хэмжээ болох бөгөөд олон улсын хэмжээний соёлын онцлох үйл явдал болж, Монголын хөгжмийн салбарт шинэ хуудас нээх боломжтой юм.

Тасалбар худалдаалах албан ёсны линк:
Тасалбар дуусмагц борлуулалт хугацаанаас үл хамааран хаагдах бөгөөд үүний дараа ямар нэгэн байдлаар худалдаалагдах боломжгүйг сануулж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж