БҮТ: Нэг шалгалтын байранд 23-27 хүн ажиллаж байна

БҮТ: Нэг шалгалтын байранд 23-27 хүн ажиллаж байна

БҮТ: Нэг шалгалтын байранд 23-27 хүн ажиллаж байна

Боловсролын үнэлгээ төвөөс өнөөдөр /2025.06.18/ Элсэлтийн шалгалтын талаар мэдээлэл хийлээ.


Энэ жил Элсэлтийн шалгалтын улс орон даяар нийт 50 төв дээр зохион байгуулж байгаа бөгөөд Улаанбаатарт 27 байр, орон нутагт 23 байранд нийт 2966 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Энэ жил нийт 43.318 шалгуулагч бүртгүүлснээс 40 мянга гаруй шалгуулагч шалгалт өгч байгаагаас 3000 гаруй нь өмнөх оны төгсөгчид байна. Энэ жил ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсч буй сурагчдын тоо 42.961 байна. Үүнээс орон нутгийн төгсөгч 21362 байгаа бол хотод 21599 шалгуулагч шалгалт өгч байгааг албаныхан мэдээллээ. Энэ удаагийн Элсэлтийн шалгалтын математикийн 1000 бодлогыг анх удаа нээлттэйгээр танилцуулж, эндээсээ шалгалт авч байгаагаараа онцлог. Элсэлтийн шалгалтын оноог BI системд байршуулахаас гадна олон улсад хүлээн зөвшөөрөгддөг дүн оноонд дүйцүүлж, монгол хэл бичгийн шалгалтыг 2025 оны дөрөвдүгээр сарын 5-нд болж, 400-гаас дээш оноо авах ёстой. Элсэлтийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулдаг болоод 3-4 жил болж байна. Дараагийн шалгалтыг ирэх арванхоёрдугаар сард дахин зохион байгуулах гэнэ.

Элсэлтийн шалгалт түүхийн хичээлээр эхэлж, өнөөдрөөс буюу зургадугаар сарын 18-21-нийг хүртэл үргэлжлэх юм.

Элсэлтийн шалгалтын нэг байранд нийт 23-27 хүн ажиллаж байгаа аж. Шалгуулагчид шалгалтаа өгсний дараа шууд засалтын шилэн технологи ашиглан шалгалт бүрийн дараа шалгалтын байрны тусгайлан зассан байранд шалгуулагчийн анхны оноог мэдээлнэ. Шалгалтын хэмжээст оноог тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mn цахим хаягийн шалгуулагчийн буланд байршуулна.

Шалгуулагч иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээг эх хувиар нь авч ирнэ. Магадгүй бичиг баримт нь байхгүй, гээсэн тохиолдолд гадаад паспорт, жолооны үнэмлэх, E-Mongolia системээс авсан лавлагаа байж болно. Мөн бүрэн дунд боловсролын үнэмлэх нь байхгүй өмнөх оны төгсөгчид мөн E-Mongolia системээс лавлагаа авч болно. Ингэхдээ нотариатаар батлуулсан байх шаардлагатайг албаныхан онцоллоо.

Шалгуулагчид шалгалтад оролцохдоо дараах бичиг баримтыг бүрдүүлэн авчрах шаардлагатай. Үүнд:

  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь
  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах хүчинтэй баримт бичиг
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бэхээ 9 цагийн өмнө 202.126.91.102

Шалгуулагчийн мэдвэл зохих мэдээллийг өчигдөр буюу уржигдор мэдээлэх ёстой.Тухайлвал ямар бичиг баримт авч ирэх гэх мэт.Өнөөдөр шалгалт эхэлсний дараа мэдээлэх нь ямарч ач холбогдолгү й.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж