Ром хот дахь түүхэн дурсгалт Испанийн шатаар "Mercedes-Benz A Class" седан машинтай уруудсан хэрэг Мягмар гаригийн үүрээр гарчээ. Машиныг 80 настай эрэгтэй жолоодож явсан бөгөөд архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Цагдаа нар түүнээс мэдүүлэг авахад яаж яваад шатаар уруудсанаа тайлбарлаж мэдэхгүй байжээ. Түүний нэрийг хараахан зарлаагүй байна. Мөн тухайн машин түүнийх эсэх нь тодорхойгүй байна.
Шат уруудаж яваад гацсан машиныг гал сөнөөгчид сүүлд нь кран ашиглан зайлуулжээ.
Ромын хамгийн алдартай түүхэн дурсгалт газруудын нэг бол Испанийн шат. Тус шатыг тээврийн хэрэгсэлд зориулаагүй боловч зарим нэг хүн азаа туршиж үзсэн тохиолдол байдаг. Тухайлбал, 2022 онд Саудын Арабаас ирсэн нэгэн эрэгтэй түрээсийн машин хөлөглөн Испанийн шатаар уруудаж яваад, хяналтын камерт бичигджээ. Түүнийг соёлын өвийг эвдэж сүйтгэсэн гэмт хэрэгт буруутгасан байдаг.
1720-иод онд бүтээгдсэн Испанийн шат нь олон ч алдартай кинонд гардаг. Жуулчдаар тасардаггүй тус шатны доод хэсэгт Испанийн талбай, дээд хэсэгт Тринита деи Монти сүм байдаг.
Нэргүй 1 цагийн өмнө 66.181.187.252
Ариун Марияагийн сүмиын шат биш юмуу ?